Утга мэс чичихүй : МЭС засал хийж эхэлдийн билүү?

МЭС засал хийж эхэлдийн билүү?

Сонин сонин гарууд их байх юм аа. Яаж хүн болж томмм кампааны захирал болсын гэмээр. Нэг удаа манай нэг таньдаг эгч манайд ирээд МЭС миний дүүд "хэрээний далавч" байхгүй биз гэжийна. Мэдээж хэрэг нүдээ аймаар том болгоод, эрүүгээ мулталж амаа томоо гэгч нь ангайлгаад өөдөөс нь хэсэг харав. Тэгээд Юу гээд л донгосоод байна даа эгч минь гэв. Тэгсэн хэрээний далавч байхгүй биз л гэж байшд гэхийн. Юу гээд солиороод байгаан ямар юмных нь хэрээний далавч байхын гэх хоорондоо бодлоо Хэрээний далавч ... Нисдэг далавч ... нисдэг улавч энэ тэр сананд буугаад. Заавал надаас асуудаг нь юув дээ гэж бодох ч шиг. Тэгсэн чинь бүр юу гэсэн гээч ядаж ямааны жоохоон арьс байна уу гэж тэнэгтлээ. Ямааны арьс байхдаа ч яахав дээ. Эсгий энэ тэрийг бүр дээр үед хэрэглэдэг байсан тухай сонсож байсан ч ямааны арьс бол арай буудгүэ хахахаха.

Тэхээр нь яачаад л яваад байна даа эгч минь, дэлгүүр хоршоо орсон нь дээр бус уу гэв. Юун дэлгүүр вэ ийм юм яаж байдаг юм бэ гээд учир явдлаа ийн өгүүлэв. Ажилладаг байгууллагад нь өрсөлдөгч компани нь хараал хийлгэсэн агаад ойрын үед орлого нь эрс буурах болсонтой холбогдуулж ерөнхий захирал нь хариу арга хэмжээ болгож хараалыг хариулах зан үйл үйлдэх болсон тухай, түүнд нь бөөгийн хэлж зааж өгснөөр ямааны арьс, хэрээний далавч өөр юу юу гэчвээ баахан элдэв хангайн юм хэрэг болсон тухай өчлөө. Би бүр татаж унаталаа инээлээ. Ёооё юу эсийг бодохов эгч минь гэлээ. Тэгээд надаа байсан ганц хоёр хэрээний далавч, өөдөсхөн ямааны арьсаа өгөөд явууллаа энэ тэр гээд солиороод байхгүй юу . Би юугаа мэдэхэв өөр арга саам хай гээд үдэн гаргалаа.

Хэрэгт дуртайм болохоороо хэд хоногын дараа нь өнөө ид шидтэй эд зүйлсээ олсон уу хэмээн тавлан зугаацах гэж асуусан чинь олсоон гэжийна. За тэр ямааны арьс бол гайгүй байх. Хэрээний далавч л ихээ сонирхол татаж байлаа. Хаанаас вэ гэсэн. Хогийн цэг дээр очоод буудуулаад авч лаа гэнэ. Тэнд нь бүр хэрээний далавчны бизнес цэцэглэцэн, тусгай мэргэшсэн хэрээ буудагч байжийдаг гэнэ шүү. Орчлон хорвоогийн олон хачин жигтэй юм үзэгдлийн л нэг юм даа. Өнөө хачин эд зүйлсээрээ мөнөөх бөө нь эрдэм чадлаа үзүүлснээр ашиг орлого нь гайгүй болж иржийна гэнэ. Энэ хэрэг явдын дараа нь би дотороо бодон баясаж суухуй. За хэрээний амь нас ч одоо дүүрч. Айхтар хараалыг хариулахад блог бичдэг хүний бор зүрхийг суга татаад ацар гэвэл ээ элээ минь гэж хаашаагаа харж зугтана вэ олон минь.

Бизнес хийхэд үзмэрч, лам, бөө энэ тэр болж донгиорох нь надаа лав тэнэг санагдаж байнаа. Аргагүй чадалтай илбэ гэмээр, ид шид гэмээр зүйл үзүүлдэг лут улс гаанц нэг байдаг л биз үгүйсгэхгүй. Гэхдээ хамаа зампармаагүй энэ мэт тохиолдол арай л их юм. Мэргэн түргэн лам бөө нартайгаараа бол монголын үйлдвэрлэгчид аж ахуйн нэгжүүд дэлхийд аймар л цойлоод гараад ирмээр. Гэвч тэгдэггүйг бид бүгд мэднэ. АПУ-д 1000 ламаар ном хуруулж орлогын үүдийг нь нээлгэж гарлагын үүдийг нь хаалгаж засал хийлгээд, 999 бөөгөөр тэнгэр газарт нь даатгаад өгвөл Сэлэнгэ, Тэрэлж умдаа нь Кокакола, Пепситэй өрсөлдөөд сүйдийг нь хийхийн биш бээз?

Олны жишгээр онгод юугаан дуудаж, буруу тийшээ сэтгэдэг зүггүй тархи болгонд МЭС засал хийж эхэлдийн билүү?
start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
haranda (зочин)

mesee id-gee uguuch huu?

дурлагч

Хахаха. Эхэндээ чамайг хүйсээ сольж эм болоод/манин ч байсан юм уу/ молтогчин, хэрээний далавч нтр хэрэглэдэг болсийн байх гэж бодлоошд. Тэгээд бас молтогчинг шинэ үеийн хэллэгээр ямааны жоохон арьс гэдэг болоо юу гэж. Хахаха

Энэрэл (зочин)

вуахахахахах яамар балаийнпээ яасс

MrBi (зочин)

oo alla haytsan hehe

Зочин

mes-iin id-g meddeg xvn baina uu?

Ицми (зочин)

нхн...

MES POSTZ

Зочин mes192921@yahoo
Энэрэл (зочин) Харин тийн балай тэ.
MrBi (зочин) Ал хаях гэдэг чинь их сонин үг шүү тэ. ккк
дурлагч ккк Бас молтогчин гэдэг хэрэг үү?

elkhan (зочин)

жилд 1000 бөө төрнө гээд солиороод байгаа..... Энэ зөн билгийн тулааныг шал дэмий гаргасын кккккк одоо айл болгон л бөөтэй болжийн ш д ..... Тэгээд ч нэг тэнэмэл сүнс цээжинд үүрлэчихвэл балай юм болноо доо....

MES POSTZ

Ицми
нхн...
Нэтэг Хүүршүү Нээрээ... гэжаагаамх уу намайг?

Гандирс (зочин)

хэхэ.

юу гэж байгаам бэ.. АПУ чэн засал хийлгээд олон улсын үзэсгэлэнгээс алт аваад байгаа шд.
ХАрин тэр пепси колатай өрсөлдөх гэхээр Монголын Лам бөө нарын хүч хүрэхгүй байгаа гэсэн.

Чи минь л нэг засал хийж үз

maya (зочин)

дэнэг юм аа тийм юманд итгэжил байдаг...

Коала

күсэлт тэнгэр гээч нь аюумшигтай эд байна лээээ шөөө. Бууж ирээл загинаал... сүүлийн үеийн сүнс нь вафьл идсэн гоё байна шүү гэж авсан

Pearle Deppsu (зочин)

Хахахаха, тэр тийм юм байдаг өөө.

Өнөөдөр чиний муу өдөр, тийм болохоор ажил даалгуулахаа болилоо гэж манай захирал хэлж байсан удаатай. Гэхдээ тэр компаниас би одоо гарсан байгаа л даа. Гэхдээ тийм захиралтай байх үнэхээр хэцүү шүү

dao

хөөрхий хэрээ нэлээн олон хүний сарын цалингийн төлөө амиа зориулсан байшд. одоо тэр хүмсүүд нийлжийгаад тэр хэрээний хойноос буян хийвэл таарна :P

UG

oo yamar balarsan ymbee. ter buu ni tgd ter hereenii anguuchtai hamtarch bas ajjildiin biluu hehe. bas setgesn bn shdeee

~Freedom writer~

Угаасаа худлаа нөхдүүд дэндүү их юм шигээ. Зурхайч болоход хэдхэн хоногийн курс төгсөөл...

Sunbeauty (зочин)

галзууийн засал хийх эд хэрэгслээ ч мөн олж хэлж дээ. манайхан нээрэ гэнэн бгам шүү тэр хэлсэнээр нь тээд хэрээний далавч хайгаал явжийдаг итгэл үнэмшилээ гэж

АНИРГҮЙ (зочин)

hehe

Гана

ёоо юун ч шүтлэгтэйм дээ хээхэ

Joe.

сайхан залхуурал байна гэхээс дээ

MeGaN

сонинлийн

Өнөрөө (зочин)

Ёстой гоё

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)