"Баяртай"

Өчигдөр Улс Тунхагласны баяр болсон тэ? Тэгээд хүмүүс амраад л. Бас тусгаар тогтнолын тухай спам гүйлдээд л байсан. Тэгсэн уул нь өчигдөр чинь тусгаар тогтнол гэсэн ойлголттой ямар ч хамаагүй өдөр байсан байна шүү дээ. Тэгж яривал баярлах бус гуниглах ёстой өдөр байж. Коммунизмд хучиндэж оруулахын тулд сайд ноёдыг минь буудан хороож байсан өдөр юм гэв. Тэгээд цуст тэмцэлийн дүнд "Улаан" тугийг үндсэн хуулиараа баталгаажуулан залсан өдөр гэв.

Тусгаар тогтносон өдөр гэдэг бол тухайн улсын төрсөн өдөр гэж ойлговол 1924 оны 11 сарын 26 бол Монгол улсын төрсөн өдөр яав ч биш тиймээ. Наян таван настай улс гэж ойлгогдох нь байна. Тийм болвоос түүнээс өмнөх түүхгүй болж таарна. Тэр өдрөөс өмнөх түүх Хятадынх болж таарах нь. Миний сонссоноор Хятад улс бол яг ийм бодолтой явдаг гэлээ гэсэн. Иймээс жил бүрийн 11-р сарын 26-ны өдөр бол Бүгд Найрамдах засаглалыг сонгосон өдөр төдий л гэв. Тусгаар тогтнолтой холбож ойлгох аваас бид өмнөх түүхээ үгүйсгэж байгаа хэрэг болж таарах нь гэж мунаглан мунхаглав. Харин 1911 оны 12 сарын 29 ны өдөр бол Тусгаар тогтнолоо дахин сэргээсэн баярт өдөр гэв. Чухам тэр Монгол улсын маань анх тусгаар тогтносон өдөр нь яг хэзээ вэ гэдгийг мэдэх хүн байвал хэлж өгөөрэй.

За энэ бол чухам сэдэв биш гэв эхэхэх. Харин Монголд ямар нэг баяр тэмдэглэх гэхээр л тэр нь буруудсан болчихоод байх юм. Ардын хувьсгалын ойн баяраа тэмдэглэх гэхээр “Үгүй Сүхбаатарын морь  шээсэн л өдөршд, яг хувьсгал ялсан өдөр нь өөр юм шүү дээ” гэх. Цагаан сараа тэмдэглэх гэхээр л “Үгүй маргааш биш бүр сарын өмнө байсан” гээд толгой эргүүлчихнэ. “Одоогийн бидний мөрдөж байгаа нь маш буруу хоцрогдсон цаг тооллын систем. Зарим өдөр нь сох алга болчихдог” энэ тэр гээд л. Улс тунхагласны баяр нь болохоор бас биш болж таараад байна. Эмэгтэйчүүдийн баяр болохоор эмэгтэй хүний эрхийг хамгаалах өдөр төдий болохоос баяр биш гэв. Эрэгтэйчүүдийн баяр гэхээр цэрэг армитай холбоотой болохоос зөвхөн болдог бортнуудад хамаагүй гэнэ. Тэгж яривал миний төрсөн өдөр бас нилээн асуудалтай гэж ээж аав хэлсэн энэ тэр гээд байхгүй юу аххаха.

Монгол хүмүүн бид олон баяр бодож олсон агаад тэдгээрийн цаад шалтгаан нь үндэс муутай болоод байгаамдаг уу даа. За тэгээд явж явж төртэй хүн чинь хуулиан дагаж таарна. Тэр хуулинд нь баярын өдрүүдийг заагаад өгчихсөн байгаа. Тухайн хуулийг нь хүмүүс буруу гэлцээд байсан ч хамаагүй хуулиа л дагана. Гэснээс Шинэ жилийг бас нэг нөхөр нь гарч ирээд будилуулчих вий гэж ихээ айдастай явна би энэ тэр хюү хюү хюү. За тигаал удахгүй ДОХ-ын баяр болно. Өнөөдөр нэг Йлжигний ойн баяр гэнэ. Тэгж яривал миний “Төрсөн сарын баяр” ид оргил үедээ явж байна. Ер нь амьд мэнд байгаагаа өдөр бүр тэмдэглэх хэрэгтэй ч гэлцхийн. Тэмдэглэх гэхээр сархадлаглаг байдал ихсэх л болчхийн. За за үг олдож үхэрчин хүний ирээдүйд хийх алхалтын тоо ихсэх нь байна. Эйнд “Баяр бүхэн нь бодит шалтгаантай байж, тэр л шалтнаанууд нь улам арвижих болтугай” гэж хэлсний минь баярт өдөр жил бүрийн энэ л өдөр тохиох нь байна шүү дээ.

Эцэст нь Баяртай. "Баяр"-тай гэж байгаам шүү хэхэхэ

6 сэтгэгдэл:

null
Ицми

эрхэм гишүүн Арвин гуай "бид ч одоо 24 оноос өмнө ямар ч эх оронгүй явсын. 24 онд ашгүй эх оронтой болж тээд өнөөдөр бяд төрсөн өдрөө тэмдэглэжээн" гээл нэхх согтуу хоолойгоор хэлэхийм. гайхаал хараад суужийлаа.

Desperado

энэ жил цагаан сараар хэр алцагнуулахын бол доо хөөрхий. бага шиг л алцганхиймсан.

United words of Chee***

Тэгж яривал миний ч бас “Төрсөн сарын баяр” ид оргил үедээ явна.

Зочин

Ицми Харин өччигдөр би нэг нэвтрүүлэг үзсэн л дээ. Бас тэр Баабарын нийтлэлүүд байна. тэгээд бодохоор Тусгаар Тогтнолтой холбож ярих нь буруу мэт санагдаад. Тэгэх гэсэн шиг л хүмүүс Тусгаар тогтнол энэ тэр гэлцээд байхын. БН Улсыг тунхагласан нь Улс тунхагласан болоод Сүүлдээ Тусгаар Тогтнолоо Тунхагласан болоод явчиж байгаам. Арвин энэ тэр гээд гишүүд бол ухвар мөчид л юм яриад байсан даа хөөрхий. За би ч юугаа мэдэхэв хэхэхэ


desperado Манайх нэг алцганаж олноос зөрж тэмдэглэсэншд. Үнэн тэнэг Яг сайхан хүмүүс золгож байхад би жоохон шарталтын байдалтай энэ тэр ахахахха

United words of Chee*** Миний төрсөн сар ч бас сайхан л үргэлджилж байна хэхэххэ

Resident Evil

хаха.нээрээ түрүү жилийн цагаан сар юу болвоо.Зарим хүмүүс 1 сард гаргачаад 2 сард ёс төдий хүмүүсийг оруулж бна гэсэн яриа гараад бсан.Балай юм болсийшөө тэр.

АНИРГҮЙ

ойлгоцон шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)