″ Үсрэлт″

Нэг сэрсэн чинь өвгөн болцон бийр янгуу барьцан дүнзэн байшингийн нэг өрөөнд таталган бичиг үйлдээл. Нуруун дээр жирвэс гэхээр нь цочоод эргээд харсан чинь ард суудаг хүүхэд цамцны ард балаараа зурцан худлаа инээгээд байхын. Толгой руу нь нэг алгадсан чинь аймар том гар сарвайтал минь цохиж унагаад манарсан зодоон божийсон чинь цагдаа гэнэт гарч ирснээ энэ согтуу нөхөр өөрөө эхэлсэн гээд ачлагын машин руу чирдэг байгаа. Гарыг нь угзраал зугтсан чинь нэг цүнх гарт сугарч үлдээд ангийн маань таалагддаг охин маань алив өгөөчээ гээл араас хөөгөөд байх юмаа. Тэгтэл тагтаршсан цасан дээр хальтраад унасан чинь бүлээхэн амьсгаа урдаас үлээгээд харин би нулимастай нүдрүү ширтсэн байдалтай зөөлөн зөөлөн эвэн хөдөлж байх юм.

Тэсэхүйеэ бэрх болоод нэг урагш тэмүүлтэл мангасын амны гулсуураар маш эрчтэй доошоо бууж байлаа. Пэд хийтэл бөгсөөрөө газар алгадаад бостол урдаас нэг диплом барьсан хүн инээгээд байсан нь манай сургуулийн ректор байв. Гар бариад тайзнаас урагш хартал за одоо Ш үсэг гэтэл би өөрөө ч мэдэлгүй Шүүр гэхэд ордог Ш үсэг энэ тэр гэж солиороод. Нүдээ нэг аниад нээтэл орцны есөн давхарт тавин төгрөгний чархх пархх хийсэн хуванцар аяганд мэлтэлзтэл хийсэн архийг миний найз урдаас сарвайлаа. Бариал нэг том балгаж залгичаад аягаа сарвайтал гараас чанга атгаж сэгсрээд өнөөдрөөс эхлэн манай хамт олны нэг боллоо гээд захирал инээмсэглэжийна. Ширээндээ суугаад Гөүгөү блог дээр анхныхаа бичлэгийг нийтэллээ.

Гэтэл нүд харанхуйлаал сүүмийсэн гэрэл дунд цагаан халаадтай хүн намайг тэврээд алхах хооронд ээжийгээ анх олж харсан. Тэр хүн инээмсэглэж байсан. Тэр л инээмсэглэлээс харцаа шилжүүлтэл зүрх аймар хүчтэй цохилж байгаа нь мэдрэгдэнэ. Би түүний уруулыг бас хэлийг мэдэрч гараа бэлхүүсээр нь тэнүүчлүүлнэ. Өө хайр гэж ийм зүйл байсан байх нь гэж бодож байтал цүнхээрээ саваад дахиж хэзээ ч чамтай уулзахгүй гээд өөр нэг охин шат өөд хурдан алхаад явчихлаа. Амандаа би дуу аялан инээд алдан гудамж уруудаж байснаа л хамгийн сүүлд санаж байна.

5 сэтгэгдэл:

null
NG (зочин)

хэдэн ста бна гэнүү! хоёр нүд минь юу олж унших нь энэ үү дахиж энэ блогоор шагайхгүй нтр гээл ,,,-д бхгүй юу хахаха

Melody

Төсөөлсөн чинь аймаар санагджийна

Арслантай авдар

Сайхан зэгэлтүүлээд саав саарал тавиадхаж дээ хө

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

estoi cool sanagdlaa :p

АНИРГҮЙ

СААААН ЭНЭ СТА БЛА БЛА ГЭХ ЭСҮҮЛ **** ЭДНҮҮҮС ЧИНЬ ЭНЭ МЭСИЙН ЭС ЭЙНД АЙ ЮМ БУС УУ ЖИГ ШИГ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)