Хүмүүс ихэвчлэн жаргалыг хүсдэг, мөрөөддөг болтойм. Харин би
болохоор зовлон шаналал хүсдийншдээ. Одоо жишээ нь:
Миний маш их таалагдаад байгаа бүсгүй /бусад дэвэргэн хүмүүс бол хайр дурлал энэ
тэр гэх байх/ намайг хардаж хэрүүл өдөж зовоогоосой гэж би хүсч байна. Би
хардалтаас болсон бухимдлаасаа болоод нүцгэн гараараа цонх хага цохиод түүгээр
нэг цус урсаад л. Би яг ийм байдлыг мөрөөджийно.
Мөн авилгачин хувалзын алдрай бяцхан хүүгийн унадаг шиг
асар үнэтэй машиныг өөрийн хүч хөдөлмөрөөрөө авчихаад удаачгүй байхад минь
адгийн согтуу жолооч хойноос нь цөм мөргөөд зугтчихсан байг. Би түүнд уурсаж
цагдаа руу утсаар мэдэгдчихээд, техникийн дэвшил болсон гар утсаа хана руу
хага савж байх үеийн сэтгэл санааны байдлыг яг л тэр хэвээр нь мэдэрхийг хүсэж
мөрөөдөж байна.
Хар тамхины хилс гүтгэлгээр Харвардад сурдаг хүү маань
сургуулиасаа хөөгджээ гэсэн мэдээг туслахаасаа сонсоод одоо яадаг ч юм билээ
гээл хартай, хайртай ханитайгаа бодлогоширон сэтгэлийн шаналал амсаад суухсан.
Энэ миний мөрөөдөл.
Энэ Монгол улсад Сангийн сайд нэрээр өчнөөн жил л үнэнч
шудрагаар хөдөлмөрлөж, өөрийнхөө аз жаргалаас хумслан улсийнхаа төлөө л гэсээр
насыг үдэх гэж байхдаа Шар сонин хэвлэлээр гүтгүүлж доромжлуулан аль муугаараа
хэлүүлэн зүрхний эм вискигээр даруулж уугаад гундуухан бас хөлчүүхэн байх үеийн
зовлон шаналал. Энийг мэдрэхсэн гэж мөрөөдөж бас хүсэж байна.
Миний мөрөөддөг зүйлс бол бүхэлдээ зовлон. Тэр зовлонг
мэдэрхийн төлөөнөө би насаараа л зовнил дунд амьдрана. Зовлонгийн төлөө зовдог
зовиуртай хорвоо яа?



39 сэтгэгдэл:
би час иймэрхүү л юм мөрөөддийшдээ, ай даа энэ хорвоо. . . ккк
Олон өрөөтэй байшиндаа эхнэртэйгээ төөрөлдөөд 4 хоног хардах юмсан.
хөөрхөн мөрөөдөл байна. халзакаа. Би час хэзээ 1 шар сонингоор аль муугаа дуудуулж байхав гэж мөрөөддий шт.......ххахахахха. Тээл хааяа тв-р гарангуут хүнүүс доромжилж нтр........ ккккк тийм хүнүүс гоё л байдаг байх даа... яааа тэр хардуулах л харин жоохон тийм бахйаа....
Ерөнхийлөгч, ерөнхий сайд эднүүсийн аль нэг нь болж улс орныхоо төлөө сэтгэл зовнин алд биеэ умартан ахуй төрөө огоорон хөмсөг зангидан суумаар байна.
Энэрэл (зочин) Харин тиймээ
Эрдэнэ (зочин) Сайхан мөрөөдөл байна
Davka (зочин) Хаха од болохыг мөрөөддиймоо. Харданаа гэдэг чинь надад хайртай болжээ гэсэн үг. Хайртай л бол хардуулах ч яамай аххаха
аа яаяа... өөрийн гэсэн байртай болчоод түлхүүрээ хаячаад орж чадку зовхысон. ккк
ажилдаа үнэнч шударгаар махран зүтгэж, цалингаа аваачээ гэж хойноосоо дуудуулж амьдармаар байна
БОРОО Тасархай гоё зовлон байна даа эххэ. Гэснээс Чингис хааны мэдэрч байсан зовлонгоор зовхийсон тэ? аххаха
Кккк эцсийн дүнд баян болхынсан гэсэн мөрөөдөл үү тэй :P Баян хүнийг балаг тойрохгүй ээ гэж ккк
Сайхан л мөрөөдлүүд байна
Ицми Манай нэг найз байрны мөнгө дийлдкүүмаа. Машины түлшний үнэ өсөөд явган явах нээ. Хүүхэд гарах гэж байдаг одоо яанаа. Ядаж мастераа төгсөөдөхвөл гээл бөөн зовлон л явна лээ. Гүэ мөн гояаас гоя зовлон шүү.
Энэрэл (зочин) Нарны аймаг минь яана даа гээл гэвтжаахынсан аххаха
тэр найзы чинь зовлонгоор зовхысон. яасан зивүүн зовлонтой баагий вэ. аймаар атаа жөтөө төрөө явчихын.
SUNShine® Зөвхөн баян ч бас биш. Хайртай хүн маань надаа бас хайртай байг. :Р хүүхэд маань эрүүлс саруул дэлхийн том сургуульд сурахаар ухаантай чадамжтай байг. Би өөрөө ажилаа сайн хийдэг улс орны сайн иргэн байхсан. Бас эдийн дээдийг эдэлж амьдрахсан гэсэн их муухай олон зовлон банйа л даа хэхэ.
Би бол нэг даянчин аятай өнөөдөр Парисд аялаад маргааш нь Суданд, нөгөөдөр нь Дели ороод явжийдаг гэр орноо мартаал зовхиймсаан гэж аягүй мөрөөддийншд. Кккк.
Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алжаатугай
Би яах вээ төр улс минь л...
╬ Үлэмжийн чанар ╬ Зовлонгоо ихэсгэх гэж л явна даа бидуус тэ.
дурлагч Наа чинь бол зовлон бишийм бишүү хэххэ
Нээх их олон залуугийн хайрыг татаад алийг нь сонгохоо мэдэхгүй шаналахынсан...кк
Миний хайртай залуу наймаг хардаад үхтэл минь зодоосой ч гэх шиг хахахаха арай садист юмаа тэ
хаха энэ чинь л Хикодоо
Od bishee...... said bolmooriina kkk... saaral ordnii gadaa mashinaa tavisan bsan chin joloochiig maani hunuus zodool......
Undriga Тэр шаналал тань мөд ирэх болтугай
hiko (зочин) Хахаха болжийна. Сайхан л мөрөөдөл байна.
БОРОО Садист айн эххэ
Davka (зочин) хаххаах сайхан мөрөөдөл зовлон тань хийсээд очих болтугай хурай хурай
Онцгой бичлэг бна. Яван чангарчийнаа гэж би хэлээгүй юу. /танисан бол чшшшшшш чимээгүй ккк/
пээ бурхан минэ яаасан чухал юмнууд хүсийм дээ... гэснээс тэр хамгийн эхний мэдрэмж бол хүсэх юм биш л байлээ чи одоо хамаг юм бодогдуулчхийн...
Айхтар мөрөөдөлтэй залуу байна...
Хэт жаргалтайн зовлоон гэж. Сайхан мөрөөдөл байна.
залгуулаад сэтгэгдэл уншаад байсан Хико-н мөрөөдөл бол хамгийн лайтай байна ооо. кк
Энэ олон хүүхэд яах гэж төрүүлвээ сто нээрээ өсгөх гэж зовжийшд гэж шаналхийнсан. ккк
ёооооё энэ их мөнгийг хаашаа хийж далдруулнаа гэж зовон, толгойны өвчин болох юмсан.
Usand orj bhad hurtel zurag avch eldev gutgelgend orj paparatsiin ezen bolj noir ch hurehgui shanalahsan
Гүйээ зүгээр нэг шаазан аяганаас хар цай ууж үзхиймсаан
margaash chi bosood mandah nariig haraad az jargal bish zowlon bgasai gj hvshed ene bvhen chini zvvd bolj ergeed har darna.
ene chini hvsel ^-^
mon vv ain ???? :P
NG (зочин) Танисангүэ хэхэх. Баярлалаа
erika Надаа бол тэр чинь хүсмээр л санагдаад байгаам даа хэхэ
~Freedom writer~ Харин тийм байна эххэ
United words of Chee*** Хүмүүс чухам учиртаа бол зовлон хүсээд байгаан болуу гээл хэхэ
LoveLove Наа чинь сайхан хүсэл байна хэхэх
Хэрлэн Хэхэхэх наад зовлон чинь чамд учрах болтугай хаха
haliunaa Энэ хүү зовлон тань биелэг хэмээн сайн ёрлий хэхэх
Арслантай авдар Хахаха үзээч тэгээд
Хамгийн үзэсглэнтэй Ай мэдэхгүй чи намайг ойлгоогүй болтой. Би бас чамайг ойлгосонгүэ хэхэ
Сайхан сайхан зовлонгууд байхым даа гэж хахаха
цүнхэндээ хэдэн муу хувцаа хийгээд сайхан аялаад мөнгөгүй болоод хамгийн хямдхан зардлаар тэнэж явхиймсан
barbie Харин дөхх байхым даа хэхэ
joe. (зочин) Парисын цамхагын ойролцоо ямарч мөнгөгүй болчоод гадаа сандал дээр бөөвийчөөд өглөө банк ойнгойхыг хүлээгээд банштай цай бодоод гэрээ санаж шаналаад л хэхэх
Харин тихх тийм зовлон той байхын тулд хичээвэл болох байх тэ үгүй бол тэрнээс илүү жаргалтай байвал яаанаа жишээ нь өөрөө ажилгүй тэгээд эхнэр авцан эхнэр нь ажилгүй олон хүүхэдтэй өлсгөлөн тэгээд бор гэртээ богд хар гэртээ хаан гээл инээгээл хэвтэж байвал за за энэ муухай сэдэв байна нуруугаар хүйт оргичлоо хэхэ
Хайртай хүнийхээ төрсөн өдрөөр ямар бэлэг өгөхөө мэдэхгүй зовхийнсон, миний гэр бүл ийм жаргалтай байгаад цагаан хэл ам хүрчихвий гэж зовхийнсоон
яахав өвөрмөц л юм..........гэхдээ зовсон цагтаа жаргахийсаан гэж бодох үе ирэхвий дэээээээээ:.:
Huuhdee, zovlontoi jargal muruuduj suusnaas urdah ajlaa sain hii. yu ch hiihgui bol hen chamaig toohov dee. ene ih haraaliin ug hachin uzel bodold chini chamaig jijigheen companii uudend ch ochuulahgui shu.
joe. (зочин) Жаргал гэж бодоод хүсээд байдаг авчиг зовлонг нь тооцох л хэрэг шүү дээ гээж бас би хэлэх гэж оролдсон байх нь байна. Тэ хэхэх
Melody Цагаан хэл ам хүрчих вий гэж зовох чинь харин сүүпэр юм банйа хэхэх
wicy (зочин) Ирнэ ойлгомтой.
Hun (зочин) Чи мэддиймуу би бэддиймуу. Энэ бие болоод оюун ухаанаа би мэдчий. /Хүний өмнөөс санаа зовж л суудаг “маанаг зовлон”-той гар байна даа гээд хэлчмээр санагдав