Би бол буутай хүн. Надад алтан мөнгөн Desert Eagle .50 бий. Би унтах даа бол дэрлээд, өдөртөө бол ташаандаа зүүчихээд сэтгэл бардам алхаж байдаг. Өглөө сэрүүлэг дуугарч цочооход би тэр сэрүүлгийг шууд зад бууддаг.

Өглөө ажилдаа явж байхад новшийн архичин гарууд муухай орилолдоод уур хүргээд байвал тус бүрийн цохонд нь нэг нэг сум зоочоод буугаа хуйнд нь хийгээд үргэлжлүүлэн алхдаг. Нийтийн унаанд миний халаасруу ямар нэг гар орж ирвэл эзнийг нь шалан дээр гэвтүүлээд гарынх нь шуун дээр гишгэж байгаад салаа тавынх нь голд салам болтол нь бууддаг.

Би бол буутай хүн.

Намайг үл хүндэтгэсэн юм болгонд би биеийнх нь хэрэгтэй хэсэгт нь ганц л сум зориулдаг.  Надаас шалтгаалахгүйгээр би хохирвол тэр буруутай хүн миний дараагийн золиос. Хөөе охин минь чи надаа таалагдаж байна. Битий хуц хар миа минь надаа юань, доллар... валют хэрэгтэй гэвэл тэр охин буудуулах нь тодорхой, би салтаанд нь онилоод гохоо дарна.

Дараагийх нь хэн бэ?

Хэн миний өгсөн татварыг ичихчгүй хувьдаа завшив. Тэр хүнд би нүх гаргана. Тэр нүхээр нь нүгэл нь урсаж гадагшилна. Миний гарт алтан мөнгөн шудрага байна. Миний гарт шудрага ёс байна. Эх орныхоо төлөө бурханд би занал хийлнэ. Шудрага үнэний төлөө гэгээнтнүүдийг гэсгээнэ. Би бол буутай хүн. Сум шунгинана. Би ууртай байна. Би галлаж байна. Цэнэглэх дуунаар нь чи надаа гэм хийсэн эсэхээ бодож айн чичрэнэ.

Учир нь би буутай, харин чи буруутай.

48 сэтгэгдэл:

null
Энэрэл (зочин)

за 1-т

Энэрэл (зочин)

би хартай залуу, би ууртай залуу гээд дуу санаанд ордог байшд

Ицми

мамайг битий бууд л даа... гуйжийнаа хаха. лайтай бичсэн байна шү

tsoomo

хай яаана даа яаана МЭС минь чи улам л гайхуулхымдаа

КОШЕЙК

жинхэнэ утгаар мэс чичиж ээ дээ энэ хүн...

МЭС

Энэрэл: Түрүү магнай ай ккк Тийм дуу бас байна аа?

Ицми: Баярлалаа. Буудна даа ккк

Цоомоо: Гялайлаа. Улам гичээнээ ккк

Кошейк: Жинхэнэ утгаараа байж чадаж байн уу. Гялайлаа.

КОШЕЙК

100 хувь. Чиний тархи намар оройны айраг шиг исэж дээ хөө

barbie

Амьд хүн үлдэхгүйнээ энэ янзаараа бол хэхэ.

БОРОО

Шийтгэгч билүү, цээрлүүлэгч ч билүү нэг кино санаанд орчлоо. Хүн болгонд хэрвээ буу байдаг байсан бол хэрвээ хүн буудлаа яадагчгүй хуультай байсан бол хэрэгжиж болхоор л юм. Хаяа бас боддог л бодол. Нээрээ хотын гудамжинд явж байгаа хүнийг хөөж байгаад буудлаа гээд яадагчгүй хуультайшдээ манайх чинь. мартчиж ккк

Витаут (зочин)

Күэ мөн айхтар юм бичдэг хүүхэд юмаа

Шиманус (зочин)

айчлаа

popo (зочин)

naizaasaa ak-m avaarai nadad baigaaldaa daan ch heregleddeggyi yumaaa kkkkk..chi bol davgyi hereglechihmeer yum bainahsooo gej ...c-4 ene ter ch bas oldonoshd gej ..muu hynyysiig tsugluuj baigaad delbelehgyi yu tee ...kkkk

Хэрлэн (зочин)

би сум нэвтэрдгүй хантаазтай лдаа... хахаха

jakuza

Утгатай мэс тархи руу шаав хахаха

МЭС

КОШЕЙК Гялайлаа. Тархи нэг л чимчигнээд байсымаа ккк

barbie. Амьд хүн үлднээ. Тэд нар нь сайхан амьдрана ккк

БОРОО Буруу цагт буруу хүнээ л буудсан болохоос тэ.

Витаут : Гялайлаа
Шиманус Муу хүмүүс л айх хэрэгтэй шүү дээ

popo (зочин) Чи чинь харин зэвсгийн агуулахтай нөхөр ү гү юу хахаха

Хэрлэн (зочин) Хантаазаараа толгойгоо ороож явах хэрэг гарах нь дээ аххаха

jakuza Гялайлааа

Sunbeauty (зочин)

күээ энэ хутга шөвөг балиус чинь яван чангарч бх чинь вэ. чи захиалгаар сум зоохгүй биз

МЭС

Sunbeauty Гоо үзэсгэлэн минь юунд муу нэрээр минь мушгин бадайруулна? ккк Чангарч байна гэж үү? Гялайлаа. Захиалгаар зоох тал дээр жич шийдвэр гаргий ккк

Narhan

yostoi galzuu bichij andaa
tegjiiwl taarna

Гандирс (зочин)

МАйр майр...

Би ч бас буутай, ууртай хүн шөө ккк

3apaa

Лаг

Jessica

Мэсээ буугаа түр зээлээч би хэдэн нөхдүүдийг буудчаад буцаагаад өгий дэхүү?

Хэрлэн (зочин)

мммннммм ававтор дээрх буугаараа буудах гээдаамуу... дайны төмөр малга өмсчийшт. ер нь эцсийцэст би чамд ямар гэм хийсийн??? айн

МЭС

UG . Гялайлаа.

Гандирс (зочин) Нүхлээд нүхлээд явчий ердөө тэ

3apaa Гялайлаа

Jessica Галт зэвсгийг хамаагүй дамжуулахгүй л гэдэг юм уул нь. Уул нь гэж байгаан шүүү ккк

Хэрлэн (зочин) Нээрээ би яагаад буудах гээд байгаан. Нээрээ тэ кккк. Аватор дээр миний пистол дүрээрээ байгаа билээ ккккк

BoOB (зочин)

ug ug ug ug uh chi ug helendee dald dor
uuriin gesen setgel zurhendee sug uld
unu ertnii zuiliig ood sohoj buu yari
uurtuu tiimee uurtuu l shivne busad ruu buu huts

Заяц

Мэсээ буудсанаас чичсэн нь дээр байх хө үгүй бол хөлийнх нь хумсыг суга татаж авах ч юм уу эсвэл нүцгэн хөлөөрөө нүүрэн дээр нь мангасдвал зүгээршд бас яаж шууд буудаад буудаад байхав дэндүү амар үхэл шд

Хармогү

Аймаарын... ернол хипоп дууны үг харагджийшд кк.. би ч хааяадаа нийгэмд хэрэггүй хүнүүсийг золбин нохой шиг буудаа хаячхийнсан гэж бодды шүү

МЭС

BoOB: (зочин) Ишшш...

Заяц: Буудуул нэг л кайфтай байхийм шиг санагдаад байгаам даа: Click bang bang... Click bang bang... гээл ай кккк

Хармогү: Хоёулаа хааяаа адтлхан л нүгэлт бодол тээдэг юм байна

bataa

аймаар лаг бичсэн бна, майкл дугласын нэг кино санаанд орлоо

Арслантай авдар

Би ч согтуу шалчиганаж байж хамгийн түрүүнд гусуулах юм байна л даа

LoveLove

Өө аймар аймар гоё хэлсэн байна. Гогод 2 д буутай хүн байхымдаа Ицми та 2 кккк

Elkhan

Тэгээд Далай лам ТА 2 үлдчихээр ......... Амьдрал чинь уйтгартай биш үү

МЭС

bataa Аймар лаг энэ тэр бишайхөө. Ккк Гялайлаа Надаа дугласын эхнэр ихээ таалагддаг.

Арслантай авдар Авдрын амьд үлдээсү

LoveLove кк Гялайлаа. Сумтай гээгү нь яамайдаа. Кккк

El-Khan Ромын Паапа лама баса хамта үлдна ккк

Elkhan

Пап ч дэггүй муу туучий байгаан даа. Чи их гүрний үзэлтэй бол Далай лам ч будаа хөөрхий..

AntiDotE

Яг ингэж хэлж байгаад л бууддаг хүн хэрэгтэй байгаам шд. Майар айн.

dao

сумаа гамнаарай.

Света

Зөөөз цээрлүүлээд бай цээрлүүлээд бай. ШУдарга ёсыг тогтоогч гарч ирэийгаад үнэн голоосоо талархаж байнаа.

Sandag (зочин)

Bi ch buuduulahaasaa aihgui ee. Harin saltaa ruu buudchiv kkkk.

Nice bichleg. Tolgoi ruugaa buuduulj baigaam shig bolloo.

Attila

энэ ертөнцөд МЭС бид 2 үлдэн. дараа нь би түрүүлж түүний нүгэлийг урасгана... тэгээд дараа нь өрийнхөө нүгэлийг урасгана .

МЭС

El-Khan Тийм үү

AntiDotE тэр чин бивайна хахаха. Ер нь бол цаад утгаараа тийм хүн хэрэгтэймчимшиг
dao Хэхэхэ гамнанаа чамд нэгийг заавал үлдээнэ энэ тэр кккк

gereltuya Гялайлаа. Намайг их сайхнаар хүлээж авлаа баяралалаа ккк

Sandag (зочин) Гялайлаа

Attila Хэн нь үлдхээ үзхүү үзий энэ тэр кккк

SpySec

МЭС нээрээ гайхалтай бичлэгтэй шүү. хУтга мэс бариад явдаг байсан одоо бүүр буу бариад гүйдэг болчиж :)

ganaajk (зочин)

bi buutai hun i like that

gulliver (зочин)

Chi ANUDARI iig unshdagyy, ugui yu. Buutain bol dolignoj yavahaas. Tur heregluulj ch magad

Хармогү

Энэ бичлэгийн гарчиг нэг л гоё... Уран ухаанаар өгсөн утгын МЭС ингэж

МЭС

SpySec Хэхэхэ Гялайлаа

ganaajk (зочин) Гялайлаа

gulliver (зочин) Анударь гэж мэдэхгүэ Тийм Зохиолч байдаг юм уу?

Хармогү гялайлаа эххэхэ

Турьхан (зочин)

энүүгээр чинь яасан олон хүн буудалчихаа вэ? ум маани бадми хум. мэсээс л холуур явъя хэ хэ хэ

yagtiimee (зочин)

Ene chin harin ovoo bichleg bolson bna shuu!

Эрдэнэ (зочин)

Эр хүнийхээ сумыг гамнаарай. Жадалбал зүгээр шүү.

Аанхаа

Энэ бичлэг маньд үнээр таалагдав үнэнээсээ шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)