Утга мэс чичихүй : ″Нэгэн өвгөн мунхагийн ярианаас орууллаа″

″Нэгэн өвгөн мунхагийн ярианаас орууллаа″

Тэрээр индэр дээр цухал царайлчихсан цагаан цааснууд давхарлаж барьсан байх агаад нүдний шилээ мойног дунд хуруугаараа дээш нь нэг олиод хоолойгоо заслаа. Хүмүүсийн алга таших чимээ намжиж микрофон нэгэнтээ улилаа.

Баярлалаа. Та бүхэн миний лекцийнд хүрэлцэн ирсэн явдал бол өөр, өөрсдийн оюун бодолдоо миний эрч хүч, миний сэдэл бүхнээс тус бүрдээ нэмэр мэдэн ирснийх гэж би бодож байна. Энэ нь ч үнэндээ бол үнэн. Гэхдээ та бүхэнд би аав чинь юм шиг амьдрал заах гэж ирээгүй. Харин өөрийн бодож явдаг зүйлсээсээ хуваалцъя. Магадгүй надад буруу бодол байх аваас та бүхнээс шүүмжлэл хайж ирсэн байж ч болно. Миний юу хийдэг, нийгэмд ямар байр суурь эзэлдгээс маань одоо миний өгүүлэх гэж буй сэдвийг гадарлаж байгаа байх.

Өнөөдөр би блогийг хэрхэн хөтлөх хийгээд түүнд хэт их автсанаар ямар аз жаргал, ямар гай зовлонтой учир ч болзошгүй талаарх бодлын тухай жаал хөөрөлдье гэж бодлоо. Би өглөөхөн нэгэн нийтлэл уншлаа л даа. Түүн дээр монгол орны хувьд бол блог гэгч зүйл нь хэдхэн жилийн өмнө цэвэр ариун, нэг тийм гэгээлэг мэдлэгийн талбар, орон зай байсан тухай. Харин одоо цаг дээр блог бичилт нь бэлгийн ажил хийгээд алиа хошин зантай хүмүүсийн цаг аргацаасан булай бичлэгүүд зонхилох болж гэсэн байна.

 Харьцуулбал монгол орны урлаг гээч зүйлд хошин гэх тодотголтой салбар урлаг мөн тачаангуй чиг хандлагатай жүжиг нар нь хүч түрэн орж ирсэнтэй дүйхээр.

Энэ муухай хорт үзэгдэл нь блог уншигч ард иргэдийн оюун санааг бохирдуулж сав л хийвэл хурьцчих гээд байдаг, сав л хийвэл марзаганаад ажил үймүүлээд байдаг гаж зуршил руу эргэлт буцалтгүй дагуулаад байгаад эрхэм авхай шүүрс алдах шахсан байх юм. Орчин нөхцлийнхөө төлөө санаа тавин байх нь зүйн хэрэг болов ч үл үзэгдэн зохицолдуулагч нэгэнн хүч энэ дунд өөрийнхөө ажлыг хийж байгаа гэдгийг анзаарсангүй гэж би мунхагласаны үндсэн дээр энэхэн индэр дээрээс үүнийг өгүүлхэд хүрэв.

Голын ус гольдролоо өөрчлөх үес байв чиг гадаад их далайд хүрэхдээ л нэг хүрнэ гэлээ гэдэг шиг хүмүүний нийгэм орчин хөдөлж байх ахуйд сайн муу юмс үзэгдэл байх л. Муу зүйлээс зөвхөн муу үр үлдэхгүй, сайн үйлээс зөвхөн сайн үр үлдэхгүй. Тухайн оюунтан үйлийг хэрхэн хүлээн авч хэрхэн үдэн буцаахаас эцсийн үр дүн тодорхойлогдох тул гол гольдролоо өөрчиллөө гэж санаж салаа саламлахын оронд дунд нь ороод хурдан сэлүүрдэхээ бод гэлээ гэдэг шиг л юм ярих гээд байна шүү дээ.

За үг машид олшрох аваас үхэрчин миний ажил ихсэх тул ингээд өндөрлье гэсээр амандаа бувар бувар хийн, яаруухан алхах авч микрофон байхгүй тул юу хэлж байгаа нь үл мэдэгдэнэ. Тэр барьсан цаас сэлтээ огт ашиглаагүйн учир нь тэрээр шууд хүндэрлэгийн өрөө өөд мацсантай холбон тайлбарлаж болохоор байлаа.

start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
Цоомоо

сайхан хариулт бөлгөө би авас мөн ингэж бодох агаад блог гээч энэхүү зүйл нь уу заавал хүнд ухаарал хайрласан мэдлэг нэмсэн зүйлсээр дүүрэн байх сто биш ба хувь хүн өөрийн хүссэнээр эдлэх хэрэгсэл гэсэн бодол гялан гялан хийдэг нэгэн би буруу зөрүү шаана шүү дэ бас

Энэрэл (зочин)

хаха хүндэрлэгийн өрөө байхдаа яахудээ

Jessica (зочин)

Чи аймар уран цэцэн үгтэй юм аа чамд шавь ордог ч юм билүү?

Света

Блог блог блог... Гуруун жил үүгээр гичээллэсэн ч нээх олон юм боддоггүй нь миний муугийнх ч байж болох. Зүгээр л тааваараа тарвалзах гэж блог нээсийн. ТАрвалзаж л байна. Сайхан л байна. Хүнд хэрэгтэй зүйлтэй блог ч байна. Хүнд сэдвээр бичдэг нь ч байна. Сээгс имижтэй нь байна. Сэтгэл хөдлөлтэй ч байна. Уур бухимдал ч байна. Уух идэх ч байна. Юм юм байдаг болохоор нь муу блог гээчид дурлаад байгаам.

orshikhoo (зочин)

хурцдмал асуудлаар талаар мэслэг үгс ашиглан байдлыг үнэн нухацтай гаргаж иржээ хэхэ, арай нөгөө үхэр тэрэгтэй туулай гүйцэх гээд байдаг алдартай өвгөн ахын үг үнэн үнэн хэхэ

MES POSTZ

Гэрэлтуяа: Хөөх насан хутгыг олсон блогчин авхай ужгуу. Юм юмтай байх нь зөв тэ. зарим үед ийш тийшээ хазайх нь бий ч гэсэн юмс үзэгдэл ингэж л өрнөдөг гэнэлээ
Оршихоо: нухацтайгаа хат даа, юм ухдаг нөхдийг бодвол ичмээр дамшиг даа ххахахах

MES POSTZ

Цоомоо: Харин дөхх ийм бодолоо бичмээр санагдаал
Энэрэл: Үгүй тэгээд өөр юугхийн хахах баас зохируулагч бичил өрөө энэ тэр хахахах
Jessica: Харин би чамд бас шавь ормоор, юугаар шавь орох гээд байгааг мэджаагааз дээ хахаха

SUNshine (зочин)

Чухам үнэн юм бичсэн байна. Хүн юу бичих нь дурын асуудал л даа. Хүн блог руу яах гэж ордог нь хүн хүнийх өөр байж болно, өөрт хэрэгтэйгээ олоод л уншчихдаг болхоор би нэг ач холбогдол өгдөггүй. Нас биенд хүрчихсэн хүмүүс бол юу уншиж түүнээс юу олж авахаа авахыг нь аваад хаяхыг нь хаячих л байх. Гол нь 10 жилийн сурагчид өсвөр насныханд буруу үлгэр дууриалал болвол хэцүү юм даа.

Арслантай авдар

Аа базарваань их л мэргэн айлгал юм шиг байна.Лекцэнд суусангүй.Над дээр тас тавьчаарай.Мань мэт нь мөрөөрөө л нүдээ аниад,чихээ дараад өнгрөх минь.

Света

За даа насан хутгийг олоодайхна хаашаа ийн. Гөү гөүд бол бацаан шд гсн.

Бөгтөр

Ууг нь ч нээх буруу юм бичээгүй л юм шиг байна шд тэр хүн чинь. Гэхдээ чиний санаа ч зөв л дөө. Юу бичих нь өөрийн л дур. Дуртай юм аа бич л гэсэн байгаа юм чинь. Найз охиндоо азаартсан энэ тэр юм хийчихэв дээ л гэсэн санаатай юм бичсэн юм шиг байна шд тэр хүн чинь.

MES POSTZ

SUNshine: Баярлалаа. Гэхдээ өсвөр насныханд жинхэнэ амьдрал дээр блог дээр бичдэгээс ч илүү муухай зүйлс илүү их байгаа шүү дээ. тэхээр зөвхөн блогоос гэх нөлөөлөл нь бага гэсэн үг ч юм бол уу гэхдээ анхаарах л хэрэгтэй л дээ гээд ч одоо яахав дээ тэ кк
АрслантайАвдар: Олон нийтийн ажилд идэвхгүй оролцдог хэргээр ирж БНМАУ гаа уншуулна уу хахаха наргижийнаа хө ккк
Гэрэлтуяа: Их мөрөн л ийм дөлгөөхөн урсдаг байхдаа... кк

Арслантай авдар

Түй түй түй.Муу ёр.Яасан нүгэлтэйм бэ хахахааа

Xatanaa (зочин)

Бяр байхад ухаанаар яахын бяртай хүнд буруу байхгүй ээ...
Хэлэх гэсэн санааг минь зарим нэгэн нь өгүүлцэн болохоор давтан бичиж хуруугаан чилээгээд яахав заааааааааа за тэгээд ер нь тачаалаараа л болноз.

Эхлэл ДИЗААН

чи Sticky сонсдогиймуу?

Давка (зочин)

Би лав хүссэнээ л бичкэж блог нээсэн. Блог миний өдрийн тэмдэглэл.... миний орон зай. Юу бичих нь миний хэрэг гэж боддий шүү........

MES POSTZ

Арслантай авдар: Наргижээнэ гээдайхад л нулимаад нулимаад гарахиймаа ахахаха
Хатанаа: Тчаалаараа бол л гэвээс тачаангуй улс их шүү дээ кк
Анхбаяр: өө тэгээд олон юм байгөө ONYX бол сонгодог шүү дэ эххэ
Давка: Их зөв бодолтой явдаг хүүхэд байна гэж магтъя кк

Хэрлэн (зочин)

зөв зөв...

Эрдэнэ (зочин)

Блок хийдэг хүмүүсээр блог бичүүлье.

barbie

Миний бодож байсаныг энд бичцэн байна шд ккк. Заримдаа би боддын. Хэдэн жилийн өмнө бол блогыг тэр болгон хүмүүс мэддэггүй, мэдсэн ч нээх сонирходгүй байж. Одоо тэгсэн хүн бүрд хүртээлтэй нийтээрээ блогддог болоод ирсэн чинь задгайрлаа завхайрлаа л гэхийн. Хамаабайжуу. Блог бичдэг болсоноосоо хойш би лав стрессд орох маань багассан хэхэхэх

LoveLove

Тийшд уншсан хүмүүс нь авахаа аваад хаяхаа хаяна биз. Чи ийм юм бичиж болку нтр гэх хэрэг байхгүй байх гэж боддог. Хүн болгон адилгүй гэж.

secretwish (зочин)

ай мөн зөв хэлжээ, хэн юугаа бичих нь тэр хүний хэрэг унших нь ч бас уншиж байгаа л хүний асуудал байлтай

Энэрэл (зочин)

блог уншихаар л миний стрээс нээрв тайлагдаад мишээгээл ирдийшд ккк. тэхх зорилгоор л уншаал бас сээгииддийм чэн.ккк

S (зочин)

МУУСАЙН ДОНТНУУД Л ГЭЖ ХЭЛЬЕ ДАА, ТА НАР УГААСАА ДОНТООД АЖИЛАА Ч ХИЙХГҮЙ ӨДӨРЖИН АЖИЛЫН ЦАГААР ИНГЭЖ СОЛИОРЧГООЖ БАЙГАА БИЗ ДЭЭ!!! ТА НАР ОРОЙ ХАРИАД ӨДРИЙН БИЧСЭН СЭТГЭГДЛҮҮДЭЭ БОЛОН УНШСАН БИЧЛЭГҮҮДЭЭ БОДООД МАРГААШ ЮУ ГЭЖ БИЧИХ ВЭ ГЭЖ БОДОН ШӨНӨ НЬ УНТАХДАА ЗҮҮДЭЛЖ ХОНОЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.
ЕР НЬ БЛОГЧИД НЭГ СОЛИОТОЙ ЦАРАЙ МУУТАЙ Л ГАРУУД БАЙДАГ ШДЭ. ЦАРАЙ МУУТАЙ ГАНЦ БИ ХҮҮХНҮҮД НЬ НӨХӨР ОЛЧИХ САНААТАЙ ӨӨРИЙГӨӨ БЛОГИЙНХОО ЦААНА НУУЦАН, АА ЗАЛУУЧУУД НЬ СОЛИОТОЙ ХЭРҮҮЛЧ ГАРУУД. ЗА ТЭГЭЭД ЗАРИМЫНХ НЬ БЛОГ ТӨГСГӨЛ НЬ БЛОГ УУЛЗАЛТААР ТӨГСГӨЛ БОЛОХ ЖИШЭЭТЭЙ БҮҮР ОР СУРАГГҮЙГЭЭР УЧИР НЬ ЦУГЛАРАЛТАНД БӨӨН МАТАРУУД Л ЦУГЛАНА ТЭГЭЭД ЗАРИМ НЭГ НЬ ӨӨРИЙН ТҮВШНЭЭ МЭДРЭЭД УХААЛГААР АЛГА БОЛОХ ЖИШЭЭНИЙ Л ЮМ БОЛДОГ БИЗ ДЭЭ. ЭНД ЕР НЬ БЛОГ ГЭДЭГ УТГААР АШИГЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС ХОВОР ШДЭ.
БЛОГЧИД БАЙХ ХЭРЭГТЭЙ ТЭХДЭЭ ТА НАР ШИГ ХЭРЭГГҮЙ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ИНТЕРНЭТИЙН ХУРДЫГ СААРУУЛСАН БИЧЛЭГҮҮД ХИЙХ ХЭРЭР Ч БАЙХГҮЙ. ЦААНА ЧИНЬ ИНТЕРНЭТ ГЯЛГАР УУТ ГЭЭЧ ЮМ ҮҮСЭЭД ТОМ ТОМ ИНЖНЕРҮҮД ЯАЖ ШИЙДЭХ ГАРЦАА ХАЙЖ БАЙНА ЯГ ДЭЛХИЙ ДЭЭР ҮҮСЭЭД БАЙГАА ГЯЛГАР УУТ ШИГ.

ЭЦЭСТ НЬ ХЭЛХЭД ТА НАР АЖЛЫН ЦАГЫГ ҮРЭН МӨНГӨ УРСГАН БЛОГ БИЧИЖ БАЙГАА БОЛ ХҮНД ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙ ГЭЖ ХЭЛЭХ БАЙНА ДОНТНУУДАА. ЭСВЭЛ ЭНЭ БИЧЛЭГҮҮДЭЭ УСТГААД ЗАЙЛ!!!

zandkaa (зочин)

Zaluu,hygshingyi l jmarl hysel baibal tiim sonirhol daguulj jbaa ni blog deer tod gardag bolohoor heniih ni sonirhol miniihtei oirolcoo baina be.Bi ter hyneesee ju medej abch boloh be gedgee songoj ju hyssenee ilerhiileed terneesee taashaal abah saihan daa.Dandaa bydyyleg hymyysiin zugaacdag talbar geh bi l hubidaa bodohgyi baina.Blogchiddoo bolomjoo ulam sain ashiglaarai geh baina....

jk (зочин)

muu zuilees muu ur uldedgui ee

LoveLove

Хөөе Чибольза / s гэдэг нөхөр / чи боль за

Ицми (зочин)

кк нэрээ ч бүтэн биччих чадалгүй энэ Эээс гээч нөхөр чинь харин өөрөө жинкэн донтой мэдрэл гару гүй юу хаха

MES POSTZ

Уулзаж учирч явсан агаад тууштай байж яадаагүй. Нэг тийм атаархуу нэг тийм боловсроод шулуун гэдэсний амсараас аль хэдийнээ гарчихсан амтат үхрийн махан хоол шиг л нөхөр байлээ дээ наа S чинь

Joe.

Эрт дээр ч бас байжээ гэж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)