Таван нас хүрээд
Тангийн журмаар
Татаж л явсан тархи даа би.
Арван нас хүрээд
Арай ихдүүлж амсаад
Аяяяя гаххх гэж жигшиж билээ.
Хорин нас хүрээд
Хойшхоо ч бодолгүй
Хориглууланхан хүртсэнсэн.
Гуч хүрээд
Гуд гуд хийлгэн
Грүшигтэй пиаваар дагнана даа.
Дөч хүрээд
Дөнгөж амсаад л
Дөрөө чангалах төдий байнаа.
Тавь хүрээд
Тамшаалж энэ тэр
Тавьж сайхан тухтай уунаа .
Жар хүрээд
Жаа өнөөхөө гөгшөөн
гээл
Жарган жарган уунаа.
Дал хүрээд
Дандаа биш ч
Даамай сайн уунаа яадын.
Ная хүрээд
Нас намбандаа
тааруулаад
Налайгаал ихэнхдээ уунаа ерөөсөө.
Ер хүрээд
Эрхэм ёсыг дагаж
Эрдэнийн үгсээр даруулж хүртнээ.
Зуу хүрээд
Зурагныхаа өмнө
Зулны дэргэд нэг лонхтойг тавиулчнаа . Амар амгалан.
Өнөө орой харин
яадынблэээ?



14 сэтгэгдэл:
Ямартаа урт удаан наслаж улам олон пиав гашраагаарай гэсэн ерөөл хэдий даа.
маргааш болоо за
Ухаараад байна уу? Уриалаад байна уу? Ааяааяаа энэ блогчид нээрээ...
Света Тэр ерөөл өрдөөсөө л бат оршчиг тэ. эххэхэ
Энэрэл (зочин) Харин ээ сая ажилдаа ирж яваад ийм бодол асгараад хэхэхх
Зочин Блогчид яачаад байна? Юуккээд байна ай? хэхэх
аан зүгээр зарим нэг “Блогчид“ үдэш оройн явдалаа хүртэл үг холбоо биччихиймдаа л гэж...
хэд хүрэхнүү гээ уншаад бсан чинь харин 90 хүрээд талийдаг бжээ
Зочин
Та өөрөө бас
Тааруулаад холбочидог
Таваарийш байна
Sunbeauty Өө овоо наслана л гэж боддыншдээ 100 хүрнэ гээ.
таашаагдаад байгаагаа мэдэхгүй ч гэсэн таваарийш болмооргүй л байхымда тархиа нээх ажиллуулалгүй тааллаараал хэдийг бичлээшдээ...хихи
Урт наслахнээ хараад байсан чинь....кк
Гарчигийг “Шархад“ бид хоёр болгоё
хаха бас их урт насалж олон шил юмны ард гарах санаатай ай? за яахав ерөөлөөр болог
Ерөөлөөр болог хө ихийг уувал улс орон маань их л хөгжинө шүү дээ
~Freedom writer~ Урт насалж Удаан уунаа гэээссс
Эрдэнэ (зочин) Битий галзууррр хэхэхэ
Ицми За яахав баярлалаа
╬ Үлэмжийн чанар ╬ Нээрээ хөгжих үү?
tsoomoo Чангахан гашгираачээ хэхэх
зуу насалж зургаадай таяг тулаарай гэж ерөөе дөө. хахаха