″ Би баян бол чамд л сайн″

Нэг хүн миний эрүүл мэндийг дааж ажилладаг би түүнд ариун цагаан хөдөлмөөрөөсөө хөлсийг нь хэлснээр нь төлдөг. Гэхдээ би тэр хүнд ажил удаж байсан нь бурхны ачаар ховорхон. Бас нэг хүн миний аюулгүй байдлыг хариуцан ажилладаг би тэр хүнд ч бас хөлс хүчийг нь хэлснээр нь төлдөг. Гэхдээ тэр хүнээс би айдаг. Харин тэр намайг хамгаалдаг гээд байгаа. За тэгээдд ер нь бол өшөө олон хүнийг би тэжээдэг гэж байгаа . Би өөхөө хуримтлуулж хэтрүүлэн идэх хүнснийх нь мөнгийг, өмсөх зүүх гээд бүх л хэрэгцээний зүйлийг нь чөмгөө дундартал зүтгэснийхээ хүчинд төлдөг. Харин тэд нар надаа дургүй. Гайхмаар бас гомдмоор.

Төлсөн бүгдийг маань бүртгээд сууж байдаг нэг хүн бас байна. Хааяаа би мэдэхгүйгээсээ ч юмуу төлөхөө орхигдуулсан байх тохиолдолд тэр намайг загнидаг. Хариуд нь би ууцандаа юм ортол нь бөхөлздөг. Өгсөнгүй гэж уурсахдаа нэмж авна, бас шоронд хийнэ, өлсгөнө гэж сүрдүүлдэг. Би түүнээс нь л айдаг.

Өглөөхөн би нэг тэжээдэг хүн дээрээ очлоо. Ирсугай гэж тэр айлдсан байсан. Өрөө рүү нь шагайвал тэр бөгсөө над руу харуулаад архайгаад сууцчихсан байж байна. Би мөлхөс хийж дөхөж очоод нандин цагаан дээр нь зөөлхөн үнсчээд гараад ирлээ. Хүн гэдэг амьтанд залхах, уур хүрэх гэж нэг хариу үйлдэл, тийм мэдрэмж байнаа даа? Надаа яг тэр мэдрэмж чинь төрчөөд байна олон минь. Би төлбөрөө төлдөг. Харин тэд нар надаа үйлчилдэг. Би бол үйлчлүүлэгч. Үйлчлүүлэгч хаан биш юмаа гэхэд хүчирхийлэлд өртөөд үмхий бөгс үнсээд яваад баймааргүй л байна.

Надаа буруу зөрүү байвал хэлээд сургаад алдааг маань ойлгуулаад өгчих. Битгий бөгсөө үнсүүлэх гээд байлдаа. Намайг битгий айлга. Намайг битгий загина. Миний хөдөлмөрлөх боломжийг битгий хааж боо. Би яс юман дээр чиний хүүхдийн ходоод руу хоол хийх гэж, чиний ээжийн чинь тэтгэвэрийг өгүүлэх гэж охин үрийг чинь орой үдэш хүчиндүүлчилгүй гэртээ хариулхын тулд гээд юм бүхний төлөө хирэндээ л хичээж ажиллаж байна. Намайг хааяа ч гэсэн инээмсэглээд угтаж бай. Тэгвэл би урамшаад илүү сайн ажиллана. Тэр хирээр та бүхний ахуй амьдрал сайжирна. Би хичээнээ. Намайг ердөө үүргийнхээ дагуу л дэмжээд өг. Би их олон зүйл хүсдэггүй шүү дээ.

Урдаас минь хараад инээмсэглэвэл хичнээн сайхан билээ дээ та нар минь.

17 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

за даа инээнэ гэж ч бараг байхгүй дээ. тэдний л дарга болдоггүй юм бол. аан тийм өөр инээлгэх нэг арга байгаа байгаа. гэхдээ бүүр бөгтгөр болтлоо л ажиллах хэрэгтэй болох байх

tsoomo

өө тэгээл өөрөөс нь арай том болчуул өөдөөс инээгээл байдаг юмшиг байна лээ хурдан томры МЭС минь

Анчин (зочин)

өөщээ энэ одоо хүний бөгс үнссээр байтал хощуу баасанд түлэгдлээ. Уул нь хүний хөөрхөн охидуудын хощного үндсэн хощуу юмсан.
нэг 7 хоног захирал энэ тэр хийж үзэх юмсан ноойщ гэж.

SUNshine (зочин)

Хэлээд юүхэвээ

Sunbeauty (зочин)

хутга шөвөг балиусыг маань дэмжээд өгөөч яадаг хар өөдгүй амьтас уу тэд нар чодоо. хүнд суртал хүнд суртал орхи цаашаа /энэ үгээ жаахан хэрэглэнээ яадий/

МЭС

Турьхан Бид нар бөгтгөр болтол ажилланаа тэ. Харин тэр болтол дээрэлхээл байхын байхдаа.
tsoomoo Томортол минь тэд нар цаашаа хараад тонгойгоод зогсчих болтоймаа тэ ккк

Анчин Харин тиймээ хахаха. Хөөрхөн бүсгүйн өгзөг болоод уруул дээр дээр хөнгөхөн
үнсээд явжаах учиртайсандаа хахах

SUNshine (зочин) Хэллээ гээд ч яахав дээ. Дотор жоохон онгойх л юм даа тэ

Sunbeauty Орхи цаашаа гээл орхичихдог бол сайхан шүү. Орхи цаашаа муусай хүнд сурталын өөхлөг том бөгснүүдээ хахаха

Dream

Хүнд суртал гэж том асуудал шүү. Хэлэх ч юм биш. Хүн хүнээ л хурцалж байхгүй бол энэ нийгэмд ганцаараа дээш гарч хол явна гэдэг бас хэцүү асуудал шүү.

Арслантай авдар (зочин)

Өнөө өглөө гэнэт бөгсний гижиг хүрээд явцымаа.Маажчаад эргээд хартал хаалга хаагдаж байсан.Чи одоо зөвшөөрөл авчээж үнэсэж бай л даа.Загатнуулаад хаяхымаа кххх

Энэрэл (зочин)

харин тийн, эднээс болж хэр удаан бухимдах стоо хорвоо юм бүү мэд

ЦЭЦЭГЧИН (зочин)

АЙМААР ХЭЛЖЭЭ. БИЧИГСЭН ХАААЯА НЭГ ӨВДЧИХИЙМСАН ТЭГЭЭД ЭМНЭЛЭГТ ХЭВТЧИХИЙМСАН ГЭЖ ХҮСДЭГ ШД. МАНГАРДАА БИШ 2 ЖИЛ ХУРААЖ ХУРИМТЛУУЛСАН АА Л ЭДЛЭХ ГЭЖ

МЭС

Dream Тийм л болтойм шиг ээ тэ.

Арслантай авдар (зочин) Гаххх битий солиор аххахахаха
.
Энэрэл (зочин Бухимдсан улс байхын байшдээ тэ. Инээмхийдлээд бөөнөөрөө сайхан амьдрийл даа тэ
ЦЭЦЭГЧИН Эмлэгт гэвтээдайхдаа яахав дэ. Хоёр жил шимтгэл бол төлсөн бээз? кккк

Эхлэл ДИЗААН

чи ч овоо нигэр юм даа

xoxo

xexe turiin alban haagch geel neeh saihn nernees ni avhuulaal solih heregtem sheg bgaan ydaj irgeded uilchleh tovchoochimu, horoochimu, ard irgediinhee sain saihnii tulu ajillagsad ch gedimu :P teguul setgelgee ni arai uur bolohchimu tee xexe
ene turiin alban haagch gheer negllih turiin tuluu ajillasan hunuus irgediig marttsan tur gej erni yuiiiiimpeee yarshig l vain xaxaxax /shireeeg imaar changaar tsohisn/

Pearle Deppsu (зочин)

Хэхэ, чи томрохоороо бас тийм нандин цагаанаа үнсүүлдэг хүн болох ч юм билүү дээ хөгшөөн ккк

МЭС

Ankhbayar Баярлах шалтгаан гэж хүлээн авлаа. Гялайлаа

xoxo Хэхэ ширээ алгадаал босоод ирэхээр нь цохиод унагаачмаар байлаг шүү зарим нөхөд. Гэхдээ сайхан болох байхаа. Тэр хүртэл....

Pearle Deppsu (зочин) Хүнд ухамсар байвал заавал бөгсөө гаргадаг болох албагүй гэдгийг манай зарин нэг хичээнгүй албан хаагч нар ажил хөдөлмөрөөрөө үзүүлдэг юм шүү бас. Муугийнх нь нөлөөгөөр сайчуулаа хэлмэгдүүлж болохгүй тэ ккк

Elkhan

Баабар агаа Төрийн бөөсний талаар нэг ярьсан байсан даа...... Шударга нийгэмийг үзэх байх оо.... Тэр үед бөөснүүд хөөрхий.......

fc

Яанаа нээрээ тэгж байгаа юм уу? би удахгүй ажил хийнэ шдээ би бас тэгнэ гэсэн үг үү? тэгвэл шууд л дарга болчих юмсан. Гэхдээ л ямар ч юм багаасаа эхэлдэг байхаа тэхээр би ч хэцүүдэх нь дээ тээ кккк хүнд сурталаа гэж.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)