Утга мэс чичихүй : ″ Чих хөлдчих шиг боллаа″

″ Чих хөлдчих шиг боллаа″

Ёоо цонхоор хүйтэн салхи үлээгээд, нөмөрсөн хөнжил нимгэдээд шөнө хэдэн ч удаа даарч сэрэв дээ мэдэхгүй. Одоо босох хэрэгтэй гэж хүчлээд хүббб айайай гэсэн чинь амнаас үхэр мал шиг уур савсаад ч байх шиг. Аргагүй шүү дээ идэр 9-н хүйтэн ид дундаа явж байна. Хүйтэн бас тавилгагүй хоосон шахуу саарал өнгө голлосон өрөөнд дотоожтойгоо дэндэгнэж очоод ус буцалгагчийг асаалаа. Яг ийм хүйтнийг мэдрээд буцаад хөнжилдөө ороод атираад хэвтвэл үнэн таашаалтай санагдаж байгаа ч тэвчих хэрэгтэй. Шүршүүрт ороод энэ эрчээрээ гадаа гарвал магадгүй хатгаа авч мэднэ. Зүгээр л ёсыг бодоод нүүрээ усаар норголоо. Арчих хооронд л хүзүү дагаж урссан ус хүйт оргиолав.

Орой чийгтэй байхад нь индүүдээд орхисон цамц цардуулдсан мэт болоод хатуурчихаж, ий ... шар усны нүхнүүд нь сэрзийчихсэн арьсан дээр хөлдүү цамц өмсөх нь.. за байз юутай зүйрлэх вэ, ямар ч байсан эрүү бээрчихсэн чичирч эхэллээ. Хувцаслаж дуусаад цайгаа уухаар суулаа. Энэ цайг ууж дуусах гэсээр байтал хөлдөж үхэх шинжтэй гадуур хувцсаа өмсөөд сууя. Болдог бол үстэй дээл, эсгий гутал өмсөөд гарахсан. Дадайсан энэ хүрэм бол намайг шийтгэж байна дөө. Ёоо босоод гадуур хувцасаа углаад буцаад ирэх хооронд аягатай цай хөрчихсөн байна.

Дагтаршсан цасан дээр хальтарч уначих гээд алхаж байх хооронд зуны тухай бодол зурс гэх төдийд хүзүү хоолой тас хийтэл хорсоод энэ бодол сарнина. Дээр нь цас тогтсон машин зөрж өнгөрөх хооронд цонхны нь тусгал дээрээс өөрийгөө харвал хошуу жорвойж бээрээд хамар улайсан байна. Хүйтэн салхи тас няс хийж, өргөстэй алчуураар зүлэж байгаа юм шиг. Өвдөлт үү хорсолт уу.., дэндүү ихээр даараад. Чигчий хуруу нь бадайраад мэдээгээ бараг алдаж байгаа гараа амьсгалаараа дулаацуулна. Харин тэр гараараа бас хоёр чихээ ээлжлэн атгаж мэдээ оруулна. Гэвч энэ нь удаан аргацааж чадсангүй хоёр чих минь бараг л зэрэг тас нёс хийх шиг боллоо. Тиймээ миний чих хөлдчихлөө. Ямар хүйтэн байна аа. Ий тий тий тий.

start=9 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 59-с 10-59 харуулж байна

null
MES POSTZ

Ицми Баярлалаа. Айн юугнээ?

Оранж Яаасаан?

Хайрлана Эзэмдэнэ Рокдоно Эдлэнэ Мартана Яаагаадаагаа ингэнээ?

дурлагч Хаана яаасаан? юууу?

Цэнхэр нүдэн ММмм яацарсаан?

морь унасан толгойгүй хикару Аааиии? Юуу вэээ?

maya Яаасан гэнээ?

Batsy Хммм айайай? Юугнээ?

mouse айайай? Яасан бэ?

Хэрлэн

Чих нь хөлдөөд дүлийрчиж. сайхан өвөл сайхан

Ицми (зочин)

хахаха мэдрэл

MES POSTZ

Айн Юу гээд байгаа улсууд юм болаа? :Ъ

Цэнхэр нүдэн

Харахад чих хамаагүйм шэг,

MES POSTZ

Яс юман дээр миний чих яагаачгүй л дэй. Зүгээр л халуунд манараад байна.

Дээс...

чамайг ном гаргавал би худхлдаж авч уншина... гэхдээ 5000 гаас үнэтэй биш шүү ккк

Premium Пэчка

арай л хэтрүүлчижээ хөгшөө
хатгаа авчихлаа шд нтр

даархаараа халууныг, халууцхаараа хүйтнийг хүсдэг болхоор л бурхан галзуурсым гэсэн шд

MES POSTZ

Бөгдөөрөө хамгийн аймар даарч байсан үеийнхээ дурсамжаас хуваалций дэхүү.


Оюутан байхад Зайсан толгойн тэнд үхээд сэхэж билээ. Гадар дотор талаас нь гал усаар гавсарчээж нэг нүд нээж ЭЭЖИЙ гэжийж билээ. Гөөмөн хүйтэн бйаж билээ

Цэнхэр нүдэн

Яг үнэндээ би 00-нхоо өрөөнд орж хэсэг сэрүүцэж өдрийг баржээн.

Ицми (зочин)

хаха

би өнгөрдөг өвөл нэхх сүрхий Цэцээ гүний орой дээр гардаг баатар болжийж арай л хөлдөөд үхчээгүй. бараг архи хөлдцөн байвуу яав... яааа бодсон чинь нээрээ майр хүйтэн байсы шүү базарваань. дулаан явбал мянган лан гэж яасан үнэн үгэв этр

Premium Пэчка

Гадаа халуухан
Гэрт халуухан
Орон дотороо халуухан
Орцонд халуухан
Тагтан дээр халуухан
Тралебусанд халуухан
00-д халуухан

Охид халуухан
Эгч нар халуухан
Эмээ нар ч халуухан
Харц халуухан
Зүрх халуухан
хүсэл халуухан

Агаар халуухан
Амьдрал халуухан
Сайхан л байшдээ

Zeusy (зочин)

Өнгөрсөн жилийн өвөл хамгийн хүйтэн өдрөөр нь өвөл явж таардгын. Ахын ажилд туслана гээд манай найз бид 3 яваад үхэнгээ алдаж байсын. Замдаа машины дугуй 6 хагарч цасанд 9 суусышд. Ёстой нусаа дагзандаа наасандаа

MES POSTZ

Нээрээ нэг айтар юм болсоншд өвөл. Долоог хууль хүчний байгууллагынхан баривчлаад аваад явсан хойгуур машинд нь цонх нь онгорхой үхэнгээ алдсаншд. Жижиг усны саванд халуун цай хийж ацараад салтаандаа гавчуулаад одоо цагийн нөхцөл байдлыг эрхгүйеэ санагалзахдаа нүдээс нулимс ялгарах авчиг тэр дороо мөсөн бөмбөлөг болж хөлдөөд энгэр дээгүүр бөнжигнөлдөж өнкөрөөд л. Тэгээд дараа нь бас гадар дотороос нь гал усаар гавсайлдаж байж нэг гэсэж нэг тэсэж нэг амь гарч билээ л

ЭЭЛЭРЭГ (зочин)

өвөл хурдан болоосой

MES POSTZ

Пёчка чи одоо юун баахан халуун бэ?Хүйтэн сэрүүн орчин бүрдүүлэх гэж гичээж байхад күүрчэн :Ъ

Zeusy (зочин)

тэр сүүлд өвөл гэдэг үгийн оронд хөдөө гэж байх ёстой шү хахаха

Ицми (зочин)

хахаха Бэтси хахахах манай Бэтси бол өвлийн цагаар л өвөл явжийдаг хүн шүү дээ этр хаха

Premium Пэчка

оо тийм байсы муу.
одоо ч олигтой өвөл болхоо байжээ
урьд яасан сайхан болдог байв. Цасаар шуураал, шуурганд нь төөрч тоглоол, хөл гараа жоохон ил гаргачхаар хөлдчих гээ л. одоо ч юуных нь өвөл тэр цагийн зун л гсэн үг. Бүр Хүн хөлдөж үхжээ гэж ярьдаг байлааш дээ. Одоо бодхоор гүйэ мөн буянтай үхэл байжээ тэр. Даараад болохгүй болхоор нэг жил бүр хөлдөөгчиндөө орж дулаацдаг байлаавшд.
Хүйтэн л хүнийг тэвчээртэй болгодийм шд.
энэ зайрмагнууд гүйэ мөн буянтай хоол шүү нтр

Батси: би чамайг цаг хугацааны аялал хийсэн юм байх гэж бодлоошд

Premium Пэчка

нэг удаа яармагаас гараад гэрлүүгээ явжийсан чэн. пааргүй михр таараад. тэгсэн чэнн. Сапарагаас бас нэг михрт суучихсан чэнн. бас пааргүй байж таараад. ко нь орилоол байлаа орилол байлаа. хүн суудгүй. бараг цагын дараа хөдлөөд. тэгсэн жолоочын талын цонх нь онгорхой, ячаахад тэр цонх нь дээрээ болхоороо явахгүй доошоо болхоор яваад байдаг. Цагдаа замд зогсоогоод.
би бүр болхоон байгаад нөгөө цонхы нь буулгангуут дээш дарвал хаагдчих байх гээд дарсан чэн. бүүүр том онгойлгож хаяад. бүр хөлдөж үхэх болаад
ёоо ярихаар л эрүү даг даг дагж дагжжад ийнаа

Турьхан (зочин)

Өвөл ч гоё шүү. Уулын энгэрт хунгаралдсан цасан дээр үсрээл ,сэлээл, дуртай юм байж дургүй царайлж нүдэнд нь өртөх гэж хэнрүүгээ цасан бөмбөлөг шидээл, уулын оройгоос чаргатайгаа нисээл, нислэгийн турш орилсноо бодохоор ичээл өвөл сайхаан сайхан. цас гоё. хөлдснөөсөө болж памбайн хавдаад ус гоожсон чихээ барьж уйлах инээхийн дунд өмөлзөж зогсоол, одоо харих уу гэхээр өнхрүүш хийчихээд явъя гэж эрхлээл, цасан дунд тас тэврэлдэж үнсэлцээл, цаашаа харахын хооронд нь хүзүүрүү нь цас хийж зугатаад өвөл сайхаан сайхан, цас мөн ч гоё доо

MES POSTZ

Печка аххахахахаха Ёоо эрүү даг даг гэжийшдээ ахахахха

MES POSTZ

Еөө миний хүзүү рүү цас хийгээд зугтуул мөнгө өгий дөхүү :Ъ

Zeusy (зочин)

Чи хаа байна хөлдөөгчөө цэвэрлээд цасыг бариад очлоо ;)

Цэнхэр нүдэн

2008-12-20-ны Зайсан,өвлийн хүйтэн өдрийг үзэн ядчлаа гэнт.Тэр өдөр миний амьдралдаа үзсэн хамгийн хүйтэн өвөл байсан.Яасс гэхээр сургуулийн шинэ жил болох гээд маяглаад нөгөө гайны шилэн хумс хийлгэх гээд зайсанд байдаг найзындаа очоод,тэр нь яджаахд их удаан хийдэг.Дуустал нь гэгээ тасраад гадаа аймар хүйтэн ид тачигнацан,автуус машин байхгүй,ёстой нэг дэд бүтэц муутай газар байнлээдээ,аальгүгээс хамаргү нь гэж нээрээ,хамаргүй болохо шахсийшүү.Тэр муу өдрөөс болж их юм алдсандаа,

MES POSTZ

хэлээ юүүхүү Охид бүсгүйчүүл мин дороосоо дулаан яваарай даа.

SinГ©ad O'Connor

7-г авч явдаг тэр үе сэтгэлд тодхон байна эдр гээд ээддээ мөн сайхан хүйтэн байсан шүү архи ч сайхан байсан хүйтэн ч байсан гулсаал орсон та хояр л жаахан эвгүйдсэн байхдаа тээ кк

MES POSTZ

Харин тиймаа хүйтэн байсан шүү тэй?

Gorgeous

энэ өвөл нтр гээд хүйтэн мэдрэмж яриад явцан чинь би эмзэглээдиййнаа

Elkhan

Өвөл ус
Зун булга гоождог чихээр яахав нтр...
Тосон ч бас балиар хүйтэн газар... Бүх гувцасаа давхарлачихаад хүйтний нэмэгдэл хэрэглэж байж давсан даа... Машин явж байгаад хөлдчихдөг юм билээ...

крафти

өөхөө хөөрхийс хүнүүс хөлдцорсон байнашдээ хэхэ энд ийм сэрүүн байсан бол орж ирдэг байж хэлж байлдаа та нар хм

HERO

Өвөл нь нэг зунаа бичээрээ дээ хэхэ

MES POSTZ

Эмзэглэсэн байх үед нь эмзэг газар нь өшиглүүл яахол ? :Ъ

За битий бураад бай. Явжаа машин хөлдөөдайхдаа яахуу дэ :D

Би хэлсэншд. Крафт ямар миний үгийг сонсох биш. дэй ямар :Ъ

Тэр мэдээж. тэр үед бахдалтайгаар энэ үеийг бичих болно.


Гэснээс надад сая аягүй пилсооптой лут үг харван орж ирлээ

"Хөгжлийн бэрхшээлтэй Хятад өвгөнд дурласан үзэсгэлэнт Монгол охины зүрх сэтгэлийг ойлгодог болсон цагтаа та нар бүрэн даяарчлагдлаа гэж яриарай"

Гэж мэгдэг ...

AEЯO

#yagodoo +36'Celsium

ЗОРИГТ8

ицми л ганцаараа сэтгэгдэл бичээд байдиймүү хаашааян

Иргэн Балбар

хаха ёстой найс бичлэг байна.

Simona

нэг өвөл гангарах гээд хавар намрийн гуталтай гарч яваад за даа бараг мөнлхөх шахуу юм ойр байсан найзындаа очоод хүйтэн усанд хөлөө хийдийн гэсэн гээд хөлөө дүрсэн чинь бүр хавдаад уйлайгаад харих гэсэн өнөө гайт гутал хавдсан хөлөнд юу гэж орохов дээ тэгээд найзынхаа эмээгийн хуучин буриад гутлыг өмсөөд нөгөө гуталаа торонд хийцэн сайхан харьж билээ за ер нь бол дулаан байвал мянган лан гэдгийн тэгэхэд нэг ойлгосон доо ЭЭ Буриад гутал минь гэж

Оранж

яааая зайсан ч хүйтэн шүү. би лав үнэгэн юм шиг нэхий дээл айр малгайтай өмсдөг байжүлээ.... ЛОЛ.... Бодсон даарчлаа...

anjigai (зочин)

Сэтгэлгээг тань үнлэж байна.

GeRle (зочин)

aimar daarchlaa. hehe

Elkhan

Учир мэдэх хүн юм хэлж байхад даа... :D

showtimer (зочин)

Itsme nyalx nogoo zulgaax geed l bn aa daa

Зочин

сайн уу энэ блог руу орж үзээрэй тураах өдөр болгоны дэглэм http://turayaa.blog.gogo.mn/read/entry130103#comments

Эрдэнэ (зочин)

Саяхны нэг өвөл шээж байхад хөлдөөд мөсөн нум тогтож нөгөө муу шээсний сүвийг бөглөх шахаад, бушуухан ухарч алхаж шээж дуусгасан шүү, яая одоо ч бодохоор салтаа уруу хүйт дагаад явчихдаг юм.

Фиона

өвөл ч хэцүү шүү

Сонгодо (зочин)

сайхан сэрүүцлээ энтэр хэхэ гэхдээ ойрд ч сайхан сэрүүхэн байна өө

aashmaa (зочин)

Neeree uvul ingedeg biluu ntr, kkk

Сонгодо (зочин)

хэхэ ёстой даартал бичиждээ

C.[hups]

zun haluutsan owol daaran,

zun bolhoor owol gn owol bolhoor zun gn,

haluutshaara daarhiig hvsen daarhaara haluunig hvsen,

baih d ni towogshoon, baihgvi bolchihoor ni erj haigaad vhel hankluul n

ingeel manai ers tes 2 uliral irgediin setgel sanaagaar toglool soligdjiishd
yaay gehew

Ангаахай (зочин)

7хаашаа ен шоронд орцынму?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)