Өнөө
бол өвөг дээдсийнхээ нэгэн адил мал дагаж амаа тосолж ирсэн нэгэн.
Түүний толгойд Сүх баатар, Чойбалсан, Ленин, Сталин, Маркс, Гагарин,
нэгдлийн дарга Дорж, эхнэр Дулмаа гэх хэдэн нэрс л байдаг. Орос ах
нарынхаа түүхий эд материалын бааз улсын иргэн байсны хувьд
баян цатгалан явсан гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Хэзээч хүрэхгүй
коммунизмд хүрэх гэж хэдэн малаа өөрөө хээлтүүлэх нь холгүй асарч
адгуулж явсанч Өнөөгийн мөрөөддөг өнөөх гайхал коммунизм нь байхгүй
болж таарав. Бүр оргүй хоосон дэмий балай солиорол болж таарах нь тэр.
Яг энэ мөчид хамаг амьдрал нь утгагүй мэт санагдаж, архи ууж, Ленин
багшаа хараан зүхэж, хоймор байсан цээж хөргийг нь хоёр хуваагаад
галдаа хийж орхисон гэх. Аугаа их зорилго нь байхгүй болж тэднийх гэдэг
айл зүг чиггүй болжээ. Ямар замаар, яаж ,юу хийж, юуны
тулд амьдрах вэ? Ямар ч л байсан амьдарч байя гэж бодсон байлгүй. Өөр
яах ч билээ дээ.
Насны бөгсөнд ардчилал гэдэг юм ярьсан сайн дураараа өлсдөг сонин залуус дуулдах болсонтой зэрэгцэн нэгэн хүүтэй болсноо басчгүй үндэсний үзэл нь хөдөлж эхэлсний хувьд Монгол гэж нэр хайрлажээ. Өнөөгийх гэдэг айл олон жил нэгдлийн мал маллаж амьдрахдаа тэр малаа ялтай
мал гэж адалдаг байсан бол хувьдаа авснаараа буянт мал гэж дээдэлдэг
болсон гэдэг. Тэднийх Аугаа их чиг шугамгүйгээр харин ч өнгө засах
болжээ. Айхтар сүрхий лоозон ярьсан намын даргын амаар биш, алаг үр ар
гэрийнхээ төлөө хөлсөө ялгаруулж гараа эвэршүүлсэн нь илүү урамтай санагдсан биз. Цаг хугацаа ч явсаар түүний хүү Монгол ч өсч
томорч байлаа. Энэ зуур Монгол хөлд орсон. Төд удалгүй бас хэлд орсон.
Тэнтэр тунтар алхан тэр энэ зүйл ярьж, ямар ч л байсан хүн болоодхов.
Нэгэн
өдөр Өнөө сумын төв дээр зурагт ширтэн олон сонин сайхан нээлт өөртөө
хийж суух зуураа байгаа байдлаа тун ч харанхуй бүдүүлэг гэдгийг ухаарч
хүүгээ өөрийнхөө замналаар замнах вий гэхээс л санаашран бодол болон
гэртээ оройтож иржээ. Энэ харанхуй бүдүүлгээс хөндийрч, хөгжилтэй хөл
нийлүүлэн сайраганах хэрэгтэй, түүний тулд ядаж л хүүгээ
хот газар бараадуулах нь зүйтэй гэж шийдэв. Нэг үгээр Нуутгиййиийн
мээээнэ... гэж дуулдаг байсан Монголыг Уууулаааанбааааатрыыын
үдээээшшшш ... гэж дуулуулахаар шийджээ.
Монгол соёлд гайхсан, гэхдээ суралцаж байна.
Аав ээжийнхээ буянаар өөрийнхөө хичээл зүтгэлээр тэр
мэдлэг боловсрол олж авсан. Түүнийг одоо хэн ч нүүдэлчин гэж хэлэхгүй.
Тэр бол шинэ үеийн хотын иргэн. Улаан хацартай хотын иргэн. Түүнд
хийсэн бүтээсэн зүйл багагүй, хийх бүтээх зүйл ч их.. Өнөөгийнд
Монголыг дагаж нэг хөөрхөн охин зуны амралтаараа ирсэн нь Оюука гэдэг
нэртэй аж. Оюука Монголтой үерхээд зургаа долоон жил болсон юмсанж. Энэ жилээс нэг гэрт орж хамгаалалтгүй хайнга харьцал үйлдэж
байх талаар ярилцаж тохиролцсоноор Өнөөгийн Монголын амьдрал эрс
өөрчлөгдхөөр болоод байна. Тэдний дундаас мөдхөн шинэ хүн мэндэлнэ.
Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай Ирээдүй гэж нэрлэхээр болсон. Ирээдүйд
гэрэлт ирээдүй байна.
Өнөөгийн
гэр бүл Ленин багшийн яасыг өндөлзүүлж явсан үедээ өдий дайны амьдрал
зүүдлээч үгүй л байсан биз. Түүнийг мал маллаж явхад нь саран дээр бууж
байсан хүний хүүтэй түүний хүү Монгол нөхөрлөж, хамт ажиллана чинээ ой
тойнд нь буугайчгүй байсан биз. Гилээ гээд энэ удам судар илүү ихэд
тэмүүлж, тэр тэмүүлэлдээ хөтлөгдөн мөнөөх Цэнгэлийн манлай гэлээ гээчид
нь хүрэхдээ л нэг хүрнэ дээ.



13 сэтгэгдэл:
тэр цэнгэлийн манлайд хүрэх гэээээээээл яваад байдаг
хаха малаа өөрөө хээлтүүлэх нь холгүй байхдаа яахуу дээ. найс бичлэг байна
маш сайн гэж болж гэмээр байна
sain bichij
сайн бичсэн байна...
Турьхан: Хүрнэ тиймээ.
Ицми Гялайлаа.
Attila Гялайлаа.
Зочин Гялайлаа.
Ankhbayar Гялайлаа.
Сайн бичсэн байна шүү
╬ Үлэмжийн чанар ╬ Гялайлаа.
Saihan bichleg bna ih orgon tsar hureetei bichjee ongorsnoos odoo, ireeduig hurtel.
Чи юунд иймийн? Гоёоо гоё
чи түрүүлэхийм байна дөө
Чи үнэхээр өөрөөр сэтгэх юмаа гоё бичжээ
United words of Chee*** Баярлалаа. Өнгөрсөн одоо ирээдүй гээд л хэхэх.
Света Таалагдсанд таатай банйа хэхэ.
Хэрлэн Би түрүүлнэ гэж юу байхав. Аврагууд байхад.
Melody Өөрөөр сэтгэж хэмээн өндрөөр үнэлсэнд баяржийнөө. хэхэ