″Монголын гурав″

Зайсан дээрээс хот саарал

Залардаг ордых нь өнгө саарал

Залхуу залуусынх нь ирээдүй саарал

Саарал хотод утаа нь чимэг

Сайхан бүсгүйд силикон хөх нь чимэг

Сагсуу сда-д бүдүүн яндан нь чимэг

Албандаа гаршсан авилгачидаараа нэг баян

Ардчилал ярьсан ам банзлуудаараа нэг баян

Арчаагүй гуйлгачид нь сэтгэлээрээ нэг баян

Хотын захын гудамжууд нь нэг үмхий

Хогийн архичид нь бүхлээрээ нэг үмхий

Хоёр хөршийх нь бодлого нэг үмхий

Байнга ярьдаг агуу түүх нь нэг бахархал

Балгахан дарсанд согтчихдоггүй нь нэг бахархал

Баярын засгийн газар огцрохгүй уджаагаа нь нэг бахархал

Нэг жолоочид ногдох HUMMER жийпээрээ номер нэг

Нэг бөгсөнд ногдох модон жорлонгоороо номер нэг

Нэг охинд ногдох харь хүргэдүүдээрээ номер нэг




Үргэлжлэл бий. Та нарт үргэлжлэл байна уу бас?

25 сэтгэгдэл:

null
Энэрэл (зочин)

лайтай бичниз.

Эхлэл ДИЗААН

чи л үргэлжлүүл лайтай болжийно

tsoomo

хаха лайтай лайтай

tsoomo

хаха лайтай лайтай

Үлэмжийн чанар

Гоёо болжээ

Оранж

лайтайм байнааа........... үргэлжлүүлээрэй....

Оранж

лайтайм байнааа........... үргэлжлүүлээрэй....

Оранж

лайтайм байнааа...........

МЭС

Бултаараа цааш нь үргэлжлүүлийл даа би жоохон байжаагаад дахиад нэмнээ яадийн хахаха Жоохон Эротик болгох уу? яахуу хахаха

Анчин (зочин)

хахах аймр аймр өшөө нэмээрэй

tsoomo

Төрсөн хүүхдийн бие нэг улаан
Тавьсах хүүхний хацар нэг улаан
Тасарсан хүний нүүр нэг улаан

LoveLove

ккк Сагсуу сда-д бүдүүн яндан нь чимэг гэнээ хахаха аймар аймар

МЭС

Хахаха Цоомоо болжээшүү Тавьсан хүүхний хацар ч улайна биз? хахаха

Гандирс (зочин)

хөөх

Баярын засгийн газар огцрохгүй уджаагаа нь нэг бахархал хахахахахаха

tsoomo

Тачаалаараа тавьхад бэлгэвч сайхан
Тамшаалж уухад вийски сайхан
Тэнэгтэж эргүүтхэд блог сайхан

tsoomo

Биеийн чилээ гаргана MASS
Бөөлжим огиудас хүргэнэ CASS
Байн байн харагдана ASS

Янзагахан (зочин)

үнэн л юм хэлсэн байна шүү... Энэ шүлгийг чинь утга зохиолын ерөнхий газарт танилцуулаач эсвэл энэ жилийин болор цомд уншдаг ч юмуу

МЭС

Шоубиззон-ын хөтлөгчийн хөх гоё
Соустай амталсан сүүлний өөх гоё
Согтуугаар Цагдааг айлгаж хөөх гоё

МЭС

хахаха цоомоо явжээшүү сайн байна гэж магтая Янзага зүгээр л эндээ маазарч байхал хангалттай юун утга зохиол вээ хахахах

Гана

ёооооё зүгээр аль аль талаараа хөгжсөн хүмүүсиймааа

Melody

Шоубиззон-ын хөтлөгчийн хөх гоё
хахахаха намайг харахад гоё харагдаад байдаг юм чинь эрчүүдэд гоё харагдах нь ойлгомжтой гоё болжээ

Арслантай авдар

Би энүүний хаагуур нь яваа вээ.хэлээд аль.

МЭС

Хажуугаар нь яваад байсан бол уу гэж л ...ккк

Света

Нам нам дагаад улс төр нэг бутархай
Лам лам дагаад шашин нэг бутархай
Ийш тийш цацсаар эдийн засаг нэг бутархай

Албан тушаал горьдсон залуус нэг долдой
Арын хаалгаар дэвшсэн түшээд нэг долдой
Андын үгийг худалдсан авилгач нэг долдой

Давсаг шээсээр баян
Дэлэн сүүгээр баян
Дарга бялдуучдаар баян

МЭС

Гэрэлтуяа авхайн үг онч, утга хурц бөгөөд зангарагтай авч хаясан бөлгөө хэхэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)