" Тэнцвэрээ алдаашасссс"

-Би чамд хайртай. Чи яг л энэ байгаа байдлаараа надад таалагддаг. Чамтай хамт байхдаа л би бүрэн бүтэн байдлыг мэдэрдэг.

-Би чамаас энэ л үгсийг сонсож байгаа энэ цаг мөч … Би яг одоо үнэхээрийн аз жаргалтай байна honey. Энэ үнэн гэж үү?

Энэ ямар зэвүү муухай ая яваад байна аа чи сонсож байна уу? Байнга л сонсогддог зэвүүн дуу авиа. Юу билээ? Сэрүүлэг..,

Оо өглөө болж байгаа юм байна. Үгүй саяны сонссон үгс яг л жинхэнэ байсан. Зүүд биш байх аа. Одоо тэгээд яг сэрсэн юм болов уу?

Гэртээ л байна. Би өчигдөр нилээн орой орж ирснээ санаж байна. Өнөөдөр эртхэн босохгүй бол ажилдаа хоцорч ёстой болохгүй. Балай юм. Тэр бүсгүй надад яг л тэгж хэлсэн дээ. Засс өчигдөр хальтан л уулзсан, тэр бол миний бүтэшгүй шахуу мөрөөдөл юм чинь дээ. Би зүүдлэн солиорчиж хахаха.

За за жинхэнэ амьдрал минь өглөөний мэнд!!! Нойр өглөө босход яахаараа ийм зэвүүн хүрдэг байнаа. Орой орондоо ороход л ийм баймаар юм. Намайг тохуурхан даажигнадаг тэр муугийн бодож олсон нэг тэнэг егөөдөл нь.

...За автобус ир ир ир. Яг миний суух нь ир ир ир. Үгүй яахаараа заавал ингэж хүлээлгээд байгаа юм бэ? Хэрэггүй үед дайрчих гээд шаагаад байдаг муу сайнууд. Яг суух гэхээр алга болчихдог. Тэр муу надаар яг тоглоод байна тэ. Тэр муу новшийн л бодож олсон даажигнал. Чи их зэвүүн гөлөг шүү. За яахав гээл өнгөрье.

Ажил мээнэ. Миний аз дууддаг компүча мээнэ. Ас ас ас.

Чи л миний санаснаар байх юм даа. Ас гэхээр асдаг, унтар гэхээр унтардаг. Энэ хуудсыг нээ, тэр хуудсыг нээ чи зөвхөн миний хүссэнээр. Тийм л учираас би чиний тоосыг өдөр бүр арчдаг юм. Өдрийн мэнд ажилтай сайхан амьдрал мээнэ.

...Ингэс тэгэс гээд өнөөдрийн ажилч яахав дууслаа. Одоо би хаачих вэ? Гэртээ очоод унтана. Дахиад зүүдлэнэ. Өглөө дахиад амьдрал уу, зүүд үү гэж эргэлзэнэ. Тэгээд дахиад л ажил мээнэ, компүча мээнэ, үнсний сав мээнэ... Зайл, зайл. Би өнөөдөр жоохон хөгжилднө өө. Утас мээнэ чамайг жоохон товшоотхий. Найз олон нөхдөө уруу татна аа.

...Сайн сайхан энэ л юм байна. Хөгшин нь нилээн манараад байна аа. За за би гэртээ харилаа.

Би эрч хүчийг, эр зоригийг, сэтгэл хангалуун байдлыг мэдэрч байна. Гэхдээ нэг л биш байна аа. Бүгд надад тааруулж худлаа шаагаад байна даа. Энэ орчин тойрон. Бүгд намайг дооглон тохуурхдаг. Намайг үхэхээр яах бол эд нар. Би яг яахыг нь мэдмээр л байна.

...Өө чи миний зүүдний дагиааана дагиааана. Өчигдрийн зүүд чи үнэн байсан тэ? Одоо л харин би зүүдлээд байна. Энэ муухай зүүд хурдан дуусахгүй юм байх даа. Зүүд мээнэ, зүүд мээнэ. Би чамаас хэзээ сэрэх юм бэ? Намайг үнэнээсээ хайрладаг түүний минь байдаг жинхэнэ амьдрал руугаа би очмоор байна. Сэр сэр сэр. Би сэрмээр байна. Толгой руугаа нэг сайн .. Май .. Сэр сэр сэр… ооо лалар хмм… сэрнээ би чамаас.

Нэг давхараа хө. Нэгэн нарны доор амьдардаг гэлүү би.

Хоёр давхараа хө. Хослон амьдах хорвоо гэлүү чи.

Гурав, гурав,.. гурван давхараа хө. Тэр муу гурвын тоонд их дуртай гэсэн.

Дөрвөн давхараа хө. Дөрвөн улирал хоёр амраг, амраг,.. амраг.

Таван давхар. Энэ арай хангалтгүй, өшөө дээшээ.., би дүүлэн ниссээр зүүднээсээ сэрнэ ээ.

Зургаа, зургаа, зургаа... Зургаан настайдаа би тэр сайхан байгал нутаг усандаа тоглож явжээ. Би дахиад тийшээ...

Долоон давхар аа. Дорддог гэсэн шүү чи, долооон давхар л биш шүү.

Найман давхар одоо ганц л дутуу. Ганцхан давхар..,

Есөн давхар ердөө л миний нислэгийн талбай есөн давхар аа.

Хэхэхэ.

Энэ ядаргаатай шалгуур бүрээс, энэ олон новшийн жүжигчидээс, хийх ёстой гэсэн бүх л балай үйлдэл, ажил блаа блаа блаа. Гадаа хүйтэн байна. Хот их сайхан харагдаж байна. Хммм . Жүжигчдийн хот. Харин би бол Трүмэн. Миний завь ертөнцийн хязгаарыг мөргөлөө. Чи надаа ямар нэг юм хэлэхгүй юм уу. Би чиний шоунаас гарах гэж байна найруулагч гуай? Найруулан, надаар зугаацдаг бурхан гуай..,? Би энэ зүүд ч юм шиг, шоу ч юм шиг уцаар барсан ядаргаатай юмнаас чинь гарах гэж байна. Би одоо дүүлэн ниснэ. Есөн давхар угсармал барилга дээрээс дүүлэн ниснэ. Тэнцвэр, тэнцвэр, тэнцвэр.., Би тэнцвэрээ зүүд, жүжиг, амьдрал гурвын дунд хадгалж байна.

Доошоо их гоё харагдаж байна. Би тэр доор очоод сэрнэ.

-Good morning, good afternoon, good night.

-Yep

Мэхийн ёслоё.

9

8

7

6

5

4

3

2

1

аааахххх Ohh shit. Ёох.

-Яасан бэ. Хар дарсан юм уу honey?

- Тихх. Honey Би чамд амьдралаасаа илүү...

34 сэтгэгдэл:

null
Хэрлэн

Трумэний кино ч айхтар кино шүү. энэ бичлэгээс тэр Жүжигчдийн хот гэдэг айр таалагдлаа.

Хэрлэн

солиорчиж. Трумэний шоу гэх гээд буруу биччиж

Анчин (зочин)

... толинд хардаа цэцэгтэй хүн, дугуйтай хүн, хуучин машин...

МЭС

Хэрлэн Айхтарын билээ. Өглөө нойрмог байдлаар бичээд. Ургуулж бодож энэ тэр кхй кхй

Хэрлэн Солиороогүэ Андуурсан төдий л ...

Анчин Yep

ХЭРЦГИЙ ХЭРЭМ

гоё

Undriga

Энэ хүүхэд яасын бол?...

МЭС

ХЭРЦГИЙ ХЭРЭМ Гялайлаа. Би бол тэгж бодохгүл байна кхй кхй

Undriga Аль хүүхэд би ёоо? Би бол мэдэрлээрээ наадөөл сайхххх

АНИРГҮЙ (зочин)

кккккк ЯМАР ГОЧ БИЧСИЙН ЛЯ ЛЯ ЛЯ ЛЯ КККККККК ЭНЭ ЧИНЬ АБСУРД ЗОХИОЛ БАЙНА ШД ЭДР ККККК ЛЯФЛЯФ ПЯН ПЯН БӨН БӨН БАААРИЙСДААА БӨӨӨӨӨМ / ЭНЭ БИЧЛЭГНИЙ ЧИНЬ ХЭЛБЭРТ ОРЧИХЛОО /

Танхил

Трүмэн мээнэ мээн энэ жинкэн мээр болж..

Desperado

МЭС ыг умшиж л нэг жинхэнэ оюун сэтгэлгээны ертөнцөөр жинхэнэ утгаар нь дүүлэн нисэх юм дааа.

МЭС

АНИРГҮЙ (зочин) Чи их өвөрмөц сэтгэхүйтэй жаал шүү. Энэ гаргасан авиануудыг нь харрр. Нуль өвөрмөц кхй кхй кхйхйхй

Танхил Гилайлааа. Би Үнэнхүү гэж орчуулган үйлдэх гэснээ больцийшд нээрээ кхй кхй

DESPERADO Гилайлаа. Ойлгосонд талархаж байна.

Зочин

zuud uu jujig uu amidral uu ene

Аанхаа

Овоо шаадаг гар шүү, тархи бас арай өөр ажиллаад байнаа, яалтачгүй андээрграунд бүх блогчид маань нэг иймэрхүү сонирхолтой бичмээр байна даа,

United words of Chee***

Би энэ бичлэгийг хэт хурдан уншсандаа тэрүү бүү мэд ердөөсөө толгойд бууж өгдөггүй ээ.

~Freedom writer~

Хахаха....Мэдрэл МЭС

Арслантай авдар

Хахахааааа ёстой гоё...

Desperado

миний хамгийн дуртай бичлэг болчлоо. дөрөвдөхөө уншлаа.

Оранж

би уншаалийсан. Гэхдээ сайн ойлгоогүйээ. Энэ хүнүүс яаж сайхныг нь мэдрээдаан? айн? кккк / би үнэнээ л хэлсэн шүү/

МЭС

Зочин Харин л дээ.

aanxaa Андээрграунд болж чаджүү хамаа гилаалаа.

United words of Chee*** Бүү шантар дахиад унш энэ тэр гээд гүчиндкээд дайраад байхгүй юу кхй кхй

~Freedom writer~ Мэдрэл /сайт/ МЭС

Арслантай авдар Гилаалаа кхй кхй

DESPERADO Шимтэн уншсанд гилалзан суунам.

Оранж Чи энийг миний нүдээр уншдаг ч болоосой энэ тэр кхй кхй

АНИРГҮЙ (зочин)

ий бич мэднэ л дээ харин жаал биш шүү өөөөш үзчих үү айн

Эрдэнэ (зочин)

Өнгөт хадны зүүд.

mb (зочин)

ajil taraad nz nartaigaa uulzad manarah ch shan shuu! AJILIIN zarim neg iljirsen ajil hiij chaddaggui hunii bugs doloij denjigendeg teriigee medehgui hunii muud duraldag arschloch-uudiig haraal id!

uunjii

хэхэ гоё айн хэхэ хөөрхөн наассс

jakuza

ӨӨӨ энэ зохиол байсымуу. Чамайг өөрий чинь бичсийн байх гээл дотрооо гайхййа бас бахдаж суулаа шт.... Нэг сэрчхиймсан.....

jakuza

гайхаад бас бахдаж.....

МЭС

jakuza Хэн зохиол гэв хө? Мань өөрөө л завааруулсан ухаантайн. Бахдаж суусан бол тайнкиүү. Цувж уваад сэрсээр л байна даа.

nyamka (зочин)

hehe ehen hesgeer ni tanil ugnuud yavad bn.

аав (зочин)

өнөөдөр чинь ямар бичлэгийн өдөр билээ.
би сайн санадаггүй ээ.Шокккк

гэхдээ өнөөдөр би анх удаагаа шоконд ороогүй байна.

аав (зочин)

гэхдээ л шоконд орхоор бичсэн байна.
гоя гоя

МЭС

nyamka (зочин) Тэгэлгүй яхав энэ чинь монгол хэл шүү дээ. Тэгэхээр танил байлгүй яахуу.

аав (зочин) Таалагдсанд баяртай байна. Та манайхаар дахин үйлчлүүлээрэй. кхй кхй кхй

Ицми

юу ч ойлгоогүй. тархи нусаар дүүрсэнтйэ шууд холбоотой байх

МЭС

Ицми Харин зарим нэг нь ойлгохгүй байна л гээд байгаам. Кхй кхй кхй.

Гүэ нус ихтэй байгаа бол нийчихэж болдоггүй нийгэм журам уу? :Р

Ицми

чшш... хэзээ ч үл дуусах үйлдвэрлэл явагдаж байна....

sam (зочин)

=))

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)