Би хорин нас хүрээд
юу гэж бодсон гээч. Миний бөх болох хөг өнгөрлөө дөө хөөрхий гэж бодсон. Учир
нь нэг ийм үг сонсож байсан юм л даа. Хорин нас хүрээд бяр суугаагүй бол бөх болноо
гэж битгий горьд. Гучин нас хүрээд эрдэмтэй болоогүй бол ухаантан болно оо гэж
бүү шаа. Дөчин нас хэвийчээд баян болж амжаагүй бол тэгээд цаашдаа баян болно энэ тэр гэж
солиорохоо боль моль гэдэг үг. Одоогийн байдлаар би хэзээ ч бөх болохгүй нь
нэгэнт тодорхой болчоод вайна. / Өргөнөөр
санаа алдав /
Би дөрвөн насандаа
төгөлдөр хуур хуурдаж сураагүй. Би хэзээ ч Моцарт шиг авъяаслаг гоц гойд хөгжмийн
зохиолч болохгүй нь бас тодорхой болчоод вайна. / Уйлав / Би 18 насандаа цэрэгт яваагүй. Би хэзээ ч Напалеон шиг агуу
их жанжин болохгүй нь нүднээ илхэн болчлоо бас. / Эхэр
татан уйлалтаа үргэлжлүүлэв / Би 9 настайдаа эцгээ алдаагүй, бас орондоо
унтах завтай үеийн хүүхэд. Тэгэхлээр би хэзээ ч дэлхийн талыг эзлэх аян дайныг
эхлүүлэхгүйм байна. / Дахин мэгшив / Өдөр
хоног өнгөрөх бүр миний хийх боломжит зүйлс багассаар л. / Нүдээрээ шингэн алдав / Энэ амьдрал надад уул нь овоо боломж
олгосон л доо. Гэвч өгсөн шиг ээ бас буцааж авахаа тэр яахан мартах билээ / Доод уруулаа хазаад цус алдаж цонхийв/
Балчир жоохон
хүүхэд байхад юу нь хамгийн сайхан, яагаад сэтгэл хангалуун жаргалтай байсан юм
болоо гэж бодсон чинь тэр үед надад бүх боломж байсан. / Нулимсаа арчаад гэнэн хонгор мишээв / Алийг нь ч хийсэн хангалттай цаг хугацаа байсан. Одоо бол би бөх болж
чадахгүй, энэ бүхий л нөхцөл байдлаас хархад надад тийм боломж байхгүй болсон
байна. Би цэргийн агуу том жанжин болохгүй. Залуу нас гэсэн гэлээ ч үүнийг
хийхэд миний нас хөгшиднө. Миний оюун ухааны хурд гүйцэхгүй. Надад маш олон
боломж байсан. Гэхдээ хамаг гоё, сүртэй нь сарвуу эсвэл мутрын салаагаар салаавчлан элс цувах мэт цаг
хугацаатай хамт тасралтгүйгээр бас хэзээ ч буцаж ирэхгүйгээр урсаад л гойжоод л
дутаачлаа. / Хэн нэгэнд гомдоллон
гошуугаа жорвойлгов/
Би тэр урвасан
муусайн боломжуудаас хэр зэргийг ашиглаж амжсан лүд вэ? -Жооохххныг ллллллл
Цаашдаа бас
иймээрээ л байх уу? - Дуугүй бай. Ядаргаатайен.
Боломж олгосон
шигээ бас түүнийгээ савлах сав бас заяагаа юу хорвоо чи? Тэр сав нь хэмжээтэй
байдаг нь ч юучив дээ.
Гэхдээ надад
газраас шуудайтай мөнгө олох боломж хэзээд байна л даа.



21 сэтгэгдэл:
маны чэн боовны үс бас цайгаад байгаа.
юм уншсан мэт сэтгэгдэл төрөв.
хэрцгийгээр санаа алдаад гарав.
Чамд цагаан үсээ 7-гоор түүлгэх боломж байна.
надад мэрилин монротой унтах боломж байхгүй...эхэр татан ихэд гутран уйлав
Хэн нэгэнд
DESPERADO Ямараррррр порно логийн
ХЭРЦГИЙ ХЭРЭМ Ямар нэг юм мэдрүүлэхгүй Зүгээр л уншсан төдий л сэтгэгдэл төрүүлсэн бол гунигтаймаа би тэй?
HERO Аймар гүн ухаан байна даа.
DESPERADO гэхдээ чамд Бирийтнийтэй унтах боломж байгаа
Зочин Уйлавввв
нүдэндээ галтай хүү гэж бодсон чинь нүдэндээ нулимстай хүү бсийёо
Sunbeauty Гал ус хоёр нэг доррррр
хаалтан доторхи үгнүүд бол нүдэнд харагдуулжээшд... гэснээс юууун ч эрт санаагаар ундаг хог вээ заавал тэднуусийн хэлсэнээр болкуу чим билүү чи өөрчим билүү айн? дүрэм зөрчхөд яаадын... болышд...
Бууралтах нь байтугай, ховийн хожгор байхдаа таарсан энэ толгой олон сайхан боломжуудыг тамхиныхаа утаа шиг үлээсэн байна. Хамгийн зэвүүн нь харсаар байж, мэдсээр байж шүү...
Тэрнээс гадна алдана шүү гэдгээ мэдсээр байж алцганаж гүйж очоод алдсан алдаа ямар олон байна гээч
бритни яахавээ
цаана чинь меган фокс гэж нэг сайхан дамшиг байна
одооноос тэрнийг л онилчих
дараа надаа ямар байсныг нь ярьж өгөөрэй
аан тийн МЭСээ чи гуниггүй ээ
erika Алдагдсан боломжууд шорвог юм аа.
Арслантай авдар Алцаганаж очоод алддаг ч үнээр муухай шүү. Боломжоо алдаад байгаагаа мэдэх авчиг... Уйлах ч багадна.
ХЭРЦГИЙ ХЭРЭМ Би бирийтний сонирхдоггүэ. Харин Дэспирадоод санал болгож байгаам.
Хүн харамсахгүйгээр сонголт хийж харамсах юмгүй амьдрах юмсан гэж их л хичээх юм. Даанч хожим нь харамсан гашуудах нь юутай гаслантай вэ...
Өнгөрсөн амьдралаа хэмжмээргүй байна.
Зөвхөн алдсанаа биш олсоноо л үргэлж санаж арвижуулмаар байна.
хөгширчөөд залуу эхнэр авах боломж нээгдэж байна.
Янзагахан Энэ удаа жоохон нус нулимастай гутринга ай кхй кхй кхй
гочоосүрэн Хааяаа ч гэсэн жоохон гутринга байл даа энчэн кхй кхй кхйхйхйхйх
Хммм, би 20 хүрчихсэн. Мянганбаярт тоогдохоосоо өнгөрчихсөн чигшиг кккк
МЭС тийм их цагаан үстэйнмуу
Хэхэ....Их л харуусаж бгаа хүн бна даа....
хмммм гэцүүеээ. Гэхдээ яахуудээ өөрийнхөө чадвар, бүтээлийг гаргаж ир л дээ. Энэ ДСП одоо салтаа саамныхаа юмыг яриад заваараад байхын яадаг цус вэ ккк
ene zaluug yaay da bi ene zaluugiin ene bichleguuddn i hairtai
Нар хэнийг ч ялгалгүй тусдагт уурладаг.
яаад?