Ёс заншилаа алдлаа гэж хэлэгддэг залуусыын нэг билээ.

Ичинхорлоо гээд нэг яруу найрагч бүсгүй байдаг даа. Тэрээр нэг удаа тв-гээр ярилцлаг өгч байхыг нь харж байсан юм. Яруу найраг монгол ёс заншил гэх мэт сэдвээр бодлоо хэлж байсан байх. Тэгтэл нэг сонин юм хэлдийн. Би Улаан баатар хотын нэгэн сургуулийн нэг ангийн хүүхдүүдтэй уулзтал монгол гэрийн чагтага гэж мэдэхгүй байлээшдээ гээд л сүртэй нь аргагүй хэлдий. Чагтага гэж мэдэх шаардлага одоо байхгүй байхад л яаж ч мэдэх вэ дээ. Буруутгах зүйл байхгүй л гэж бодож байна. Нүүдэллэж мал маллаж амьдардаг байсан үеийн ёс заншил энэ тэр чинь хот гэдэг бомбооролдож амьдардаг газар ямар хамаа байнаа. Тэгээд тэрийг нь мэдэхгүй бол ёс заншилаа алдасан ухамсар дорой гэж хэлүүлэх ёстой юм уу даа. Үгүй л гэж надаа буугаад байна даа.

Миний бодлоор хот газрын иргэд үр хүүхдүүддээ “уурган дээгүүр алхаж болохгүй” гэхээсээ илүү “ногоон гэрэл цагаан шугамаар зам гарч байгаарай” гэж хэлэх нь эрүүл ухаан биз дээ. “Болжмор бөөн бөөнөөрөө нисэлдээд, хэрээ гуйгалаад, хойд зүгээс үе үехэн салхилаад байвал хүйтрэхийн шинж дээ ер нь” энэ тэр гэж донгиорч байхаар “оройдоо цаг агаарын мэдээ үзээд маргаашынхаа өмсөх хувцсыг бэлдэж бай” гэсэн нь дээр биз дээ. Тэр мартаж болохгүй ёс заншил бусад үндэстнаас ялгарах чухам зүйлсийг бол хэлээгүй байна л даа. Аар саар хаа хамаагүй хоцрогдлоо ёс заншил гээд солиороод байх болтоймуу даа гэж мунаглан мунхаглан бодном зээ. Машинаа болиод морь унана ч гэх шиг хаха. Байрнаасаа гараад гэрт хөдөө амьдрана ч гэх шиг. Энэ ухаанаар хэдэн мянганы өмнө ийм үзэгдэл бас давтагдаж байсан бол иймэрхүү зүйл болж байсан байхдаа тэ.

Агуйд амьдардаг байж байгаад урцанд амьдарцгаах болж л дээ Монголчууд бидний өвөг дээдэс. Тэгсэн чинь зарим гарууд нь харанхуй агуйгаа үгүйлээд л. Агуйн тухай дуу шүлэг зохиогоод л ай?

Агуйнхаа нүхийг алсаас хараад

Алсан гөрөөсөө үүрээд ирхэд

Амраг эмэгчиний минь салтааны үнэр

Ангуучин бяданд дотно санагднаа хө

Агуууууйдаа ирлээээээээээ............ гэж идар хахаха

Агуйнхаа харанхуй мухарт баас шээс хоол унд нь нэг дор байдаг байсан тухай, адсага нөмрөөд л нуудгайгаа унжуулаад явж байснаа мөрөөсөөд л ай? Жинхэнэ эрх чөлөө ухааны юм яриад л. Хүүхдүүддээ урцанд яаж амьдахыг заах нь ёс заншилаа уландаа гишгэсэн болж хувираад. Харин агуйд амьдрах тухай онолын мэдлэг заавал ёс төртэй, өнгөрсөн рүүгээ нулимагч бишид тооцогдох жишээний. “Энэ урц нэг л бишээ. Одооны энэ урцны хүүхдүүд туниа муутай гэж яаваа. Доодхоо арьс ширээр халхлахгүй бол хээлтэж чададгүйн гэнэ лээ” энэ тэр гэж доромжлох бол наад захын асуудал байсан байхдаа. Хахаха Тэгж тэгж нэг юм ихэнх нь урцанд амьдраад сурч байтал “гэр” гэж нэг юм гарч ирнэ биддээ. Өнөө чагтага, тооно, унь, тотго, хана, тулга гэж ирээл ярихаар нь “урцныхаа хөндлөн модыг юу гэж хэлдэгийг ч мэдэхгүй байж” гэж ирээл урцны ёс заншилаа үгүйлэн санагалзаж энэ тэр. Түүврийн аж ахуй эрхэлж байснаа мөрөөсөж үлгэр домог зохион хэлэлцдэг байсан биз. Хөлөө эвэрштэл гүйдэг байлаа гэтэл сүүлийн үеийн хүүхдүү морь унаад хөлийн булчин нь гарнаасаа ялгаагүй чүрчийсэн юм. Яана вэ гээд л нэг их урьдхаа үгүйлсэн улс. Дээл мээл гарчаад байхад адсага нөмөрч явган гүйвэл ёс заншилаа хадгалан хамгаалагч нэгэн болдог байсан байхдаа.

Заза өндөрлий. Их буруу яриа шооссайхдаа.

27 сэтгэгдэл:

null
Ицми

хаха чи одоо. ууж байсан таргаа дэлгэцээрээ нэг цацахаа шахав хаха

Үлэмжийн чанар

Хаана яаж аж төрж байгаагаасаа л хамаарана даа ёс заншил гээч зүйл бол

Lion King (зочин)

aldsan es zanshilaa sergeegeerei.

nasnii etsest xereg bolj magad shuu. xe xe

Dream

Hehehe, doooh , , , Teed baidiin.

МЭС

Ицми Таргаа ууж дуусаад аягыг нь сайн долоогоорой. Хоолой өвдөдгүй юм энэ тэр. Гадуур нь асгасан бол зулайдаа хүргээрэй. Цагаан идээг хайрлан хүндлэх хэрэгтэй аххаха.

╬ Үлэмжийн чанар ╬ Харин тиймэрхүү юм бодогдоод л хэхэх

МЭС

Lion King (зочин) Яадын үүрээд үхэдгиймуу хэхэхэ

Dream Доооххх?

дурлагч

Багад эмээг нүгэл ингэж болохгүй тэгэж болохгүй гэхээр гөөмөн их уурладаг байж билээ: хөдөлж ч болохгүй байж ч болохгүй, сууж ч болохгүй, босч ч болохгүйээ гээл. Одоо ингээд эргээд харахаар дан фэншуй байсийм байнлээшд.

МЭС

Фэншуй гүй олон сайхан хөгжилтэй орнуудын ихээ олон ард иргэд сайхан амьдарч байгаа нь нэгэн зүйлийн баталгаа буюу гэмээр ч юм шиг ай? хэхэ

Elkhan

Үлэмжийн чанартай санал нийлж байна...
Зарим үгс Цэвэлийн тайлбараас ч олдохгүй болно гэж бодож байна...

Эрдэнэ (зочин)

Нэрмэл гэж юу юм бэ?

SJoker (зочин)

Гэр бол манай түүхийн салашгүй нэг хэсэг мөөн. Тйимээс гэрийн тухай тодорхой мэдэж байх хэрэгтэй. Харин тэнчээ амьдрах гээд байх нь ч хаашаа юм.

МЭС

Elkhan Нүүдэлчин ардууд суурьшмал амьдралд шилжээд байна гэж бодоод. Тэгээд авахаасаа илүү хаях юм их байна гэж тэнэгтээд би ахахах

Эрдэнэ (зочин) Нүүдэлчдийн ахуйн нөхцөлдөө тааруулж хийсэн сархад шүү дээ.

SJoker Гэр их сайн мэддэг мөртлөө суултуур дээр зөв сууж чададгүй байвал яахуу?

bayaraa (зочин)

Bid nar mongol gedeg ger bulseg, zereg saihan chanaraa avj uldej. harin ulam hugjij amidrah yostoi bh.

SJoker (зочин)

Суултуур дээр буруу сууна гэхээрээ яахуу хэхэ. Дээр нь гарч явган сууна гэсэн үг үү. Тэрийг хоцрогдсон гэж ойлгохоос.
Ерөнхий санааг минь ойлгосонгүй бололтой

SJoker (зочин)

Арай буруу үг сонгочихож. Дэнэг гэхээс

МЭС

Энд нэг ийм хэсэг байгаан "мартаж болохгүй ёс заншил бусад үндэстнаас ялгарах чухам зүйлсийг бол хэлээгүй байна л даа" гэжугаан. гэхдээ ер нь гэрийг мэдэх нэг нь л урлаг судлаач энээ тэрээ нь л мэдэж байг бүгдэнд нь хамаачгүйшд. Суултуурын соёл гэж ихээ зүйл байдаг гэж би боддог.

Арслантай авдар

Ээ л дээ. Юу гэж байгаам бээ... Тоглож байгаа байлгүй дээ. Юу үзэж сонсох нь энэ вээээээ...

ebugen (зочин)

huvi hunii huvid boloh l yum, undestnii huvid bol salan baavgai baij bolohgui. Bid umnu ny salan baavgai yavsanii uiliin ureer unuudur mongoloo haisan mongolchuud bolood baina. Bi gedgiin tsaana etseg eh, ger bul, ur huuhed, tsaashlaad jalga dov, nutag oron, uls undesten baidag gej boddog oo

kukla

урагшаа харж явахгїй тэгээл хойшоо харж явжийгаад нїхэнд їсрїїл наана. Цаг цагаараа байдаггїй гэж нэгэн сайхан їгэн хэлхээс бн шд. єнгєрсєн юм єнгєрсєнєєрєє сайхан гэж боддог хїн шїї би

zochin (зочин)

bi ug ni chinii bichlegiig ihed sonirhon unshdag bailaa. harin ene bichleg eronhiidoo taalagdsanguie. guu yahuu zarim talaaraa ter ger barij hodoo ochij amidarwal yos zanshilaa deedelne gsen ug bishlde. aa gehdee Bidnii Mongol uls mash arwin ih soyoltoi gewch tsoohuule tm baij odoo ueiin joohon huuheduud teriig ul tooj ulandaa gishgej tom tom yum yarij yawsaar baital za bagaar bodohod 50n jiliin daraa gehed ger gej yu we gehed yu ch medehgui humuusuud l garch irne shuude. joohon utga awtsaldaa muutai bichichihlee. gol utga sanaag ni oilgoj bga gej naidaj bna.

МЭС

Тэгж яривал бид нар агуйд амьдардаг байснаа мартчихаад л яваад байгаа хүмүүс шүү дээ. Хичнээн сайхан сүг зураг зурдаг байв. Одоо хадан дээр сүг зураг зурдаг хүн нэг ч алга. Хайран сайхан ёс заншил минь хюү хюү хюү

nuudelchin_mgl (зочин)

Хүн өөрийнхөөрөө л байх сайхан даа. Тэгэхээр чи бодол чамдаа л зөв шүү дээ. Харин өөртэйгээ адилхан бодсонгүй гээд бусад хүмүүсийг хоцрогдсон нүүдэлчин, бүдүүлэг энэ гэж болохгүй шүү. Яахав дээ чагтага гэдэг үгийг мэдэх нь мэдээд мэдэхгүй нь мэдэхгүйгээрээ дуусна биз. Би ёс заншил, нүүдэлчний бас суурин иргэншлийн тухай харьцуулж ярихдаа аль нэг тал руу туйлширч хандаад хэрэггүй гэж боддог. Нэг л мэдэхэд бүгд суурин иргэншилтэй болох байх... харин дахиад зуун жилийн дараа бүгд нүүдэлчин болохоор тэмүүлцгээх ч юм билүү. Тиймэрхүү прогноз бол байгаа шүү

nuudelchin_mgl (зочин)

чиний бодол гэх гэсийн

joyhunt

энд ихэнх нь нэгийгээ хөөрөгдсөн эсвэл нэг талруу хэт туйлшраад байх шиг ээ. Ёс заншил байх ёстой юу ёстой, гэхдээ энэ бүхэн хөгжиж, шинэчлэгдэж л байх зүйл энийг заавал хоцрогдсон улирсан баларсан гэдгээр ойлгож болохгүй, чи энэ шүлгээрээ яаг ямар арл түмнийг хэлээд байгаа юм бэ

Агуйнхаа нүхийг алсаас хараад
Алсан гөрөөсөө үүрээд ирхэд
Амраг эмэгчиний минь салтааны үнэр
Ангуучин бяданд дотно санагднаа хө
Агуууууйдаа ирлээээээээээ.....

МЭС

nuudelchin_mgl (зочин) Миний мунхаг мунаг бодол төдий. Зуун жилийн дараа нүүдэлчин болох гэж тэмүүлэх гэхээр нэг л ой тойнд буухгүй байна. Тэр үед бэлчээрийн мал аж ахуйд газар нутаг нь хүрдэг л байгаа даа.

joyhunt Чи их зөв ярьж байна. Хаях юм мэр сэр байна гэм.
Энэ бол нэгт шүлэг биш. Хоёрт бүгд л агуйд амьдардаг байсан гэхээр бүхүйл ард түмнийг хэлсэн байх нь энэ тэр хюүүааа хюү хюү

Эрдэнэ (зочин)

Олон хүний дэргэд чимээгүй секс хийж сураагүй бол жинхэнээсээ ёс заншлаа алдлаа гэсэн үг.

АНИРГҮЙ

ГЭХДЭЭ Л ЗҮГЭЭР Л ГЭРЭЭ БАРИАД ЗҮЛГЭН ДЭЭР САНАА АМЬДРАХ ЮМСАН ГЭДЭГ ҮГ НАДАД ТААЛАГДДАГ. МАГАДГҮЙ ҮҮНИЙГ НЭГ ТАЛААС МИНЬ АМЬДРАХ ГЭХГҮЙ АМЬД ЯВАА ГЭЖ ХЭЛНЭ ГЭВЧ НӨГӨӨ ТАЛААХ БҮХ ЗҮЙЛ ХООСОН ТУЛ АМЬДРАЛ ГЭЭЧИЙГ САНАА АМАР ДЭЭШЭЭ ХАРЖ ХЭВТЭЭД ӨӨРИЙНХӨӨ ЖАРГАЛААР ӨНГӨРӨӨЧИХ ГЭЖ ХЭЛЖИЙНА ЖИГ ШИГ ЗАСССС ЭЛДҮҮ ЮМ ЯРИВ. АМ БИШЭЭ ХУРУУ ЧИЛЧИХЛЭЭ Ч ГЭХШИГ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)