Жоохон хонгор чамтайгаа

Жоом шиг олширч өсөхсөн хө

Жорвойх уруулыг нь салангуутаа л санахдаа

Жорлондоо ч орч чадахгүй хамт л баймаараа


Гэрэлтэх сайхан чинийхээ

Гэзгийг имрээд ном умшихсан

Гэр оронгоо яаж тохижуулна даа

Гэсэн шээг юм яриад л ай? Хэхэ


Үүлтэй борооны үеэр

Үерийн аюул тохиотол нь хө

Салхитай сартай шөнөөр нь

Сархадгүйгээр тас үсэрнэ дээ харинч нэг


Санаа сэтгэлийн үзүүрт

Шар тос гэвэл таргалахын шинж

Сайныг дагавал сарны гэрэл

Саршталаа шоу цэнгээнд уруу татагдах нь байна


Алаг зүрхны угт

Цусны шахуурга бий

Алиа хонгор чи минь

Цусаар урссан турсага шүү


Хүрэн халзан морь нь

Хүнийх байсныг мэдсэнгүй

Хүрээд ирсэн цагдаа

Хүүе малын хулайчаа гэхээр нь ойлголоо


Уруул чимчигнэм айраг

Уруул чимчигнэм үнсэлт

Уруул чимчигнэм алгадалт

Уруул чимчигнэн уйлах


Зүрх зүсэх муу заяат амраг

Зурх зүсэх мэс заслын хутга

Зурх зүсэх шүлстэй нойтон үг

Зүрх зүсэх зүг зүгийн мэдээ


Хараа булаах гоо үзэсгэлэн

Хараа булаах архины хулгайч

Хараа булаалгах муухай

Хараа булаах гоё


Нусан таглаа минь чамд хайртай гэж

Нугасан хушуут минь чи надаа хэлвэл

Нусаа нэг татаж авч байгаад

Нугасан хошуун дээр нь үмсэнэ дээ


Энкрий дэндүү охин чи хүүрийн байшин шиг

Эргэлдсэн олон залуугийн сүнсийг хоргодуулдаг

Элэг зүрхнээс нь бас өөрийгөө уячаад

Ээ зайл л даа гэдэг чинь утгагүй шүү дээ


Чи лусын дагина бол

Би лусын банди байна

Чи үзэсгэлэнт од юм бол

Би өвгөн одон оронч байна


Насыг барахдаа чамайг ашиглий


Аль аль талдаа ашигтай сайхан тохироод

Айл майл болж тоглий л гэсийн

Гэв чиг чи минь гэдийчээд

Гэрээгээ сайж руул энэ тэр гэж тэнэгтээд


вуууааахахахахахха

51 сэтгэгдэл:

null
tsoomo

Шав шалдан хорвоо дээр
Шав шалдан төрчихөөд
Шав шалдан чамтайгаа
Шав шалданаараа *лцахсан

хамаагүй сулиорчлоо хахахаха

МЭС

шалдан ирээд шалдан буцдаг хорвоод
шалдан биеэ шалдан чамдаа өгөх гэжийж
шалдан банди гэж шалдан үгээр хэлүүлээд
шалдан сэтгэлдээ шалдан гуниг тээгээд... энэ тэр гэж солиороод байхиймаа би нээрээ яааааанааааааааааа ввввууууууууууаааахахахаха

Undriga

Мэдрэлтэж солиорохоо болиод аль. Хэлчихлээ, санаа чинь амрав уу? кк

Үлэмжийн чанар

Вуууааааааааааахахахахха Мэдрэлтэж солиороод аль чи

Үлэмжийн чанар

Шалдан ирээд шалдан буцах хорвоо
Шалдан айлаас зугатаагч этгээдтэй агаар нэгэн юу хахахаха

Хэдүүлээ шалдан гэж үг хамгийн олон орсон мөртүүд зохиооохууу эхлийй

МЭС

Шалдан гэх өвгөн хүүдээ
Шалдан гэж нэр өгөөд
Шалдан ирсэн хорвоогоосоо
Шалдан буцаад явжээ.

Undriga

Шалдлах ихэдвэл завхай болох
Хувцас ихэдвэл дон болох

БОРОО

хаха . саршаад гэнүү. мэдрэлтэж солиорхоо үргэлжлүүлээд аль

tsoomo

Шалдан мод шиг хоосорсон
Шалдан нүцгэн тархиа
Шалдан шилтэй найокаагаар
Шалд нь буутал шалдлы

Undriga

Галзуу хүний бие шалдан
Гантай үеийн газар шалдан

Үлэмжийн чанар

Шалдан ноёнд найдаж муушиг тоглож байснаас
Шалдан өөртөө найдсан нь дээр жихшиг хахахаха

tsoomo

Шалдан мод шиг хоосорсон
Шалдан нүцгэн тархиа
Шалдан шилтэй найокаагаар
Шалд нь буутал шалдлы

МЭС

Чингээд

Шалдан Хүү Шалдан өвөөгөө
Шалдан ирээд шалдан буцдан хорвоод
Шалдан гэж юунд намайг нэрлэв гэх нь
Шалдан Шалдан шалдан гэж хочлуулахдаа гомдсоных ажээ.

Шалдан шахалдан зөрөх шалдан шарга зах дээр
Шалдан гуяа газагалаж ирчээд бас
Шалдан хоньны өрөөл мах авкээд
Шалдан шахуу худалдагчийг
Шалиг нүдээр шалдлан харна

Undriga

Шалдалж барихад бие сайхан
Шалдалахыг нь харахад нөхөр сайхан кк заза юу ч болчихов доо

БОРОО

Шалдалж болдоггүй хорвоо дээр
Шалдалж явъя нэгнийгээ
Шалдан биеэ алдаршуулж
Шалдан явж болохгүй юу


Шалдан яваа бусдыгаа
Шалдангаар нь битгий шоол
Шалдан байсанаа санаад
Шалдан нэгэндээ тусал

Үлэмжийн чанар

Шалдан яваа нэгнээ
Шагширч битгий шоолоорой
Шалдан явж болдоггүй хорвоо дээр
Шалдан явчихсан ч юм билүү чи өөрөө нтр гсн

tsoomo

Шалдан сэтгэлдээ
Шалдалж харсан тэр охины
Шалдан биеийн сайхныг
Шалднаар нь тэврэхсэн хахахаха юу болчвоо

Undriga

Шалданы гай, нүцгэний нүгэлд автаж
Шалдан хэдэн мөрт зохиох гэсэн хөөрхий миний хүсэл
Шалданы утга, мэсийн үгэнд сэнхэрч
Шалдан гэж бичихээс өөрийг үл хийх хөөрхий миний зүтгэл

tsoomo

Шалдан цөлийн ганц ЗАГ модны сүүдэрт хородох
Шалднаараа гайхуулсан хүүхний ЗАГ өвчинийг тойрох

БОРОО

Шалдалахгүй юм бол
Шалдан биеэр яах юм бэ
Шалдалсан сэтгэлийн уяас алдуурч
Шалданхан чамайгаа бодох юм

Шав шалдан тэр үдшээр
Шав шалдан ирэхэд чинь
Шав шалдан өөрийгөө
Шав шалдангаар нь өгч билээ

Ай шалдан ирээд
Шалдалж буцдаг хорвоод
Ай шалдан дурлаад
Шалдан үлддэг хайраа

(Бараг дуу шахуу юм болчлоо. Хойноо бас дахилттай хаха)

Undriga

Харахгүй ээ би чиний шалдан биеийг
Харь хүний шалдан биеээр би яахын
Шав шалдан тэнгэрийн дор би ганцаар
Шалиг царайлж шалдалахыг чинь би харахгүй

БОРОО

Ойрд ийм сайхан мэдрэл бичлэг уншсангүй. Бас ийм олон сайхан мэдрэл коммэнт ч уншсангүй. Хуучин цаг санаанд орох чинь. Нөгөө Дайралцаан хийдэг байсан үе маань.

Үлэмжийн чанар

За за энэ хэдийг ч би гүйцэхгүйм байна

Үлэмжийн чанар

Шав шалдан өрөөнд холхиход
Шалдан мэдрэмж төрөөд
Шав шалдан энэ хорвоогоос буцна гэхээс
Шал дургуй хүрч байхуй

Undriga

Сэм сэмхэн харсаан чиний шалдан биеийг
Сэртхийн цочихдоо шалдлахыг чинь хараагүй гэж гүрийсэн
Нарны алтан утас бүхлээрээ шургавч багтамгүй шалдан ганц нүхээр
Намайг чи шалдлахыг чинь хараагүй гэдэгт бараг итгэсэн байх

Undriga

кк ингэхэд энэ шалдангийн тухай шүлэг бичих уралдаан байгаагүй юм уу? шагнал нтр байхгүй юм уу даа? кк

Үлэмжийн чанар

Шагналыг МЭС өгөх бөлгөө шалдалж хахахаха

МЭС

Хахахахах манайхан лаажийшооо айн хэхэхэ

Шалдан... тиймээ чи шалдан
шалдан... тиймээ би шалдан
шалдан... бидний санаа ч шалдан
Шалдан... шалдан байх нь төгс

Шалдан бүхэн үнэн төрхөөрөө
Шалдан бүхэнд би итгэнэ
шалдан байхыг бүгд хүсдэгч
Шалдан нь шалдаан буудаг хорвоо

Зочин

Шав шалдан тэр нэгэн залуу
Шалдлах шахам харцаар түүнийг төөнөнө
Шалднын хувьд адил шалдан ч
Шалдан биш юмтай хархүүг тэр нь сонирхоно
Шалдан л байгаа биз яадийн гээд
Шалдан залууд хайраа илчлэн дайрах хүч дутна
Шалдан хүүхнийхээ хандын дарах зориг бас дутна
гэчүүл яажиййн. Ккккк

дурлагч

Өө энэ дээрхи би шүү. Нэрээ оруулахаа мартчихаж

МЭС

Шалдан би шагнал уу эсвэл шийтгэл үү
Шалдан би шаналалыг үү шайхан мэдрэмийг үү

Undriga

Ха ха, за тэгүл больё зүгээр. Гай болж түрүүлж, МЭС-ээр шалдалуулах юм байна. Би ерөөсөө оролцоогүй шүү кк.

Эрдэнэ (зочин)

Шалдан, шалдан, шалдан
Энэ ертөнцийн түмэн шалдан
Түүний доторх чухам шалдан
Эрүүл эрхтэний нэгэн шалдан

tsoomo

Шалдан ширээн дээрх
Шалдан ПСИ
Шалдан бичлэгийн
Шалдан умшигчид

дурлагч

Шалдангуудаар дүүрэн энэ хорвоод
Шалтанчууд бие биенийхээ шалданг гайхана
Шалдан байхгүйг хичээх нэгнийгээ
Шалдлах гээд дайрахын тамын тогоо гэнээ

Ицми

хаха завкарсан заваарсан шалдангууд вэ хахаха

Undriga

Шагнал болгож Мэсээр шалдлуулах
Шалдалсан хүүхний нэгэн жаргалан
Шан болох шалданаар шүлэглэх тэмцээний шагнал
Шалдлуулсан залууст бол гомо болох нэгэн тавилан

tsoomo

Шалдан болгон гомо биш үнэн
Шалдаанааараа байхда чи ичнэ
Шалдлуулах дуртай чинь энд ил
Шалднаараа дуусан чин үнэн

Үлэмжийн чанар

Шалдан үлгэрээ ингээд жаргаая
Шалавлан гэртээ очиж шалдалцгаая хэхэхэхэ

дурлагч

Шалдан хүн харах дуртай ч
Шалдалсан өөрийгөө харах дургүй
Шалдан гуя бэлэн ам ч
Шалдан гуя нөгөөдөө дургүй

Narhan

sholoitoin she shasan.
sheleg shataj shvhlee sht she she she

дурлагч

Ёоо хамаг хобби хөдөлгөөд хаячихдаг байншд. Одоо хэт орохоосоо өмнө болилоо.

МЭС

За за сайхан байлаа нөхөөд. Шалавхан шалдрий нээрээ

Desperado

мэдрэлтэж солиорхоо болиод өгөөч чээээээээ....за болвуу хэ хэ

~Freedom writer~

Хаха.....Бөөн шалдан нөхдүүд....Хурдхан гарий цус гэж...Нүд өгдчилөө хаахх

Энэрэл (зочин)

ёооооооооё саваад унчлаа байна хахахахахха. та хэд сайхан шалдалцгаажээ

ganaajk (зочин)

yooy ene urlagiin buteel eneiig yamar garan ingej bicheed baina yag nadshig urlagiin buteeel

MrBi (зочин)

энэ бичлэгрүү орохын өмнө 18 нас хүрсэн эсэхийг асуух хэрэгтэй болчихжээ. Ж шиг

LoveLove

Хаха сүүлдээ бүр шалдан гэдэг үг олон уншаад байсан чинь ямар утгатай үг билээ гэж санагддаг байшд ккк

joe. (зочин)

хэхэ за за энд бол зүгээр л үгийн утга бол айхтар олон төрлөөр хувирж байна дөө аан инээд хүрээд сайхан байлаа одоо шалдрийдаа тэгвэл

barbie (зочин)

xaxaxa saixan soliortsgoosn bn shdee. shaldan sholdon shuldan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)