Өөртөө тохиолдсон өөдгүй явдал дээр тулгуурлан үдийн
цайны тухай бичлэг гусах нь ину.
Өглөө ирээд ажил энэ тэр блог энэ тэр гэж байсаар байтал
нэг мэдэхнээ 12 –ын тоон дээр цагийн бүх
зүүнүүд гозойв.Энэ бол эмэгтэйчүүдэд эротик харагддаг байхаа. Эрчүүдэд бол
бахадмаар сайхан гозойсон цаг мөч. Тэгээд ширээн дээрхээ хямгадаад цайндаа
орохоор алхдаг. Алхсаны эцэст зорисон газараа ирдэг.Хажуугийн цайны газар
болоод түүний харалдаа нь байх ресторанд
нэг ажлынхан ялгаран суудаг. Энэ нь байгууллагад бүгд захирал биш гэдгийг
ойлгуулаад байна уу даа.
Тасалгааны хоригдол над мэтэд болвоос үдийн цай амьдралын хэсэгхэн ч болов сайхан үе
яалтачгүй мөн санагдана. Ажлын завсар амс хийж, алиа марзан, аль эсвэл аж
амьдралын тухай хамт олонтойгоо ярилцан оожхон хөөрхөн эрч хүч авдаг. Гэтэл
өнөөдрийн миний энэ сайхан үе маань яав.
Нэгэн тогооч бүсгүйн ой ухаан нь самуурч, урлаж буй хоолондоо удаа дараа давс хэтрүүлэн
хэтрүүлэн хийснээс үүдэн би ууртай байна.
Юутай их гуниг, юутай их доромжлол вэ?
Тавагны
хажуу хавиргаар нь байх өвс ногоог хамж идчээд хайртай хүнээсээ “зайл” гэдэг үг
сонссон дурлалт залуу шиг урамгүйхэн босоод тооцоо хийсний дараа “хэхэхэ танай
хөөрхөн тогооч чинь давсаа чүүт чүүт багадуулчихсан байна. Өшөө жоохоон нэмсэн
бол үхэж далд орох байсан байх шүү” гэчээд гараа кармаандаа шаагаад ирсэн
замаараа идсэн хоолоо жигшин алхав.
Би мөнгөө бүрэн төлсөн тэд түүнд нь таарсан хоолоо өгөх
хэрэгтэй тийм үү? Би хоолыг нь идчээд төлбөрөө дутуу төлбөл тэд яаж уурлах бол?
Давраадаагаараа өөрийг чинь идчийшүү л гэе даа



30 сэтгэгдэл:
давс нь ихдсэн хоол ч ёстой л зэвүүн дээ... үнэндээ л ой гутмаар болдын. Боломжийн шорвог бол бас яалтайв. Буцалсан ус хичнээн хийж шингэлээд ч болохгүй байсан тэр үе санаанд буув... хөөрхий тогооч уурласандаа нэмж цацаад байсымуу... уусан идсэнээ шингээж чадаагүйдээ ч тэгсиймуу... аль эсвэл жирэмсэн байх дөө...
Гаднаа гяланцаг дотроо паланцаг хоол хийсэн өөдгүй муу тогоочийг... аяаяа чиний араас бас майр уурлахжийшд. Өө яахуу орой сайхан хоолыг заналтайгаар иднээ гэж өөрийгөө тайвшруулаарай хө.
тэгдиймөө хааяадаа ямар сайндаа л хоолоо захиалахдаа давсыг нь бага хийгээрээй гэж хэлдийшд
Нээрээ “Наад жирэмсэн хүүхнээ ажлаас нь чөлөөлөөч“ гэдэг байж хахах. Юугжаагаан гэхээр нь “Тэр овоолсон давсаа амсаад үзэхгүй юу“ гэдэг байж.
Бусад хүмүүс бол хэлж яриад хэрүүл шуугиан хийх байх тэ? Би л гэж нэг сайхан сэтгэлээсээ болж хохирч явдаг хүн. ккк
Оройныхоо хоолын нээрээ заналтай иднээ ккк. Дараа орохдоо давсаа атгаар атгаар биш чимх чимхээр нь хэмжээрээ хүүхээ гие ккк. Илүү гоё хорлонтой уур хүргэсэн атлаа урдаас хэлүүл хийгээд байхааргүй тийм л үг хэлнэ дээ.
Хоолныхоо усны оронд шээс хийчихсэн юм бишүү. Бага зэрэг шивтэр амтагдсан уу, санаарай. Миний бодлоор крантнаас ус гоожихгүй байхаар нь “худгаас“ (суултуураас) шууд шанагаараа утгаж аваад ирсэн байх. Тэгээд дээрээс нь давс хийхээр чинь ойлгомжтой ш дээ.
наад дуугыг чинь сонссон чинь .....
Ккк, хаа очиж гайгүй давстай хоол иджээ.
.
Би нэг удаа манту захисан чинь хатсан хантуу печь нд халаагаад аваад ирсэн байсан. Тэрийг яаж мэдсэн гэхээр сэрээгээ зоогоодахсан чинь галтираад андуурчаам шиг таваг зоочихсон. Тэгээд яасан байх нь уу? Мантуу нь гатцан байсан байх нь байна ш дээ. Хахахаха
Эрдэнэ (зочин) Битгий муу ёрын муухай юм ярьжээ кккк
hiko (зочин) Энэ дууг сонсоод яг яаснаа хэлээ даль
Dream Тэр мантуугаар нь тогоочийнх нь толгойг хага цохихгүй ккк
Доголдол, сааталтай үйлчилгээнд утга мэс чичиж л байх хэрэгтэй. Зарим нь зүгээр л юуч дуугралгүй мөнгөө төлчөөл гараад явчдихдаг.
их гоё санагдаад тэгээд наад давс мавас бол хүүхдийн санаа үлгэрийн кино шиг санагдаж байна.
.. Чиний гарт өнөө шөнө үхмээр байна .... ч гэх шиг бас л мазахист дуу байна шүү
Дахиад тийм давстай хоол ирвэл:
эгчээ эгчээ ах ч юм уу өө эгч байна шшш хоолныхоо шөлийг нь авъя гээрээ. тэгээд 2-3 л шөл шүү гээд л хэлчих.
Чамайг хараад давс дутагдасан хүн байна гэж оншилоод тусгайлан шорвог хоол хийж өгч байхад чи ийм юм бичиж байдаг Мэс минь арайчиг дээ ккк
арай аятайхан юм бичцэн байхад нь энэ Эрдэнэ мэтийн сээгийнүүд нь ямар аймрын хаха
United words of Chee*** Харин тийшд тийшд. Хиа хиа хиа
Hiko Баярлалаа :D хиа хиа хиа
Анчин Бас тэгж болхийн. Уул нь шөлгүй гэдэг утгаараа хоол л доо хиа хиа хиа
barbie Давс дутагдсан хүн цоглог болдог хэрэг үү? Хиа хиа хиа
Энэрэл (зочин) Харин тийн арай гайгүй юм бичээдийхад нь тэ хиа хиа хиа
Идээ хаячихгүй яасын тэр муу хөөрхөн тогоочыг...хохо
Идээ хаячихгүй яасын тэр муу хөөрхөн тогоочыг...хохо
За тээд оройн хоолоо заналтайгаар идэж байгаа гэдэгт гүнээ итгэж байнөө.
Халамцуу байгаа нь аргагүйн байна өлөн байсын өлөн байсын гэдэг шиг ккк
давсаа дараа идий гээд ялгаад үлдээчихгүй яасийн... ккк
naag teguul bi lav booj uhneee
~Freedom writer~ Тогоочыг зооглуул пологтоно
Света Итгэл ёсоор болсон ажгуу.
LoveLove Хээххэхэ Өлөнтөөд халж идаржийлээ нээрээ
Joroo Тэгдэг байж. Гэхдээ давс нь уусаад их жижигхэн болцгоосон байсан
cool_on Боож үхэж байхаар Амьдарсан нь дээ шүү дээ. Өшөө сайхан хоол цаашдын амьдралд чинь тохиож л таараа
Маргааш нь орсон чинь түлэгдсэн цуйван өгөхөөр нь Арай ингэж дээрэлхэхгүй шүү гээд өөр хоол байна уу гэсэн. Тэгээд нарийн мах авчирахаар нь би энэнд цадахгүэ хоёрыг өгчих гээд 2 ыг идцэн. Хахахаха. Нээх гайхаал хараад байлээ. Би нэг тавган дээр бөөгнүүлжаагаад аймар ууртай том том үмхээд аймар хурдан идэж дургүйцлээ илэрхийлсэн. Тэгээд гарахдаа тооцоогоо хийх гэсэн чинь өчигдрийн давс ихтэй хоол яах аргагүй алдаа гараад элсэн чихэр хийх гэж байгаад давс хийцэн байна лээ гэж байлээ. Тэгээд уучлал гуйж миний бөгсийг үнссэн. Тооцооноос өчигдрийн буюу дээрх давс ихтийн төлбөрийг хасч байна билээ. Би гэхдээ өнөөдөр 4 бууз идсэн. Санхүүгийн байдал тоонд нь их нөлөөлсөн. Би өлсгөлөн ууртай бас хэзээ ч хамаагүй бүдүүлэг зан гаргахад бэлэн байна. Хиа хаи хиа хаиха иахахаихаихаихаи гчи. Бас нэг тэнэг малууд худлаа шаагаад ямар муухай урам хугалсан худлаа лалар гичийнүүд вэ? Хиа хаи хаи хиа хиа хиа
Гүй тээд их сайн үйл болсын байлээ шд, дараа нь хараад байхнээ. Чи чинь хохохоххо этр гэдэг шүлэг тэрлэсэн байна лээшд.
Пээш чамайг чинь өлсгөөд байвал уурандаа буугаа гаргаж ирээд нам буудчаад хараалаар булаад хаях хүн байх нь
би ч хоол захиалахдаа махыг нь ахиухан хйичээрэй гэдгийн
Света Шүлэгээ хат. Хоолондоо биш хүний сайхан сэтгэлийг бухимдуулжаагаа байхгүй юу.
barbie Би өлсөж чадна л даа. Хүнд дээрэлхүүлж, хэлмэгдэх дургүй. Тэр үед би бууруугаа гараа явуулах гээд байдаг сул талтай. Хиа хиа хиа
XaPXyH (зочин) Махан дээрээ нарийлдаг хүмүүс “нарийн мах” гэж хоол гаргасын гэнэ билээ.
za bas xamaagui ene ter gej xelj boldogguim shig bgaan.eldviin yum xellee geed xoolond chin shuls nusaa nulimaad ogchixiig yaj medxev, er ni bol tegdeg gesen shuuu, bolgoomjtoil baixkuu bol, ayultai.gereesee l xooloo beldej idsen ni deerdeee.
За давс ихтэй хоол бас ч яахав ээ.Элсэн чихэртэй шөл бүр тасарцан шд.хаха.Хаяна эсвэл гүрийгээд давстай гэж бодоод иднэ...гэхдээ гүрийгээд идэх хүн бас ховор л байх л даа тэ?
Би лав гүрийгээд иднэ хэхэ
ххахаха нээрээ юу?яг чадах уу тэ?худлаа дааа...