″ Бурхны оронд болсон үл ойлголцол″

Баян Намсрай бурхан хэдий баян тансаг ч гэлээ нэг л гундуухан царайтай цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явлаа. Тэгтэл Гэгээн Мария эхтэй тун санамсаргүй таарах нь тэр ээ. Мариягийн гоо үзэсгэлэн нарыг наашлуулсан мэт байв. Намсрай түүнийг харан зог тусах үед Мария цаанаа л нэг дулаахан мишээл тодруулсаар, тансаг бүхнээ гайхуулах мэт дэргэдүүр нь зөрөн өнгөрлөө. Намсрай яах ийхийн завдалгүй түүнд анхны харцаар сэтгэл алдарчээ. Мариягийн хойноос өөрөө ч мэдэлгүй даган явсаар амьдран суудаг харшийнх нь өмнө иржээ. Ямар ч байсан гэрийг нь мэдэж авлаа даа хэмээн бодоод гэртээ харьж гэнэ. Тэр орой нь Намсрайд яав гэмээр сайхан мэдрэмж төрөөд, бүх л зүйл тамынх шиг өрнөлтэй, адал явдалтай болсон мэт төсөөлөгдөж байв. Гэхдээ зовлон үгүй.

Инээмсэглэн түүний төрхийг сэтгэлдээ ургуулан дээшээ харан хэвтэх дээ хэрхэн ярилцах тухай, хэрхэн хоорондоо дурлалцаж буй гээд олон зүйлсийг гэгээхнээр мөрөөдөн байлаа. Бүр Мариягийн тухай шүлэг, дуу зохиомоор санагдах авч найз Урлаг хариуцсан бурхан Янжинлхамаасаа тусламж эрсэн нь дээр гэж бодлоо. Тэгээд л амандаа Өөөөө Маарийяаааа Мааариййяааааааааа ши римайндс мий... гэж энэ тэр дуу аялаал. Ийн түүнийг бодсоор нойрондоо дийлдэн унтлаа.

Сэрэхдээ түүнийг зүүдэлсээр сэрэв. Тэрээр Мариятайгаа уулзахаар зориг шулуудан түүнийг зорин явлаа. Гэрийнх нь ойролцоо ирээд үүд хавиар нь эргэлдэн гарч ирэхийг нь хүлээсээр. Үл мэдэгхэн айдас түүнийг бүчин байв. Тэгтэл төд удалгүй Мария гарч ирсэн бөгөөд түүн рүү чиглэн алхлаа. Намсрайн зүрх хурдан улам хурдан дэлсэж эхлэв. Юу хэлэх вэ? Яах вэ? ядаж байхад ямар сайхан инээмсэглэнэм бэ? хэмээн дотроо бодож урдаас нь тосон мишээл тодруулан байтал түүнийг хэтэрээд алхчихлаа. Өө тосоор гойж гэж дотороо уулга алдсан биз. Гэтэл Марияг Ээжээ хэмээн урдаас нь нэг их үс сахал болсон залуу угтан авах нь тэр. Тэр хүүтэй юм байна. Хүүтэй юм чинь нөхөртэй л байж таараа. Би хэдийнээ хоцорчээ хэмээн Намсрай санааширлаа. Тэр тун ч урамгүйхэн урлагийн бурхан Янжинлхам найз дээрээ очиж хамгийн гунигтай аялгууг олж сонсохоор алхлаа.

/Дурласан бол эцсийг нь үзэх хэрэгтэй л гэсэн санаа. Хэхэххэ/

32 сэтгэгдэл:

null
Үлэмжийн чанар

Исүсийн хойд аав нь болчихгүй дээ золигчинь

Stormy

ха ха ха. Ёстой гоё болж.

Турьхан (зочин)

хэ хэ хэ. энэ намсрай үнэн гэнээн. салгаад ч атугай суунаа гээл дайрдаг газар ккк

КОШЕЙК

Лайжин бичжээ

United words of Chee***

Хөлсөө гартал уншив. кк Чихрүү нь widget лайтай дуугарч байна шдэ.

Хэрлэн

Намсрай нь ч бас юу вэ дээ... хахаха

МЭС

Хамгийн гол нь Мариад ямар ч буруу байгаагүээ . эххэхэ

erika

hehe yaaj ingej setgedeg baina aa.... huurhiin... kkkk

Света

Хэн хэн нь буруугүй ээ. Гоё бичхиймөө, чи нээрээ.

Оранж

хахах. нөхөргүй шар гэрэл орж ирээд гэдсийг нь илээд хүүхэдтэй болгосон гэж бидүүс хүртэл мэджаахад Намсрай гуай мэдээгүй байсимйуу? ном уншжаамаарийм..... тэ? кккк дурласан бол эцсёийг нь үз гэнүү? чи чинь дурлачаа юу?

Undriga

кк, исүс майр шавар хаасан байна шд. Тэр үед исүс хүү гарч ирээгүй бол өдийд намсрай, мариа 2 хайр дурлалын баланд бялуураад явж байх ч байсын билүү. Ёстой тосоор гоож л болжээ.

Эрдэнэ (зочин)

Түүх, шастирт дурдсанаар бол жилийн дараа Есүс дүүгээ харсангүй гэж Намсрай гуайд загнуулаад уурандаа ганц халаадтайгаа дэлхийд ирсэн гэнэ лээ.

МЭС

╬ Үлэмжийн чанар ╬ Түүх үргэлжлэх авай эххэ

Stormy Баярлалаа

Турьхан (зочин) Харин тиймээ

КОШЕЙК Баярлалаа

United words of Chee*** Дүп дас гээл ай хэхэхэх

Хэрлэн Харин тиймээ

МЭС Уул нь тийн тэ?

erika Сэтгэцэн л юм даа хэхэх.

Света Баярлалаа.

Давка Алингоо эх биш шүү дээ.

Undriga Баян Намсрай бурхан Гэгээн Мариа хоёр ч эххэхэ.

Эрдэнэ (зочин) Хэхэхэ үнэн үү? Үнэн л юм ярина шүү.

sweety

Үнэхээр догь болжээ ямар ч байсан таалагдалаа

Melody

хэхэ яаж ингэж сэтгэдэг байнаа Намсрай 1 өдрийг сонирхолтой өнгөрөөсөн байшдээ

Оранж

алунгоо эх биш л дээ. гэхдээ л мариа чинь нөхөртэйгээ юу яагаагүй бээжийж хүүхэдтэй болсий шт. мөн үү? би андуураадааму?

Владимир Ильч (зочин)

Ха ха чи болио алиа юм ха ха зөв зөв эцсийг нь л үзэх хэрэгтэй ккк.

МЭС

sweety Баярлалаа.

Melody Харин тиймээ бурхны оронд очиж байгаад бужигнуулж өгнө дөө 77 жилийн дараа эххэхэ

Давка Мөн мөн. Харин гэрэл ордог билүү яадаг билээ гэнэт л жээгий болоод бие давхар болдог тэ? Мария чинь ариун бүсгүй байхгүй юу? Тэгсэн хэрнээ эхнэр нь ариун мөртлөө дагавар хүүхэдтэй гэхээр Намсрай бурханд эвгүй л байх биз тэ?

Владимир Ильч Эцсийг нь үзэхийн тулд хэр их доромж амсах бол гэхээс л ... хэхэ

Данги

сүүлийн хашилтандахыг уншаагүй бол жинхэнэ утгагийг нь ойлгохооргүй байлаа кэкэ

АНИРГҮЙ (зочин)

хэхэ тиймээ эцсийг нь үзэж байх хэрэгтэй. гэнэн байна даа энэ бурхан гэдэг амьтан ч

дурлагч

Хэхэ гоя болж. Намсрай Бурхан эцсийн үзсэн бол юмыг яаж мэдхийн Мариа баян Намсрайд тал өгөх ч байсан юм билүү тээ? Амархан шантрах юмаа. Тэр сахал үс болсон Исус нээх их шавар хаагаад байхгүй байлгүй дээ гэсэн чинь ариун явдал нтр гээд сургамж айлдаад унах байсан юм бол уу. Ккк.

Babu (зочин)

Ugiin aldaagaa hynaachdee

~Freedom writer~

Өөөө Бурхны нэр ашиглаад байна ууу??? хаха

Заяц

Дуракын сэтгэж байгааг лайтай

Заяц

Нэг онигоо байдагшд
Есүс найзуудтай зандан насаа үдхээр нэгэн бүсгүй дээр ороод өнөө эм эрхнийг нь хараад энэ их гүн шарх байна гээд эдгээчдэг ... ХАХАХ золиг гэж

Ицми

хаха. бурхдаар оролдоно гэнээ чээээ ккк

МЭС

dangi Ойлгосон бол болж дээ

АНИРГҮЙ Харин тиймээ бурханд муу санаа гэж юу л байгаа аж дээ. хэхэ

дурлагч Бурадын оронд бужигнаан болдог л байх даа тэ? хэхэ
Babu (зочин) Хянадаг л ухаантайм. Хэлж яриад өгвөл засчийшдээ хэхэх

~Freedom writer~ Харин тиймээ хэхэ

Заяц Хэхэхэ баярлалаа

Заяц Бурхад ер нь их гэнэ байдаг гэж хүмүүс бид боддог болтойм.

Ицми Оролдоогүээ. Нэр төрд нь халдаагүй шүү. Харин ч гэгээлэг өхөөрдөм талаас нь хэхэхэ.

Simple

Hahahhh...:-bd

LoveLove

Хаха солиорцым бэ. Мариа чинь онгон байжаагаад жирэмсэн болдог биз дээ. ккк гэнэнийн чичирдэг л газаршд

Гана

hehe... balai ym bichihiin hehehe... Namsrai burhan genen baijee genen baij...

МЭС

Simple Ямар гоё инээмсэглэдэг золиг вэ? хэхэ

LoveLove Харин тийн чичирдэг л газаршд.

Гана Бурхад чинь дандаа гэгээлэг сайхан сэтгэлтнүүд байдаг болохоороо гэнэдэх тохиолдол байдаг болуу гээл ахаххаха

Ум инзали мукан замали суха (зочин)

um inzali mukan zamali suha

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)