Монголд од болоогүй
л бол тв-гээр гарах нь ихэнхдээ элгийн байдалд орох юм даа нөхөд өө. Тэгээд тв-гээр гарчийсан тохиолдолуудаасаа дурсмаар
санагдаад. Бас энэ духай солиормоор санагдаад.
Би хорин тавын
талыг насалаад байх үе маань юмдагуудаа. Хажуу айлын эгч намайг дагуулаад
хөөрхий парк орохгүй юу. Оюутан байсан байхаа тэр эгч маань. Надад их сайн,
харахаар л дүү нь санаанд ороод байдаг гэдэгсэн. Тэгсэн чинь телевизийн гярхай
зураг алаач нөхөр тухайн бүсгүй бид хоёрыг хөтлөлцөөд мөс мөлжөөд явж байхад
хулгайгаар бичлэг хийсэн байсан байна. Тэгээд тэр дүрсээ мэдээнийхээ
хөтөлбөрөөр гаргаснаа наана нь хөөрхөн хөтлөгч гуай ингэж өгүүлжийхийн “Сүүлийн
үед бага насны хүүхдийг садар самуунд уруу татах явдал их гарах болсон” тухай
солиороод байсан гэнэ. Тэрийг нь ангийнхаа хүүхдийн амнаас маргааш нь баттай
сонсож, баттай бантаж, балайгийн балай байдалд орж байлаа. Ердөө л нэр төр лүү
халджийна. Би тэр үед 12 орчим настай байсан гэж дээр хэлсэн. Тэр насан дээр
тэр эгчтэй учир ургуулж бол амжаагүй байсан гэж би баттай хэлж чадна.
Энэ явдлаас хойш би
өөрөө оюутан болов. Арван жилийн хэдэн андуудтай уулзаад шар усаа тарааж найман
тоот дасгалаа хийхээр нэгэн чанга
хөгжимт шөнийн бүжигний газар ороод хэмнэл цомнолоо нэмээд сархадлаг байдалтай
байжийлаа. Бас болоогүй хажуу хавирганы эсрэг хүйсний нас лут зөрөхөөргүй
сайханчуултай нь холбоо тогтоогоод л. Өө тэгэнгүүт мэдээж гярхай зураг хөрөг
алдаг хяддаг гарууд нь л орж ирж таарна шүү дээ. Би тэнд нь янжуур амандаа
гавчуулцан пүн пан гэцэн л шалчиганаад байжийж. Маргааш орой нь тв-гээр гарч л
таараа. Гэрийнхэн харсан л гэсэн. Хараад замаа алдсан арчаагүй балиар заваан,
нахаалний, хувиа бодсон, ухаангүй, хөнгөмсөг жаргалд хөлөө алдсан нөхөр гэж
бодсон биз. Гэрийнхэн гэлтгүй л харсан байлгүй. Үүнээс болоод мэддэг танидаг
хүрээнд миний нэр хүнд навс унийшдээ мэдээж. Өө наад хүүхэд чинь энд тэндхийн
газар байнга согтуу явжийдийн билээ. Ямар сайндаа л тв-гээр гарах вэ дээ гээд л
.
За тэгээд би гэлтгүй
хүмүүс иймэрхүү байдлаар дүффф байдалд оржийшдээ. Жишээ нь аймар ууртай
даргийнхаа охинтой хайр сэтгэлээр холбогдоод буйдхан газар жаргал цэнгэлээ эдлэж
байсан залуу байлаа гэж бодий. Тэгтэл яг оооннххх оооннххххххх гэээл тэсэрдэг
бэлбэрдэгийн даваан дээр байтал нь түс
тас буугаал хаалга цөм өшиглөж орж
ирснээ “Босоод зогс гараа өргө, наад балиар юмаа буулга, бичиг баримтаа гарга”
энэ тэр гээд хорвоо ертөнцөөс тасараад л бие биеэндээ уусан шингэж, балын амтыг
мэдэрч, янаглахуйн жаргалд тачаадан байсан хосыг ганц сайн чадаж байгаа байхгүй
юу. Хөөрхийс тэгээл нүүрээ нуугаал хөнжилдөө шургаад л . Бие үнэлэгч, арчаагүй
эрээс огт ялгаагүй л харагдаж байгаашд олон нийтэд. Ямар азаар би буудалд орж
үзээгүй юм энэ тэр гэж шоххкуюу. хэхэхэ
Тэр зураг хядаачин
бол ажилаа хийж байна гэж бодож байгаа байх. Гэтэл өөрөөсөө ялгаагүй сайхан
залуусын нэр хүндэд хэр их хор хохирол учруулж байгаагаа бододгүй л яваадаа.
Нэр хүнд гэдэг бол дам утгаараа ажил, хэсгийн ахлагчийн байр суурь, хайр сэтгэл,
тэгж ярьвал мөнгөн хөрөнгө.
Гэмтэй хортой юм
хийгээгүй байхад нь гэнэдүүлж хийсэн бичлэгээ олон нийтэд толилуулсанаас чинь
болж ажилаасаа халагдаад орлогоо алдсан байж болно шүү дээ. Энэнд хулгай
дээрмээс ялгараад байх юм байгаам уу?
Тэр хамаагүй л
хийсэн дүрс бичлэгэн дээр чинь гарсан
оожхон хэсэг нь нэг хөөрхөн охины амиа
хорлох шалтгаан болсон бол яахуу. Аллагаас ялгаа байна уу?
Нээг их улс орныхоо
төлөө шаналсан эх орончидын хийсэн телевизийн нэвтрүүлгүүд энэ тал дээр бүүр анкаармаар.
Ихэнх хүмүүст хааяаадаа аз жаргалаа хэтрүүлж хэрэглэсэн үедээ мангартаж далдганасан тохиолдлууд байгаа байлгүй дээ. Та бүхэн ч гэсэн
саваагүйтсэн үе байгаа л байх ихэнхэд нь. Тэр үед чинь алдарт мөнөөх телевизийн
үзүүртээ порлонтой, хиймэл эрхтэн шиг юм барисан сурвалжлагч, танк устгагч шиг
аймшгийн юм барьсан банди ирчээд зодох нь шахуу загинан барин бичлэг энэ тэр
хийчээд маргааш нь өөрөө тайлбар хийгээд монтажлаад эх орон даяаар цацвал бүхий
олон багачууд минь хэцүүднэ биз дээ ай?
Олон нийтэд үнэн
зөв мэдээ мэдээлэл түгээх үүрэгтэй зарим хүмүүс “хүний эрх” гэхээр өвгөд
хөгшдийн маань мэгзэм уншихдаа хэрэглэдэг, зуун найман ширхэг бондгор юмтай
хүзүүний зүүлт гэж ойлгодог болтойм. Тийм биш тэ?



18 сэтгэгдэл:
хаха чи бас тэгжаад азгүй нөхөр байшүү тэгэж таараад байхдаа яахудээ балайн. хааяа ч дэндшүү юм гаргадийшүү энэ тэлвийзүүд
Гэхдээ зарим нэг сувгын мэдээ нь гудамжаар алхаж байгаа хүмүүсийн царайг нь гаргахгүй, жирэлзүүлдэг болсон байнлээшд, гайгүй. Харин тэр буудалд одоо тэгжийж л тэр хүнүүс нь хаширдаг болохоор л тэр биз гэж боджийншд. Манай таньдаг хэд лавдаг цаг хэтрүүлж шөнөжин ажилладаг нэг диско бааранд сурвалжлаг хийгээд явахад нь пийс мийс гээд гар хөлөө хөдөлгөж инээгээд гоя л харагдаж байнлээ согтуу. Ккк. Гүй яахав уудаг иддэг гэдэгтэй уг нь тэс хөндлөн имижтэй хүнүүс байсийн. Тэглээ гээд яахавдээ ямар үхэлтэй биш.
ih zov zuil bichjee. ugaasaa bair suuts baihgui zaluu humuus haachih bilee. tegeed buudaldaa l orno shd. eej aaviinhaa derged bailtai bish. gehdee bie uneleh yavdal garaad baigaa buudluudiin sudalgaa gej baigaad ternii moroor tv-giinhen yavdag yum bishuu? esuul duriin za iishee orchii geel dairaad ordog bol hetsuul yum baina.
nadad ter Ntv-iin Nice geed nevtruulgiin bodliig unshihui gedeg bulan istoi taalagddaggui. Tend garsan humuusees zovshoorol avdiimuu. uuchlal guidiimuu medehgui gehdee l mash buduuleg
тийшд тийшд үнэншд хэхэ
Зарим нь ч дураараа авдым шиг байгаам. Судалгаа нтр хийж байж буудлуудаар шагайдаг байлгүй дээ. За ийшээ гээл Баянгол, Чингис рүү ордог, нөгөө 76-ийн аль нэг нь балайгий нь авчийвал баларлаа шд.
Өө истой гоё хэлсэн. Камер, мик барьчихаараа өөрсдийгөө баатар гэж боддог хэвлэл мэдээллийнхэн байнаа байна. Эрвээхэй дэрвээхэй ажиллагааны үеэр цагдаа нартай хамт явжийдаг хэдэн хөөрцөн сэтгүүлч баригдсан бүсгүйчүүлийг өөрсдөө сайн дураараа яллаж этр... “Наашаа харжаад ярь даа. Хэзээнээс эхлэж яасан ийсэн“ гээд л... Зө бүүр болий шөнийн сурвалжлага хийж байгаа нь бөөөөөр гөшөөгөө хаячина. Баар саванд суугаад ганц нэг юм уучихсан хүмүүсийг нүүрээ харуул, идэж уухдаа ичээгүйн байж... этр гэж загнажаад “00 цагаас хойш баар сав хэсч болкүг мэдниз“ этр гэж даналзана. Тэр үед нь истой “Битий ш**“ гэчмээр харагддын.
kkk azgui ymaa chi
Согтуу хүн бол согтуу л хүн байдаг шдээ тэ. Тэгжийхэд хөөрхийгийн нүүрийг нь жирэлзүүлэхгүй гаргаал хараал хэлүүлээл байсан шд дээр нэг нэтрүүлгээр. Тэгсэн тэр хүн нь уул нь лааг чухал царайлаад суужийдаг даргадуу хүн байхгүй юу. Хөөрхий тэгээд нэр хүнд нь авах юмгүй бас *****туулдаг ах гээд нэртэй болцон шд.
хаха 12 настан садар самуун талаарх мэдээний арын фон болоод үнэн дүффф шаасан байна ш дээ.
Энэрэл (зочин) Би бас танагтай. Буудалд жаргажаагаад дүффф болсон бол тэгээл пүллллл шүү дээ хахах.
дурлагч Хамгийн гол нь далдгар согтуу болцон байж байхад л олон нийтэд толилуулахаар чинь л тэгээд муухайм даа тэ. Гарий гэж өөрөө хүссэн бол ч бас яахав тэ.
arius (зочин) Харин тэр дуу оруулдаг бол бүр зайлцан тэ? Хүний эрхийг шал тоохгүй л байгаа байхгүй юу.
Saraachan Дөххх тийшд тэ?
Доктор Дарга нарт бол тэд нар чинь гөлөг л дөө. Угаадас өгснийхөө төлөө гуцдаг гэдэг шиг хахахах
Света Нээх бадарцан эх оронч гаруудыг хархаар бүүр уур хүрээд байдын. Өөрсдөө тэгдгүй юм шиг тэ?
Mr.Fake (зочин) одоо бол их азтай болсоон хахах
barbie Харин тийн аз мэдэж цэнгэл эдэлдэг болох нь вайшд. хэхэ
United words of Chee*** Баларсан юм болсоон. Яджаахад марсайтал инээж эдэрцэн. Хүн хараал хөөрхий хүү гэж бодийшд тэ хэхэх
Би барилга дээр ажиллаад тарж явахдаа зурагтаар ярилцлага өгч байж билээ Шавар будагандаа хутгалдсан царай зүстэй хахахаха
өө сто үнэн үнэн.
бага байхдаа бас маружин идээд паркт жоохон дүүтэйгээ лаг явжээсан чэн бид хоёрыг нууцаар аваад маружингийн эрэклам хийцэн байдиймдаа ангийнхан чи маружингийн эрэкламанд тоглосон байсан тээ мээ мэгээл. би гайхаал. надаа эрэкламандаа тоглуулчаад ганц ч маружин өгөөгүшт балиар юмнууд.
╬ Үлэмжийн чанар ╬ Бас гэж гагүэ тэ. Өөрийн хүсэлтээр бол хамаашд.
Хэрлэн Чи бол харин од болсиймдагаа хэхэх
Хүний эрх хамгаалдаг баатрын дүрд тоглоно. Тэгсэн хэрнээ өөрсдөө хамгийн бүдүүлгээр хүний эрхэнд халддаг. Нэг удаа ууж идэж, эсүүл аав ээжийнхээ дэргэд чөлөөтэй байж чадкү буудалд оржийтол камертай гарууд орж ирэээээд палллллл хийлгээл хаячихаар тэр нь олон нийтэд янхан хүүхэн, архичин баагий гэсэн мессэжийг автмаатаар өгчиж байгаан. Яагаав нэг баатар сэтгүүлч нэг хүүхнийг ДОХ-той гэж бичээд ажил төрлөөс нь халуулж, адаг сүүлд нь амь насаа алдах шалтгаан болсон. Тэр нь тэгсэн 1 жил ял эдлээд тэр хугацаандаа ган үзэгтэн болж байх жишээтэй. Хүнийг тэгж доромжилчихоод байхад нь сэтгүүлчийг хорьж цагдлаа гээд шаааааал өөр юм яриад, хуцаад явна. Истой хэлэх үг алгааа.
“Босоод зогс гараа өргө, наад балиар юмаа буулга, бичиг баримтаа гарга” хахаха алаа хаяссс
Наад чинь үнэншд. Зөв асуудал хөнджээ. Би бас оюутан байхдаа блогчин Майгазартаа цуг явж байгаад халтирч унаад. Тэгээд нэгнийгээ татаад босгосийн. Гэтэл яг тэр агшин маань телевизийн зураг алаачийн дуранд бууж тэгээд бид 2 дараа долоо хоногт нь МҮОНТелевизээр “Архи хүн орчин“ нэвтрүүлгийн оюутан залуусын архидалт сэдвээр гарч билээ. Бид 2-ын нэгнийгээ татаж буй тусч үйлдэл ТВ-гээр бол тасарч унасан гарууд маягаар тайлбарлагдсан гэжуга. Ядаж байхад гэрийнхэн үзээд Майгазар бид 2-ын нөхөрлөлийг хорьсон гэжуга. ккк. балай юм болох нь ч болсоон.
Moonoo (зочин) Бүдүүлэг тэ.
БОРОО Торгон агшинуудын огтлол л гэж тэр байхдаа хэхэхэ.
Тийшд үнэн үнэн. Муусайн сурвалж алагч нар хийх юмаа хийхгүй залхуурч залхуурчаад зүв зүгээр явжаагаа хүний зургийг хүн алсан хүний тухай нийтлэл дээр гусчижаам чинь. Тийм л сурвалж хайдаг хүмүүс юм бол тэр алсан хүнийх нь зургий нь тавих хэрэгтэйшд. Уур хүрмээр