Утга мэс чичихүй : Уншихад амархан ч үйлдэхэд бэрх зүйл их шүү дээ. Бэрх мөртлөө жаргалтай үйл арвин юм болов уу

Хүний амьдрал гэдэг тэр чигтээ төөрөгдөл.

Эрт дээр цагт даавуу шуувуу хомс үед хүмүүс чухал баярт өдрүүдэд бие биедээ хамгийн үнэтэй нь гээд хэсэгхэн даавуу бэлгэлдэг байж байгаад эцэстээ гонзгой болоод өнөөх нь шашинтай хамт улсад маань орж ирсэн маань хадаг юмсан. Нэг лам тухайн үеийн хууль зөрчиж хурмийн ёслол хийж байгаад цаазлуулахад үхсэн өдөр нь хүмүүс таалагдсан бэлгийн харилцаанд орж болохуйц хүндээ идэх дуртай юмыг нь өгдөг болсон хоёр сарын арван дөрвөн. Бичиг үсэггүй нэгэндээ ухаантай хүмүүсийн хэлсэн үгсийг уншиж өгдөг байснаас одоогийн Гандан энэ тэр сүм хийдэд ном уншуулдаг явдал үүссэн. Нэг наймаачин олон биш ганцхан өөрийнхөө бодсноор баахан зөвлөгөө маягтай юм бичээд тэр нь он цагийн явдлаар тархсан нь шашин гэлтгүй дэлбэлэлт болсон. Нэг сахалтай Еврэй өөрийнхөө итгэлд үнэнч байснаар цовдлуулаад бүхний эзний хүү нь гэгдсэн. Ахыгаа алдаг нэгэн зэрлэг нүүдэлчин ухаантай байснаар мянганы суут хүнд тодорсон. Цэрэг армийн явдлаар мэргэшсэн нэг сэтгүүлч цаг үедээ тааруулж олон хүмүүсийг хошгоруулсаар одоогийн бидний ерөнхийлөгч болсон. Нэг урт үстэй залуу догь дуулж байснаа гитар тоглоод од болоод тэнгэрт гялталзаж байна.  :Ъ Нэгэн тэнэг залуу хорвоогийн хамгийн сайхан бүсгүйд өгсөн дурлал нь хүчтэй байснаар хөөрхөн охины аав ээж болсон. 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Ataarhuu azaa (зочин)

Neeree tiimch yumuuu :)

Алимхан

Аанхан

Maybe (зочин)

Хаха тэр сүүлд нь мөөнөөг яаж байгаан.

Өнөрөө (зочин)

Хөөрхөн охины ээж хамгийн сайхан бүсгүйд хайраа дахин дахин илэрхийлэх хэрэгтэй. Дурласан бүхэн тэнэг бдаг. дээдхи нь супер

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)