За хайрын тухай яринаа. Хайр гэдэг нь өөрөө эр үг. Мөн “р” үсэг ордог гэдэг утгаараа эрчүүд бидэнд ойр дөт байдаг юм болуу гэвэл мэдэхгүэ. За энэ үг маань хоёр эгшиг, хоёр гүйлэгчээс бүрдэж байна. Эгшиг нь эгшиглэж уянгалж уяхан туяхан болгоод л . Гүйгүүлэгч нь гүйгүүлээд л, голыг нь нугалаад явдаг болтойм. Үгсийн аймаг сум баг нийслэл хот дүүрэг хороогоор нь авч үзвэл бас ондоо ондоо утга гарч ирнэ. Үйл үг билээ л гэвээс дулааны хэм нь нилээн хол байх нэг биетэд нөгөө нэг биет нь хүрж гэмээнэ хайрсан болдог байхдаа. Тэг градуст аль ойр байсан нь хайрагдсан. Үүнээс эсрэг утгаараа бол хайрсан тал нь болох нь.

Одоо гаднаас даарч дулаанаа улаараа алдаад орж ирсэн хүн дотор байсан бусдын хүзүүрүү гараа хийхээр өнөөх нь битий хайраад байл даа хүүрээ гэдэг шүү дээ. Яасан байхнуу хайрсан байх нь байшд. Бас хав халуун хайруулын тавганд тос хийгээд дээр нь өмдөө тайлаад суувал хайрагдаж таарна. Хүнийг хайрах нь хэзээд сайхан сэтгэгдэл төрүүлдэггүй байх гэж би бодлоо. Хайрсан хайрагдсан хоол хүнс хүний бие эрхтэн, билэг ухаанд муу. Ямар ч юмыг бүү хайр. Хайрлаа бол хүнд сөрөг мэдрэмж, сөрөг үр ацарна.

Нэр үг чиг юмуу даа л гэвэл ийм байж болох юм. Миний бодол шүү дээ. Хайр гэж хазаж болдоггүй. Базаз болдоггүй. Халуухан хайруулын тавганд хийгээд хайрчихаж болдоггүй. Хутгалсаар байгаад алчихаж болдоггүй. Газар дор булаад дээр нь мод тарьчихаж болдоггүй. Зажилж зажилж байгаад залгичихаж болдоггүй. Далайд живүүлчихаж болдоггүй. Мартаж болдоггүй санаж болдоггүй. Муриад зугтаачихаж болдоггүй. Түүний тухай бодохоор нэг их сонин цээж хүндүүрлээд, хорсоод байгаа ч юм шиг. Чилээд байгаа ч юм шиг. Тогтсон нэг хүн бодохоор инээж, мишээж энэ тэр. Яаж ч болдоггүй сонин эд байдаг гэсэн гэнэ лээ шүү. Ёстой толгой хүрэхгүй тэнэг сэдэв байна бариад авчихажээ би ер нь. За тэгээд ийм балмад зүйлтэй учирсан азгүй тахианууд бас их утга уянгын болж ирдэг гэнэ билээ.

Жишээ татах ину:

Ухааны тань цараа Гэрэл буй бүхэнд хүрнээ

Улаа бутрах цариа нь Сэрэл буй бүхэнд шагшигднаа

Удмын гайхам зүс нь Ганцаас бусдын зүрхийг зүснэ

Урмын сайхан үгсийг Чамд л хэлж уужрахыг хүснэ


Мэдэрхүй бүхэнд минь бүсгүй чи л

Мэргэн сэцэн үзэсгэлэн гуа бүхнээрээ

МЭС чи үүнд өвдөг сөгд хэмээсэн

Мэдээж би бурхны нандин бүтээлийн өмнө яалтайчилээдээ


Алсад байна уу? Аль эсвэл дэргэд минь ирчээдайна уу?

Арай чи намайг өөр хүний тухай бичиж байна гэж бодоод байгаан биш вээз?

Аанай л чиний тухай бичжийшдээ энэ тэр

Аахахха юу болчвооо? Сүүлийн хэдэн мөр элийрчлээ... 

гэж мэгдэг гэсэн гэсэн.

26 сэтгэгдэл:

null
drop (зочин)

бичих гэж элээгий нь алаад хаячихиймаа нээрээ араачдээ МЭС-ээ хиа хиа хиа

Resident Evil

гэсэн гэсэн гэнээ.хэхэ.
хайр хайрах нтр болоод явж өгжээ.хэхэ.Сонирхолтой гоё бичлэг бна. :D

iceberg (зочин)

Хаха нөгөө бөөсний үлгэр гэж байдаг шд онигоо ч билүү кк тэрэн шиг л айн
Бас бодууштай л юм байна тэр азгүй тахианууд одоо яааааана ?????

Зочин

Хутгалсаар байгаад алчихаж болдоггүй. Газар дор булаад дээр нь мод тарьчихаж болдоггүй. Зажилж зажилж байгаад залгичихаж болдоггүй. Далайд живүүлчихаж болдоггүй. Мартаж болдоггүй санаж болдоггүй. Муриад зугтаачихаж болдоггүй.

хаха мэдрэлээ энэ. энэ хэсгий нь уншж үхтрээ инээлээшд

Ицми

өө зусаа дээд талынх нь би шүү

дурлагч

Өөртөө наагаад яваад байж болдоггүй, наахгүй гээд бас санааны зоргоор болдоггүй, хэзээ ирцнийн мэдэхгүй, хэзээ явхын мэдэхгүй, баярлуулах үедээ баярлуулаад, уйлуулах үед нь уйлуулаад байдаг гээ биз дээ тэр хайрлаа гэдэг чинь? Ухаан хүрэхгүй, зүрх гүйцэхгүй сэдэв хөндхиймаа.

tsoomo

хэхэ тэр гайгаас нь холуур явхысаан

МЭС

drop (зочин) Элээ алаадийхдаа яахуу дээ кхй кхй кхй

Red Queen Гялайлаа

iceberg (зочин) Бөөсний үлгэр ий? Бодуул үлгэр юм чинь жаргалтай л төгсдөг байх даа. Азгүй тахиануудын зарим нь хожоод үлддэг гэсэн.

Ицми Харин яаж ч болдгүй гэсэн гэсэн.

xaxaxa (зочин)

oo alaa hayatsan chi er n yumiig dandaa uur untsuguus harj sonin sonin yum bichihiimaa gehdee goe chi shuu

miss (зочин)

Mes hairuulchijee bayar hurgie. arai ter aanai hun ni miss bi bishuuz dee

xaxaxa (зочин)

neeree humuus chamd durlaad hair mair blogooroo zarlaad bsan chi ch bas zarluulmaar l zaluu bna shuu hehehe

Анчин (зочин)

хайраа гэж нэг гарыг гуйж, гүйж ,аргадаж энхрийлж, өглөө хүргэж, орой авч, магтаж, гомдоож болохгvй, цэвэрч байж, наргианч зан гаргаж, гуйна, араас нь гvйнэ, тайвшруулна, тэвэрнэ, хамгаална, vнсэнэ, утсаар ярина, хvслийг нь таана, уучилна, єєрийгєє золиослоно, зугаацуулна, гайхуулна, биширнэ, хvлээнэ, усанд орно, итгэнэ, ганган хувцаслана, vнэртэй ус тvрхэнэ, тусална, мэдрэжмтэй байна, буулт хийнэ, бэлэг барина, бvжгэнд урина, биеэ барина, халамж тавина, анхааралтай байна, хvндэлнэ, хvсч мєрєєдєнє, амална, тачаадна гээд л далдаганахын нэр бусуу

Sunbeauty

пээш энэ анчин чинь харин овоо хайрчдагийн бус уу ккк өө биш кью кью кью

МЭС

дурлагч Нээх сонин ханиад юм биш үү . Зүрхний ханиад H2N4G4 гэдэг ай?

tsoomo Холдох тусам ойртдог хорвоо гэнэ билээ. Зүрх цусаар урсаж байхад цусаар урссан
чиралбаа гарч ирээл бадайруулдаг гэлцэнэ

xaxaxa (зочин) Гялайлаа

miss (зочин) Хэн мэдлээ дээ. Санаа алдах зуураа өгүүлрүүнсэн

xaxaxa (зочин) Мэдкүүм даа Манай ээжээс өөр хүн намайг хөөрхөн гэж хэлж байгүй шүү дээ. Ганц л удаа миний “хөөрхөн хүү” гэж байсныг нь бүүр түүр санадын.

Анчин Аргагүй л туршлага зааж байхчүү.

Dr.T|EaM^GRaCe

aayaayaa ysdoi pilisopi talaas ni awj ujejde. Goy bnaa goy bn. egshig, giiguulegj... whahhahah

Desperado

хайр гэдэг бол хамгийн хийсвэр боловч хамгийн бодит нэг тийм заваарсан сонин юм л байдым шиг байгаан хэн мэдлээ барьж үзсэн биш зус

United words of Chee***

Сүүлийн хэдэн мөр үнэхээр элийрэл үү? Удмын сайхан зүс нь уншаад сууж байгаа гэдэгт эргэлзэх эргэлзээ үл төрөөд явчихлаа гэм.

КОШЕЙК

Манай мэсхэн гаазын пилээтэгэн дээр байгаа хайруулын таваганд хайрагджээ дээ янз нь . . .

Undriga

Балай юм бодож явдаг золиг шүү. Наад хайраар чинь хайруулахаар хамаг арьс бэржийгээд айр тэнэг мэдрэмж төрдийшд.

МЭС

Sunbeauty Харин тийм байна. Овоо хайрдаг болтой хүү байна кхй зхй

lonely earth Гяллллайллллааа

desperado Би нэг барьж үзсэн хүнтэй таарчийсийн байна. Тэр хэлэхдээ нэг тийм цэлцэгнэсэн ногоон юм байдаг ингэсэн.

United words of Chee*** Бурхан л мэддэг байх даа.

КОШЕЙК Хэн мэдхүү дээ.

Undriga Тийм үү. Хайруулсан хүний арьс Улаан бурхантчихсан юм шиг болдог байх нь гэж дотроо бодов.

erika

над мэт шиг нь муу юманд дуртай хүнд энэ хайр шиг хэрэгтэй юм алгийм байна л да... бушуухан гарж нэгийг олж авий...

АНИРГҮЙ

ааан нөгөө дээрийн яриад байсан юм байна шд гах гах ийм юм яриад байсымуу одоо л ойлголооо жиг шиг

Аанхаа

Чи нээрээ бусдаасаа арай анги юм бичхиймааа

~Freedom writer~

Мухахха.....Чиний хайр бол өөр өөр хаха

Sjoker (зочин)

Татаж унах шахлаа. Өрөөндөө ганцаараа байсан тулдаа тааваараа инээлээ.
Desperado -д хариулсан хариулт бүр саваагаад хаячихлаа ХАХА

Эрдэнэ (зочин)

Толгой хүрэхгүй сэдэв бариад авчихлаа гэнэ үү. Сэдэв гэж юу юм бэ. Хүмүүсээ амьд дээр нь бие биеэ хайрч бай гэж дуулаагүй юу.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)