Баатар сайн эрийн домог яриа үргэлжилсээр л байна. Тэрээр Ер нь хийлэгч гэх цолоон алдаж, олон дэрийг нус, нулимсаараа илжрүүлэн, илжрүүлэн суусан авчиг НСУ буюу “Нахин сонго уйль “ гэх дүүргийн даншиг их наадмаар хүчийг үзэн барилдах нь бараг мэдээжийн зүйл болжээ. Тэрээр Найранд гурван дуутай… Наадамд гурван даваатай нэгэн гэж өөрийгөө ихэд тоон боддогын хувьд арга ч үгүй бизээ.
Энэ бөхийг та саймуунууд юу эс андахав. Түүний дархан, дадсан мэхүүд нь гэвээс л займчиж бултаж гүйж байгаад шаварлуу дагуулан очоод хальтруулан унагах. Гэхдээ гараа огт хүргэхгүйгээр шавар болохгүй цэвэрхэн хийнэ. Мөн Суйлах гэж нэг мэх байна. Энэ мэхээ их олон хувилбараар хийнэ. Хөлийг нь суйлна, хармааг нь суйлна, давааг нь суйлна. Өө тэгээд бас нүдрүү нь хуруугаа хийгээд нүхэнд тийрч унагах гэх мэт. Хамгийн дадсан мэх нь ам мэх гэнээ. Жишээлвэл “За чи өөрөө унахгүй бол дээрийн миний өгсөн ул боовыг ганцаараа идсэн гэж өлсгөлөн хүүхдүүдэд чинь хэлнэ дээ” ч гэдэг юм уу.
Бас өрсөлдөгч бөхөө хятад бөх даншиг наадамд барилдаж байна гэж цуу дэгдээж наадамчин олны сэтгэлийг эргүүлэн, тухайн өрсөлдөгч бөх нь тун эвгүй байдалд орцон манараад зогсож байхад нь, айхтар цупаарий нүүр нүдгүй, бөөр бөгсгүй хийж байсан ч тохиолдол бий. За тэгээд өнөө бөхөө давахаараа тэр дэвээ шаваагаа айхтар сүртэй хийнэ гэж яаваа. Харцага шонхорын дэвэлтээр элин халин дэвээд л байна, дэвээд л байна….Ер нь тэгээд цацаа цалгиа ихтэй, олон уран мэхтэй шуу даа .
Бас муухай булхайцна тэгжугаад. Шороо атгаж оччоод өвдөг рүү нь цацчина. Хань хамсаатнууд нь гэж хөлийн цэцэээр нэг байна. Тэгээл за Манай Инк ба Яраа экс аврагын өрсөлдөгч бөх өвдөг шороодсон уу? гэж наадамчин олон та нар асууж байнаа. За би хариульяа. Өвдөг нь шороодсоон. Өвдөг нь шороодсон бол тахимаа өгч сурах хэрэгтэй гэнэ шуу даа. Чанга дуут Чаанэл тайлбарлагч бас тэрний хамсаатан юм шиг байлээ. Хавиар нэг Давлаа давлаа гэж чарлана. Тэгээл давчаал наадамчин олонруу өнөө тавагтай боорцогоо харин ёстай хангалттай цацна даа. Барилдахынхаа өмнө ч цацаж байх шиг. Өөрөө өчнөөн олон үхэр тэрэг дүүрэн боорцогтой ирцэн. Нүүр нүдгүй урдаас нь боорцог цацаад бөх үзэх ч боломгүй болчино балай. Нэг хархад давцан л дэвэж яваа харагдана.
Аргагүй л цацаа цалгиа ихтэй бөх дөө. За тэгээд бэлтгэл ч гэж яацын зүгээр. Энэ даншигт түрүүлнэ л гэж барилдаж байгаа биз. Өнгөрсөн улс даяарх даншигт далаараа тавиулаад аймар уусан байхаа тэ? гэж таая. Яагаав нодилон жилийн өдийд нээх их уугайгүй юу баярласандаа. Тэрэншиг уурласандаа уусан байхаа л гэж ккк. Нээрээ нодинон нойтон агсан тавьсных нь дараа ижий нь загинасан гэсийшдээ хөөрхий. Эвий минь гэж. Ээ элээ минь гэж...
Энэ даншигт түрүүлвэл Аврага цолоо буцааж авна л гэж үзэх байхдаа. Өөрсдийнх нь галын бөхчүүл хүртэл шуудагандаа дусааж байхуу дээ.
Арслан цолтой Эсба-Яриа хүртэл шуудагандаа дусаацан, хөлчүүхэн байгаа
гэж батгүй эх сурвалжаас найдвартай мэдээлж байна гэсэн.
За тэгээд наадмын дараа намбар өө бишээ намар шүү дээ.
ккк. Балай б үсэг дахиж ингэж дарагдвал дэмий шүү.



23 сэтгэгдэл:
гайхалтай бичиж өөр юухэв
нээрээ даншигт үзэх гэжагаму. Боорцог нь ихдээд байгаан байх да
зөөз лайтай
Би оролдохгүй бол намайг оролдоод. Зүгээр суулгахгүй яршиг удаад. Унахаа мэдээд цаад чинь даншигаар би үзий шоо за гээд тохирцон гэжийлээ. Ичдэггүйм байхдаа гэж бодсон ч... Төр нь төмөр нүүрээ харуулдгийн гснийг сонсоод дуугүй л байсан... :P
ёстой хөөрхөн бичжээ. tnx
хэ хэ хэ. Гэхдээ та бид ч бараг л буруу юм хийчих шиг боллоо доо. Тахилгатай тээр дээрээ залагдаад гэвтэж байх нь л дээр байсан байна, Их хуралд ороод ирүүл тахилгатай байхаасаа илүү хор найруулна даа. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно оо гэдэг нь л болж байх шиг байна.
yostoi ineedtei uma. oird ingej ineegeegui um bna. Mongolchuud arai ch dahij songohgui bailgui dee
Таалсан олон минь гилайлаа. ккк Балай золигыг зодог тайлчлаа гэж бодсышд. Зодог тайлагч. Зодог тайчигч. Тайчигч болчлоо гэсэн чинь.ккк Барилдана л гээд байх болтойм. Дамдаагын хэлдэг ч бараг үнэн байх тэ. Бужигнуулж өгөх байхдаа. Яанаа.
teneg shaasan ajilgui alaaraa oroldono gdg l bolood bgaa yumm biz de oor hiih yum alga u ta nart undagnii usnuud min.
Энэ бөхийн дэмжигч нь гичнээн бүдүүлэг вэ? Боорцогдуулаашаассс
Хэхэ. Сайхан бичиж Одоо уг нь ганц тойрог юм чэн бүгдээрээ чихцэлдэж очиж сууж байгаад саналаа зөв тоолуулчих юмсан даа. Зөв л тоолбол давахгүй ээ цаад чэн. Гол нь тоо мэддэг байх нь чухалаа ккк
ха ха чи стоо сайхан бичжээ.
Энэ бөх ч арал чац сайтай, ам мэхээрээ олонд алдаршсан аяултай даа. Манайхан ч одоо тоолуулах л үлдлээ дээ. тоо сайн бодоосой. Тэр цацаа цалгианаас нь л болгоомжтой байхгүй бол Энэ монгол бөхийн ёс жудаг гэх юмыг байхгүй болгоод Бөх биш зодоон, тулааны урлаг, баавгай чих гэдэг тоглоом шиг ч юм уу болгож мэдэх нөхөр байгаам даа гэж би таая.
хэхэхэ зэвүүн бичсэн байшүү чи...
ЁСТОЙ ХӨӨРХӨН БИЧСЭН БАЙНА. "ИНК ба ЯРАА" энийг хэзээ ч мартахгүйээ
хаха лайтай болсон байшдаа
хахахах алаа хаясссс
Амлуулж байгаа бөхчүүд нь арай л жулдаад байх шиг.
Аягүй бол олуулаа элбэж пойлдоод унагах гээд л цаагуур чинь нам нийлж сэм хуйвалдаад байгаашд.
wow eniigee monkey.mn deer medee bolgood oruulchihaach balai avna da hehe
Тэргүүлэгч хатантанаа томилож Ерөнхий цэц - ээс өөрийн байгуулсан амжилт гавъяагаа 7-хоногт л суйлна шүү дээ.......
Хаха гоё бичсэн байна. нүдрүү нь хуруугаа хийгээд нүхэнд тийрч унагах гэж айн лайтай мэх байшүү сурчхынсан.
haha. aimar bichjee. awyas baina shuu.
Ёстой гоё бичжээ яаж ингэж сэтгэсэн бинаа,