″Хатсан дурсамжаа санагалзан заваарсан нь″

Би нээх сони бүр багынхаа зүйлсийг санаад байдагш. Одоо жишээ нь хэлд ороогүй байсымаа. Цагаан сарын үеээр байсан санагдана. Дөнгөж л гүйхчаан алддаг байсан балчирхан нас минь юмсан. Би нэг мэдсэн чинь өмдөө коршоок гээд андуурчихсан зогсож байдаг байхгүй юу. Тэгээд л майр санаа зовоол ээж рүү очоод долоовор хуруугаараа өгзөг хавьцаанаа заагаад ихэд гэмшсэн дүр үнэн сэтгэлээсээ үзүүлсэн юм. Яг тэр үед манай эмээгийн дүү гээд настай хүн манайд ирсэн байсантай давхацсан тул ээж ихэд төвөгшөөн намайг ваннын өрөөнд оруулаад аймаар хүйтэн усаар ариутгасын. Үнэн муухай санагдаж байж билээ. Дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй юм сан гэж өөрөө өөрийгөө зэмлэн буруушааж байсансансан.

Нэгэнт хүндрэлттэй холбоотой дурсамжаар эхэлсэн тул энэ сэдвээрээ дуусгы гэж санав. Хорин тавын талыг наслаад байлаа л даа. Хөдөө хэдэн адуу туучихсан Солонготын давааны тэнд явж байтал байя гэмээр зовиуртай санагдаад суухаас өөр аргагүй болсын. Хажуугаар автомашины зам байгааг ч нээх анзааралгүй суучаад ид оргил үе дээрээ байж байтал огил харайлгаал яг хажуугаар нэг УАЗ 469 машин гараад ирэв ээ. Би босох яах, байх яах болоод засс дүүрсэн хэрэг дүмбийсэн толгой бөгс мөгс гэж муйхарлан сэтгээд буруу хараад сууцын. Хялам хийн эргээд харвал тэр машин дотор бөөн инээдэм ханиадам болж байсансан. Ёстой өнөө нүдээ дараал суугаад байлаа гэдэг шиг. Тэр үеээс хойш юманд машид болгоомжтой ханддаг болсон. Орчноо судлан түүнд үнэлэлт дүгнэлт өгч хийх ажлаа түүнд зохиролдуулан үйлддэг болсоон л гэсэн үг. Алдаан дээрээсээ суралцана гэж л энэ шүү дээ.

Түүнээс нэг их холгүйхэн цаг үед сургуулиасаа тараад явж байдаг байхгүй юу. Гэтэл бас л өнөөх муу зүгийн мэдрэмж. Тэр үед надад үнэхээр хүнд байсан. Гэр хүртэл 200 орчим метр зай, харин 5 метрийн зайд нэг буйдхан булан. Орчноо ажиглавал 5-с 6-н хүн л явж байгаа бололтой. Надаа тэр хэцүү бэрх үед хоёр л сонголт байсан. Хамгийн эхэнд дурьдсан явдлыг давтах. Энэ бол үгээр хэлшгүй муухай нялцгай мэдрэмж. Гэхдээ олон түмнийхээ дунд нэр цэвэр гарах гэсэн сайн талтай. Үгүй бол тэр буланд нүдээ гараараа дараад бохирон суух. Цаг хугацаа маш давчуу байлаа. Би шийдвэрээ үтэр түргэн гаргах хэрэгтэй. Би шийдлээ. Одоо, эсвэл хэзээ ч үгүй...

Эдгээр дурсамж бүрээсээ би ямар ч юманд анхааралтай хандаж байх, гэнэтийн цочирдом зүйлсд бэлтгэлтэй байх, шийдвэр гаргахдаа хэзээд тал талаас нь бодож аль зөв гэснээ хийх хэрэгтэй, шийдвэр нэгэнт гаргасан бол түүндээ итгэлтэй байгтун гэхчлэн олон ухаарлыг олж авдаг. Дурсамжинд тань дурдагдах алдаа дутагдал бүр давтагдахгүй байж гэмээ нь ой санамжтай байхын ач тус нь юм болов уу ай ааайн?

33 сэтгэгдэл:

null
Desperado

валиартсын зус гэж...

tsoomo

хахаха лай биз

дурлагч

Хэхэ, тххх. Асуултанд хариулав :Р

Dream

ккк, иймэрхүү нөхцөлд вол хурдан алхаж харайж гүүхийг хатуу хориглоно ш дээ.

HERO

нөхцөл байдал дасан зохицож баярлалаа олох нь хамгийн зөв арга мөн үү.

Арслантай авдар

Ийм үед ширэн нүүрлэх нь л зөв дөө. Гөлийтөл урдаас нь ширтээд байхаар хүмүүс хараад байж чаддаггүй юмшд. Өөрөө ичээд балайраад байвал хүмүүс улам л хараад, шоолоод байх нь тэр...

Ялгуусан гэгээн

хахаха.нэг ёсны дурсамж л юмдаа. Ингэхэд дэнжэрбойсоо хөтлөөчээ та хэд.

МЭС

DESPERADO Хүн болгон өдөр бүр л валиартдаг шүү дээ кхй кхй

tsoomo Лай лай

дурлагч Асуултанд хариулсанд талархав:Р

Dream тэгэлгүй яахав. Дотороо бодож байгаам л даа: Би гаргахгүй лгэсэн бол гаргахгүй гэж өөрийгөө хурцлаад л

HERO Байрлал бол маш чухал

Арслантай авдар Бас л хайнга арга байна шүү.

БОРОО Хөтлөх гээд л байгаа. Удахгү байхөө

Оранж (зочин)

энэ 1 юм дандаа ийм хачин юм бичнээ.... өөрт нь бол сайхан л дурсамж байхдаа .....

МЭС

Сайнтай муутай л дурсамж зао.Дурсамжийг заавал анхилуун үнэртэй байдаг гэж хууль цааз журам дүрэм байхгүй биз дээ та минь ээ

Undriga

кккккккккк, гүрийх нь зөв. Яахав жаахан хүйтэн хөлс мөлс цуваад хэцүү л байдын. Гэхдээ би чаднаа, би тэснээ гэж өөрийгөө хурцлах хэрэгтэй кккккк

Anime

Би цэцэрлэгт байхдаа нэг өмдөндөө аваад, ангийн асрагч багшийн ширүүн гарт өрсөнөөс хойш "ер бөгснийхөө булчинг сайн чангаруулах хэрэгтэй" юм байна гэдгийг л ойлгосон юмдаа, ккк. Хүндрэлээс хэрхэн гарах арга зам биш харин хүндрэлийг байхгүй болго арга зам сонгосон л юм шиг байгаам ккк :P

МЭС

Би тэснээ би тэсссснээээ би тэссссс /шилх пилх шилх пилх/ ... Би тэсэх л байсан даа энэ тэр гэвэл одоо яанаа.

В.И. Дэспин

дотоод хүчээ ашиглах хэрэгтэй л дээ ийм үед.

United words of Chee***

хаха Хялам хийн эргээд харвал тэр машин дотор бөөн инээдэм ханиадам болж байсансан ккк бас л бүргэдийн нүдээр хараад амжижээ. кккк

Desperado

дээрх чээн бээ шүү. гэснээс нээрээ 3 дахь шиг тохиолдол 3 билүү 4 ангид байхад тохиолдсын тэгээд би гэртээ амжиж харих хувилбарыг сонготол маш муу сонголт болсон доо хөөрхий. нялцгай мэдрэмж

МЭС

Anime Өгзөгөө адтай гэгч нь гялс рекламдааясан :Р

ном залгигчид Дотоод хийгээ гадагшлуулахад ч бас түрхэн зуурдаа намжаадаг л

United words of Chee*** Гүэ энчин ямар хүмүүс намайг харав гэж сонирхоно биддээ. Их хурдан болоод өнгөрсөн ч гэсэн өдийг хүртэл сэтгэлд хоногшин үлдэж дээ.

МЭС

DESPERADO Кххйхй кхй кхй Тэгээд тэр алдаанаасаа чухам юуг ухаарч үлдэв? :Р

LoveLove (зочин)

Солонготын даваа? Чи завханых юмуу уулан дээр хүндрээдаахдаа яадын

МЭС

LoveLove (зочин) Тэрүүгээр нэг өдөр явж байсан юм. Ер нь тэр хавийн л угшилтай хүн л дээ. Уулын бэл хавьцаа нь аа. Юу гэж орой дээр нь барилга барихав кхй кхй

Аанхаа

Баасаа барих гэдэг ай даа мөн аймшигтай шүү дэээ хорвоо гэдэг уужим юм, яг тэрүүхэн мөчид хүн ямар ч анжелина жоли ямар ч тансаг хаус ямарч гоё жаап хүсэхгүй зөвхөн ЖОРЛОН мөрөөднө гэхээр хамгийн муухай газар ч хүнд бас сайхан зүйлийг бэлэглэнэ нтр гэж шаасан ккк

МЭС

aanxaa Жорлонд хүмүүс ихэвчлэн аз жаргал, сэтгэл хангуулуун байдал, тайвшралыг мэдэрдэг байх нь. Тэгээд яагаад муу зүгийн тасалгаа гэж бодном.
Тайвшралын тасалгаа гэж нэрийдмээр л юм байна кхй кхй

Коала

Дуулгавартай зан ч бас лай болышүү. Цэцэрлэгт байхад багш загнаад томоотой суулгацан. Би Бааяаа гэсэн чинь дуугүй сандал дээрээ очоод суу гэхээр нь за гээд үгэнд нь орсон яссс тэвчээрийн хязгаарыг даваад их эвгүй зүйл болсон л доо. БИ тэндээс хэт дуулгавартай зан дэмий зүйлд хүргэдэгийг мэдсэн шөө

Турьхан (зочин)

сануулгыг сайтар уншаад орж ирсэн минь оносон байна шүү.

Эхлэл ДИЗААН

ххол орохдоо сайхаан гарахдаа дутахааргүй сайхаан л гэж хэлэхээс

Desperado

нэг цэргээс чинийхээр аз жаргал гэж юув гэж асуужиддээ тэгсэн:
-цадталаа идэх
- гүн хийх
- сайхан хүндрэх
гэж хариусан гэдэг. молхи юм шиг мөртлөө хүний үндсэн хэрэгцээнүүдыг л аваад хаясан байгаан яг үнэндээ

Secretwish

дурсамж нь хүртэл ийм нялцгай айн ккк, тэхдээ хөөрхөн л юм, эмэгтэй хүн ч гэсэн хүн л юм болохоор хааяа түргэн авдын шүү :P

Ицми

одоо эсвэл хэзээ ч үгүй гэнээ хахаха

МЭС

Коала Унгахдаа ч ухаарлын үнэрийг сэтгэлдээ буулгах нь чухаг... :Р

Турьхан (зочин) Оносон бол болж дээ.:Р

Анхдугаар дизаан Үнээр л тийм шүү. Бачим байдлаас дүлэн гаргахад ямартаа ч гайхам таашаал авдаг тиймээ. Кхй кхй кхй

DESPERADO Үйл явцын гадна төрх чухал бус түүнээс үлдэн хоцрох үр дүн л харин илүүтэй чухаг байх нь.

Secretwish Түргэн авсан тэр үедээ Тэвчээр хязгаартай гэдгийг тооцох хэрэгтэй шүү.

Ицми Шийдвэрийг шийдэмгий л гаргах хэрэгтэй. :Р

Света

Ахахахахах. Баларсын. "Эдгээр дурсамж бүрээсээ би ямар ч юманд анхааралтай хандаж байх, гэнэтийн цочирдом зүйлсд бэлтгэлтэй байх, шийдвэр гаргахдаа хэзээд тал талаас нь бодож аль зөв гэснээ хийх хэрэгтэй, шийдвэр нэгэнт гаргасан бол түүндээ итгэлтэй байгтун гэхчлэн олон ухаарлыг олж авдаг" энэ бол маааааааааш том дүгнэлт болж дээ хө.

Эрдэнэ (зочин)

Хүндэрснийхээ дараа жин чинь хэр багасдаг вэ?

~Freedom writer~

Яахав дээ одоо бүр тэскү бол нэг газар олоод суудаг л бх даа. Гэхдээ ер нь бодоод бхад харуулсан хүн нь биш харсан хүн нь л эвгүй байдалд ордог биздээ....Тиймийм чин харсан нь хохинээ гээл сууж бхгүй юу.....Мээкээтэй Мэсэээ

шаагаа

За би ч иймэрхүү нөхцөлд зөндөө орж байсан туршлагатай толгой дөө. Яг ийм үед амьдрал үнхээр хатуу санагддаг байж билээ саяхан хүртэл автобусанд балрангаа алдсан урдаа суугаа эмээг босгоод ямар суултай нь биш эсвэл автобусаа зогсоогоод зам дээр нялалтай нь биш бүүр болохгүй бол өмдөндөө л тавина даа гэж бодсон шигээ л явж байлаашд. Тэгээд ашгүй нэг буух буудал дээрээ ирж хамаг хурдаараа гэрлүүгээ гүйгээд өмдөө тайлхаа мартчилгүйхэн шиг нойлдоо орж суусан шүү золиг гэж. Дахиж ийм хэцүү байдалд орохгүй байхынсан Нээх хөөрхөн охинтой анхны болзоогоороо гудамжаар ертөнцийн түмэн зүйлийг ярилцан цээж дүүрэн амьсаглаад явж байтал дээрх үйл давтагдвал би яг яах юм бээ ээээ тэнгэр минь ивээж хайрал бас МЭС-ийг ивээх болтугай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)