" Донтой ирээдүйн хүүрнүүдээ"

Дон гэдэг чинь миний ойлгосоноор ямар нэг юманд хэт автаад ирэхийг хэлээд байх шиг. Хүн алах хүүхэн зодох гэх мэт донтой бол муу. Ажил, сайн үйлс энэ тэрд донтой бол их сайн. За тэгээд сайн муу хаа хамаагүй донгуудын талаар бодож явдаг зүйлээ бичнэ ээ.

Хамгийн тэнэг дон бол буян хураах дон. Тэрэндээ бүр хэт авдаад идэж ууж ч чадахгүй хайрлаж дурлаж озолцож охолцож ч чадахгүй. Ирээдүйн үр хүүхдийнхээ амь амьдралыг боомилон цаазлагч. Аххаха. Тэрийгээ их сайхан зүйл гээд бат итгэцэн. Энэ бол гаж дон. Өнгөрсөн үеийн бүх гэгээнтнүүд гаж донтой. Сайн сайханд хүрхиймсан гэсэн хэзээ ч бүтэхгүй зүйлд хүрэх гэсэн үйлдэлдээ хэт донтсон гарууд.

Хамгийн өмөөрчмөөр дон нь хүүхэд адгуулах дон. Ихэнх эхчүүд ийм донтой байдаг. Асарч халамжлах ийм донд алгуурханаар автаж сүүлдээ эдгэхийн аргагүй байдалд орно. Хурц хэлбэр нь гэвэл өрөө биеэ даагаад амьдрах цаг нь болчоод байхад тэр өсгөдөг анхаардагтаа хэт их донтсоноос болоод хэдийнэ том болсон үр хүүхэд рүүгээ орой үдэш хойноос нь залгаад л, тэнэг мэдрэл хүнтэй юм ярьж байгаам шиг хоолоо идсэн үү энэ тэр гээд л. Бүр өөрийнх нь хүүхдүүд нас биед хүрээд халамжийг нь тоохгүй тохиолдолд хаа хамаагүй хүний хүүхэд асарч халамжилж энэ тэр. Бүр нэг нэвт шувт донтчихсон ахахахах.

Хамгийн гайхмаар дон. Орчлонгоор дүүрэн хүмүүс байхад зөвхөн ганцхан хүнийг л харах үзэх хажуудаа байлгах гээд тухайн ганцхан хүндээ хэт их донтох. Тэгээл бүр нэг донтчоод л араас нь шүлс нус нулимастайгаа холилдцон гүйгээд л байна. Хааяаа нэг биш байнга л хамт байхгүй бол үхчкээл. Тэрнээсээ салж хагацаж чадахаа байцан. Харилцан хоёр биедээ донтож хэт автаж энэ тэр. Зарим нэг тохиолдолд тухайн донтсон зүйл нь өөрт нь байхгүй болох аваас амиа хорлож тэнэгтэнэ. Эсрэг хүйстэн нэгэндээ хэт автах дон гэж л энэ байх даа. Энэ бол эмчилгээгүй. Цаг хугацаанд найдхаас өөр агагүй. Гэнэт л ирээд донтуулаад алиаг нь алдуулдаг юм гэнэ лээ. Ёстой аймаааар.

Ажил мэргэжлийн дон. Энэ донг нь эртнээс хүнд суулгаж өгөхийн тулд баахан донтой гаруудад арав гариу жил нухлуулна. Тэгээд нэг л их ажлын донтой хүн донтсоноо баталгаажуулсан баахан эрээн цаас цуглуулаад донтнуудын дунд донгиорч эхлэнэ дээ. Чи ер нь дон султай нөхөр байна энэ тэр гэж архаг эдгэшгүй болсон хүмүүст загинуулна даа дон нь ужиграагүй үедээ. Бүх зүйлийг умартаж ажил мэргэжлийн ийм донд амьдралаа үрсэн хүмүүсийг хөдөлмөрийн баатар гэж гошгочуулна. Хүн бүр энэ донг тусч бусад донгуудынхаа ул суурийг болгох гэж чардайна.

Ай би аймшгийн донтой гар болохсон сайн сайхан зүйлсэд нь.

Уриалга: Донтоод байж дээ донтонгуудаа хэхэ.

За бас нэмж хэлхэд цэвэр ариун донтуулагч этгээдтэйгээ уулзаад насан туршдаа сэтээ сэхээгүй донтоорой гэж ерөөе дөө.

33 сэтгэгдэл:

null
Зочин

чи дотчихсон байна ямар нэгэн зүйлд какака

Энэрэл (зочин)

ерөөл нь ерөөлөөр болог ккк

Elkhan

Гүйж донтохынсон ... хэ ххэ хэ

aagii (зочин)

hoorhon donguud bna kk

БОРОО

Мснжэртээ завгүй гэчээд л ийм юм хийгээд суугаад байдын биддээ ккк

АНИРГҮЙ (зочин)

АААН МУУ ДОНТОГЧ,
НЭГ БОЛ ДОНТОГЧДИЙГ СУДЛАГЧ ДОНТОГЧ
ДОНТОЛТЫН ТАЛААР БОДОГЧ ДОНТОН
БИЧЛЭГ БИЧИГЧ ДОНТОН
СЭЭГИЙ ҮЛДЭЭГЧ ДОНТОН
ХҮН МУУЛАГЧ ДОНТОН
ХҮН ЯВУУУЛАГЧ ДОНТОН
ЮМ ЮМНЫ ДОНТОН БАЙНА ЧИ

Батмөнх

Сайхан бичсэн байна. Би бас таны бичлэгт донтоод байгаа шүү...гахх гахх.

~Freedom writer~

Чи ч бас донтон л байгаа даа....

Undriga

Дон гэдэг чинь ерөөсөө сайн сайхан зүйл биш юм бол донтож яахын. Налайгаад л сууж байя л даа. Бас тэгээд донтохгүй гэж үзэж таарч байгаад тэрэндээ донтчихдог юм болов уу...Ер нь бодоход хүн нэг донгоо нөгөө донтолтоор гүйцэлдүүлдэг юм биш үү. эх нь хүүхдээ асарч халамжлахдаа үр удмаа үлдээх дондоо хөтлөгдөж донтоно. ажилдаа донтохдоо хүн архи уух донгоо үл тасалдуулах гэж хичээнгүй зүтгэнэ. Эсрэг хүйстэндээ энэ биеийнхээ физиологийн донг хангах гэж донтоно. Тэгээд буян хураахдаа бусдад сайхан сэтгэгдэл үлдээх донгоо гүйцэлдүүлэх гэж донтоно...

Эрдэнэ (зочин)

Дөлгөөн дон гэдэг ийм учиртай нэр байсан юм бий.

United words of Chee***

хэхэ хамгийн тэнэг дон бол буян хураах дон энэ донг үнэн хэлжээ
Хамгийн гайхмаар дон энэ дог үнэхээр л гайхмаар дон доо хэхэ бас хамгийн аюултай нөгөө талаас хамгийн сайхан
Ажил мэргэжлийн дон хорь гаруй жил донтонгуудад ирээдүйд ажиллах дондоо бэлтгэгдээд донтонгуудаас авсан донгоо үхтэлээ ажилдаа зарцуулаад эцэс сүүлд нь үхээл дон дуусах юмаа гэж
Уриалга: Донтоод байж дээ донтонгуудаа хаххаха
ерөөл сайхан байлаа

Данги

Хүүхэд адгуулах донг л би мэдхийн байна кэкэ

Simple

Хамгийн гайхмаар дон. Орчлонгоор дүүрэн хүмүүс байхад зөвхөн ганцхан хүнийг л харах үзэх хажуудаа байлгах гээд тухайн ганцхан хүндээ хэт их донтох.-Hamgiin gaihmaar bogood, nileed tugeemel don. Oor hund dontohoos naash baragtai bol arilj ogdoggui don gej baigaaaa... :P

Ицми

дон... дон... дондорондондон... дондон... кк

МЭС

Амьдрал тэр чигээрээ доннн дон
Бидуус бүгд адилхан дон тон
Одоо яахав дээ чи онгон
Цоолуулаад донтны амьдралыг л сонгоно

Ооонн ооонн тиймээ ооонн ооонн
Донннн донннн үкэй оннн оООнннНН
Ооонн ооонн тиймээ ооонн ооонн
Донннн донннн үкэй оннн оООнннНН

joe. (зочин)

дон гэж нээрээ тамхи татах нь дон уу

Очир (зочин)

Дон ямар нэг юмыг хэт их хэрэглэхийг бас хэлээд байх шиг байгаа юм. Урьд Архи тамхинд дондох гэж байсан бол одоо. Олон шинэ донтонгууд гарч ирж байна миний бодлоор чи Компьютерийн донтон , Блогын донтон , аягүй бол чи тоглоомчин байгаа даа за тэгээд хүний дотоод хэрэгт дуртай , өөрөөсөө бусдыг үл хүндэтгэх гээд ..................................
....................... олон дон байх шиг байна даа. Одоо л өөрийгөө татахгүй бол заавал хүчээр / эмч , сэтгэл зүйч /..гээд засдаг юм даа

МЭС

Очироо Чи бол өөрт хамаагүй юманд хошуу дүрэх донтой байх жишээний хэхэх. Хүний өмнөөс санаагаа чилээдэг дон энэ тэр.

Zoya

boduul chi bas dontood iim zuil bichij bgaa daa kkk blog ene ter dontood bolohoo baichihsan yu bichih ve ene ter geel xaxa

Anime

ирээдүйд хонх дуугарахад олон хүн үхэх юм у?
(гарчиганд коммэнт үлдээв)

showtimer (зочин)

Amidarax bol dontox yavdal yum bna gej oilgoloo

Хэрлэн

Донтой би донтой
Донтой би царай муутай... /Нисванисийн сэвхтэй би сэвхтэй сэвхтэй би царай муутай гэдэг дууны аян дээр дуулж байна гэж төсөөлөөрэй/

Turuu (зочин)

alivaa ym heterheeree l don geeed bgaa sh de te tegheer yer ni bi blog umshih dontoim b/a ooooo sda gej

Сэтгэгдэл: (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй) (зочин)

Сэтгэгдэл: (HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)

wasn (зочин)

ee burhan sahius mini.haanaas irsen chutgur shulam be chi.chi hvn mun vv.yuch gehevdee heleh ch vg alga.buthan iveeg dee chamaig.

Үлэмжийн чанар

Гаж донтонгуудаа урагшаа

Эхлэл ДИЗААН

бас байж болох зөв байх
ЁНДОН гэж ямар донтой нэр вэ
ОДОН ОРОН СУДЛАЛ гэвэл за за бла бла

orgii (зочин)

донгийн төрлүүд улам бүр л өрөгжин тэлсээр л байх юмдаа. одоо бол кибер донгийн төрөлүүд дэндүү олон болчиж яадийн билээ :р

kukla

ємєєрчмєєр тэр дон чинь харин манай ижий абу 2-т байгаад байды шїї яалт чгїй. надаа тэр ажил мэргэжлийн дон гэж алгааа тэрий чинь хаанаас ч юм олоод авчхынсаан тэгїїл гїй ээ мєн хэрэг бнаа ч гэх шиг

kukla

манай нэг найзад хачин жигтэй дон байдын тэр нь сонжоо бєглєх. майр дуртай хаанаас ч хамаагїй нэг сонжоо олоол иржийгаам даа хахахха. тэрийгээ тэгээд хїн болгоноос асуучнаа яадаж байхад миний сонжоо монжоо мэт зїйлд дургїйг хэлэх її

Sassy (зочин)

Хэрлэнгийн хэлээд байсан донтой бичлэг энд байсан байна шд. Орчлонгоор дүүрэн донтой гарууд байгаам байна зөв зөв

marlaa

hehe, uuriin chini bichlegiig unshij bgaa l blog gej zuild dontoj blaa shd, kkk!

Зочин

бас сонин л донгууд бн хэхэ

TWILIGHT2 BUYU NEW MOON
TAYLOR SWIFT TAYLOR LAUTNER 2IN NUUTS HARILTSAA
BOLON TWILIGHT IN TSUVRAL NOMIG UNSHMAAR BOL
http://eclipsen.blog.gogo.mn
(жаал рекламны пауз авчлаа уучлаарай =D)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)