Утга мэс чичихүй : Жаргал нь хаана байгаадайгааен? Эндайгаадайгаамуу?

Балхжав гээд нэг аятай гоё ая зохидог ах байдышдээ. UBS ийн захирал байсан, байгаа, байх. Тэр зохиосон аянуудаараа тоглот хийдийшдээ. Тэгээд тэр тоглолтынхоо рекламан дээрээ нээх алдартай үг хэлдийшдээ. Ингэж “ Миний энэ юунууд хичнээн цаг хугацаа орон зайг туучин танд хүрэхийг би таашгүэээ” гээд. Би бол Балхжавыг таашгүй гээд байгаа зүйл ээ тааж болно гэж боддог.

Жишээ нь : За Гүрбазар гөрдөөд Ариунаа дуулаад 1000 цаг 10 секундын дараа л миний фэнүүдэд очих нь гээд тааж бол болно. Харин энэ таалт нь яг зөв болох эсэхийг нь харин таашгүй байх гэж би бодоод. За энэ ч яахав.

Цаг хугацаа гэснээс би мөрөөддөг байхгүй юу. Цаг хугацааг буцаагаал, зогсоогоол, алгасуулаал энэ тэр гэж. Тэгүүл би их жаргахаар байнаа.

Хамгийн түрүүнд анх тамхи яаг татах гэж байх үедээ буцаж очоод тухайн тэр тамхийг авсан газартаа буцааж өгөөд тэр мөнгөөрө нэг алим аваад тэрийгээ нэг нугалж зараад, зарсаар байгаад нэг вагон алим болонгуут нь дахиж зараад энэ тэр гээд. Бас сархад анх хүртэх гээд балайраад найзуудаа дагаад явж байхдаа гэнэт нохой зан гаргаж муриад, гэртээ очоод сурах бичгүүдээ элэгдүүлдэг байж гэдэг ч юм ууу.

Эсвэл тэр нэгэн орой тэр нэгэн цэцэрлэгт тэр нэгэн охины тэр нэг хоёрон уруул дээр нь үнсдэг мөчид эргэж очоод , зүрхээ цохилохоос санаа зовон зовон жорвойгоод байжаах тэр мэдрэмжийг мэдэрмээр. Урлагийн үзлэгт бэлдэж ахуйдаа тэр нэгэн охиныг тэврэн вайлс иргээд л жаргалтай мангар бацан байсан тэр цагтаа очмоор, эргэлзэх зүйлгүй үнсээд авмаар. Тэр нэгэн өдөр аавтайгаа хөл доор хоржигнон урсах агаад нүдэнд харагдахгүй горхитой ой модон дунд явахдаа чухам юу ярьж явснаа эргэн санамаар. Ээжийгээ сар шахам гэрээсээ яваад ирэхэд нь хөөрч гүйж байгаад толгойгоороо гэрийн тотго мөргөөд уйлахдаа хэр их өвдөж байсан бол. Дахин мэдэрмээр. Тэр үед миний ээж ямар цариатай байлаа?

Цаг хугацааг хэрвээ зогсоочдог бол би илүү ихийг мэдмээр байна. Тэгээд хангалттай мэдлэгтэй, эрдэмтэй, чадвартай боллоо гэж үзвэл дахин цаг хугацаагаа явуулж эхлээд та хэдэд зааж, заавардаж бааварламаар байна. кккк

Цаг хугацааг алгасуулдаг бол би хэзээч хэрэглэхгүэ. Таг харанхуйруу бол яараад байгаа юм алга.

Харин өнгөрснөө л үгүйлээд байна. Хүүхэл насаа, залуухан аав ээжийгээ, асуудал багатай амьдралаа. Би одоо мөрөөдөөд байгаа тэр үе дээ харин юу мөрөөдөж байлаа. Одоо үеийг мөрөөдөж байсийн биш биз дээ. Заваартал нь секс хийхиймсан, машин барих юмсан, өөрөө мөнгө олдог болох юмсан энэ тэр гээд ай? Өвгөн болсон хойноо одоо байгаа үеийг дурсаад гүа мөн сайхан байжээ залуу насанд энэ тэр гэд ай? Хүүхэд насныхаа мөрөөдлийг бас хөгшин болохоороо бодох байх гэсэн бодол хоёрыгоо шүүж үзвэл Би тэгээд одоо жаргалтай, сайхан байгаа хэрэг үү. Зөзө тийм л юм шиг байна. Зө тэгүүл жаргий дөө. Сайхан амьдрий дөө.

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
Ицми (зочин)

өө би вол өөрийгөө зовжээн гэж боддоггүй хөөн би жаргажээн гэж боддог хөн. одоо тээд яады. жаргаал жаргаал явчий яшиг яады ккк. алимыг богоон болтол нь зараад дахиад богоон болцон байхад нь зарна гдг чи аягүй дэнэгээ. тэрий чинь арай томруулаад банан болгодог байхгүй юу

Дамдаа (зочин)

хэ хэ хэ, учиргүй уярчиж өнөөх чинь. "Ирээдүйгээс зочин ирнэ гэж та хүнтэй мөрийцөх үү" гэж Хоукингаас асуусахад үгүй гэж хэлнэ гэж байлээ. тэхээр энэ бас аягүй сонин байгааздээ, тийм лаг физикч тэгж хэлэхээр чинь нээх ам ангайгаал. Ер нь бол гэрлийн хурднаас илүү хурдалдаг машаан бүтээчүүл боломжтой цаг хугацаандгаар тэнэж болох юм байна гэж ойлгосийшд. жаахан утга уянгын халилыг нь үгүй болгоод хаячих шиг боллоо.

Yagtiimee (зочин)

Тэнэгийн дотор уужим

Оранж

Энэ нээрээ солиотой амьтан шүү..... Яаж 1 ангид суржийсийн бэ? арай ч дээ......кккккк

Света

Чи жаргаал байгаан бишүү. Ай бас эргээд очмоор мөчүүд олон байхым даа. Уртаар санаа алджийнөө. Аравдугаар анги төгсөхөд ангийнхантайгаа нэг дууг баараг шөнөжин дуулжийсансан. Одоо харин нэг ч үг толгойд орохгүй ийн. Тэрийг лав санамаар байна.

MES POSTZ

Ицми: Яагаад банана гэж? Хэлбэрт нь болоод байна уу? Ккк Дамдаа: Хар нүх, хурд энэ тэр гэд байдаг л юм. Одоогийхоо нөхцөл байдалд тааруулаад сайхан зүүдэндээ л аялий тэ Ягтиймээ: Уугаагүэ Давка: нэг ангид сурч байсан гэж тоголсиймаа ккк Гэрэл туяа: Зарим мартагдсан зүйлсдээ харамсан үе гарах л юм. Би сая дахиж уншиж үзлээлдээ энэ бичсэн юмаа. Тэгсэн өшөө бичмээр юм их байнаа бас ккк

secretwish (зочин)

би хүүхэд насандаа очмоор санагддаггүй, одоо яг аль үеийг эргэн санамаар байна гэсэн чинь толгойд орж ирэх юм алга, энэ одоо тээд би одоо жаргалтай бна гэсэн үгүү эсүүл ой муудсан байна гэсэн үгүү ккк, сайхан бичлэг бноо

Арслантай авдар

Өглөө сэрхэд л өнгөрсөн бүхэн зүүд байгаад,би өөрөө жоохон бор банди ... Ёоооо... Мэс гуай чи ер нь миний талдуу "Баавгайн" талдуу?Яагаад мэдрэлээр наадаад байнаа.Хамар шархирав.

MES POSTZ

Secretwish : ....... Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг таранбай энэ тэр гээд дуу хүртэл байхад чин чи одоо яахаараа гүсдгүй байнаа. Эсвэл хүүхэд насандаа очих гүслээ нууцлаад байна уу? Ккк Арслантай Авдар : ....... Мэдрэлээрээ наадуулаад нармайгаа нээлгээд гарсан байшд хахахахах

Зочин

hahahahahaha huurhiin be

Зочин

hahahahahaha huurhiin be

Зочин

hahaahahhahahahah mangariin....

LoveLove

Өнгөрсөн рүү буцдаг бол 1997 оны 8 сарын 2н руу буцхымсан тэрнээс өмнөх нь сонин биш байна.

Хэрлэн (зочин)

инайнөө...ккк

bolor

bi odoo l yag jargaltai bnaa gej neg bodoj bsiin bna shuu. Nohor bid hoyr hoyulaa amartsan ogloo bosohgui orondoo hevteel bi engert ni naaldtsan hevtej bhdaa.Tegehed l bi yamar jargaltai bnaa gej bodoj bilee.

Гана

би л лав тэгвэл 5-9н насандаа л очтоор байна... санах бодох зүйлгүй ээж аавдаа эрхлээд л.... хүссэнээ хийдэг хүссэнээ авдаг бацан байсан юм.... тэгээл дүү төрөөд жийгддийн байгаа биз дээ ээж аавын өврөөс хэхэ

MES POSTZ

Зочид: Тийм инээдтэй байна гэж үү дэ ккк LoveLove: Тэр нэгэн өдөр яг яахсийн ? ккк Хэрлэн: Инайгаадайгаам уу? ккк /Инээнээ гэжагаан муу эсүүл ккк/ Гана: Санах бодох зүйлгүй хүссэнээ хийдэг, хүссэнээ авдаг нас нь бас дахиад ирнээ ккк Эмээ болохоороо тэгж жиргаарай кккк

Susie Drost

ӨНГӨӨСӨН БҮХЭН МААНЬ ЯМАР Ч АЛДААГҮЙ ТЭР ЧИГЭЭРЭЭ АЗ ЖАРГАЛ БАЙСАН ТУЛ ӨНГӨРСӨН ҮЕДЭЭ ОЧИЖ ЯМАР НЭГЭН ӨӨР ЗҮЙЛ ХИЙЖ ОДОО БАЙГАА АМЬДРАЛАА ИЙШ ТИЙШ ХӨДӨЛГӨМӨӨРГҮЙ БАЙНА. ЕРН ТЭГЭЭД МИНИЙ АМЬДРАЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ АЗ ЖАРГАЛ. НААД ЗАХЫН ЖИШЭЭ ХЭЛХЭД Л БЛОГ ХӨТӨЛДӨГ БОЛЛОО. ОЛОН ОЛОН НАЙЗТАЙ БОЛЖИЙНА. НАДААС ӨӨР ХООСОН ГЭЖ ЯРЬДАГ ХҮН БАЙДЫН БАЙНА. БУДДЫН ШАШНЫГ РОКТОЙ ХОСЛУУЛСАН НАД ШИГ Ч ХҮН БАС БАЙДЫН БАЙНА. ЗҮРХИЙГ МИНЬ ШИМШИРТЭЛ ШҮЛЭГ БИЧДЭГ НӨХДҮҮД Ч БАЙНА. ТЭГ ИНГЭ ГЭЭД ЗААГААД ӨГӨХ ЭГЧ НАР БАЙНА. НАДААР ТЭНЭГ МАНГАР ГЭЖ ХЭЛҮҮЛЭХ ЧИ БАЙНА ИНГЭЭД ТООЧООД БАЙГУУЛ НАДЫН АМЬДРАЛД АЗ ЖАРГАЛ ГЭЭЧИЙГ БҮТЭЭЖ ЦОГЦЛООХ ХАР МЯНГАН ЭХ ҮҮСВЭР БАЙНА ӨӨ. МАГАДГҮЙ ДУРСААД Л СУУЖ БАЙВАЛ БАС ТЭР ТЭГЭЭД Л НЭГ АЗ ЖАРГАЛ. БАС ЮМ БҮХЭН МӨРӨӨДӨЛ ТӨДИЙ ЗҮЙЛ БАЙХДАА Л АРИУН ГЭГЭЭН НАНДИН БАЙДАГ. / СҮҮЛИЙН ӨГҮҮЛБЭР НЬ УТГААС ГАЖЧИХЛАА /

MES POSTZ

Гүэ энэ одоо мөн ЗАНЗГАР сээгийеээ ккк. Жарган байгаа чамд баяр хүргэж энэхэн сээгийгээ өндөрлийдөө кк

Болдууш

Хэрвээ буцаадаг бол би 1996.07.08-ны өглөө очмоор байхын. Үнэн азгүй тэр өдрийн, тэр өглөөний гайтай явдлаас болж би хэчнээн ч жил тарчлав даа монди гэж. Үгүй бол өдийд айрай ухаантай, арай илүү мэдлэгтэй гар явжийхгу юу. тэр үлийг л харсан бол тээд л миний амьдарл тунчиг дажгүй байхсан байхйй монди гэж. тэр муу муужгайны хоолнууд намайг эрлэгийн бөөн хорт эмний хоол болгоцымдаа, монди гэж

Гана

эмээ болтол хаа ч байсын...

canlove (зочин)

заваартлаа секс хийх уу ха ха ха яг тийм юм мөрөөддөг байсан уу

Melody

Тэр өдөр л очхийнсан

Шиманус (зочин)

үглээд байдаг эмээгээсээ нээх хол чих амар байхынсан гэж бодож байж билээ яваад өгөхөд нь уйлаал миний үрийн зулайг үнэрлэчихгүй яавдаа гэж бодож байсын одоо ээждээ л үнэрлүүлчихийнсэн кеке

Өнөрөө (зочин)

Өнгрсөн болгоноо эргээд ингээд нэг багцлаад бодоод суух цаг гарах л байх дөө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)